Пара таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд "Парис-2024" паралимпын наадмын аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Узбекистаны Рустамова Кароматойтай тулалдаж 2:1-ээр ялж эх нутгийн дэвжээнд алтан медаль хүртлээ.

Мөн тэмцээний эрэгтэйчүүдийн 63кг-ын жинд "Парис-2024" паралимпын наадмын мөнгөн медальт, Дэлхийн 5 удаагийн аварга, МУГТ Г.Болор-Эрдэнэ Дэлхийн иж бүрэн медөльт, Ираны тамирчин Садегианпур Саидыг 2:0-ээр ялж, алтан медаль хүртэв.
Г.Болор-Эрдэнэ ийнхүү Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 6 дахь алтан медалиа гардлаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна