Киргизстан улсын нийслэл Бишкек хотод болсон шайбтай хоккейн өсвөр үеийнхний Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс манай баг тамирчид хүрэл медаль хүртжээ. Манай тамирчид хүрэл медалийн төлөөх тоглолтод Индонезийн багийг 7:2-оор буулган авсан юм.

Манай баг өмнө нь тус тэмцээнээс 2023 онд мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд энэ Азийн цомын аваргаас авсан хоёр дахь медаль нь болж байна.
2026 оны дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 4-ний өдрүүдэд болсон тус тэмцээнд манай баг дасгалжуулагч Б.Зориг, зөвлөх А.Мэргэн нарын удирдлага дор оролцжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна