BC.Game баг Senzu /Мөнхболдын Азбаяр/-г The MongolZ багаас албан ёсоор байнгын гэрээгээр авснаа худалдан авснаа зарлалаа.
Senzu дөрөвдүгээр сард зээлээр тус багт нэгдсэн бөгөөд IEM Atlanta болон CS Asia Championship тэмцээнүүдэд оролцсон. Гэвч эдгээр хоёр тэмцээнд BC.Game нэг ч ялалт байгуулж чадаагүй юм.
Senzu-г авч үлдсэн хэдий ч баг одоогоор ердөө дөрвөн тоглолтыг энэ бүрэлдэхүүнээрээ хийсэн тул Valve чансаанд бүртгэлгүй хэвээр байна. Иймээс тэд нээлттэй сонгон шалгаруулалтаар эрх авах эсвэл сэлгээнд байгаа тоглогчдоос нэгийг бүрэлдэхүүндээ ашиглах шаардлагатай болж магадгүй.
BC.Game-ийн одоогийн бүрэлдэхүүн:
Дасгалжуулагч
Сэлгээнд
Ийнхүү Senzu анх зээлээр BC.Game-д очсон байсан бол одоо албан ёсоор байнгын тоглогч болж, дэлхийн шилдэг CS тоглогчид болох s1mple болон electroNic нартай нэг багт тоглох болжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна