АПУ ХК улсын баяр наадамд амжилт үзүүлсэн шинэхэн цолтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн шагнажээ.


Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 1024 бөхийн барилдаанд Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаасан байна.

Мөн Монгол Улсын Начин цолны болзол хангасан Н.Амгаланбаатарыг Land Cruiser 300 автомашин болон 100 сая төгрөгөөр цолыг мялаажээ.


Монгол Улсын Даян Аварга Б.Орхонбаяр болон Монгол Улсын Начин Н.Амгаланбаатарын багш Монгол Улсын Харцага, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Т.Өсөх-Ирээдүйг Land Cruiser 300 автомашинаар тус тус шагнасан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна