BC.Game баг оны эцэст шилдэг тавд багтахыг горилж байгаа тул Senzu-гээс гадна өөр нэг монгол од нэмж магадгүй байна.
The MongolZ-ын "mzinho" буюу Б.Аюуш BC.Game-ийн эцсийн бүрэлдэхүүний зорилтот жагсаалтад өндөр байр эзэлж байгааг HLTV мэдээлжээ.
Өнгөрсөн оны аравдугаар сард The MongolZ нь Senzu-г сэлгээнд суулгасны дараа mzinho багийнхаа андыг "амьдралын найз" гэж хэлсэн. "Тэр эхний өдрөөсөө л надтай хамт байсан" гэж mzinho тухайн үед бичсэн юм. "Бид 12, 13 настайдаа өөрсдийн гэсэн стикертэй болох тухай ярилцаж байлаа. Бид Major тэмцээний финалд шалгарсандаа маш их баяртай байна." гэж тэр мэдэгдсэн юм.
MongolZ болон BC.Game нар mzinho-г авах тухай асуултад хариу өгөөгүй байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна