Ази тивийн аварга, Өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, ОУХМ Ж.Анударь эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Душанбегийн Их дуулгад түрүүллээ.
Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд Нидерланд улсын тамирчин Амбер Герселжийг унаж шидэх мэхээр үндсэн цагт юүко үнэлгээгээр ялж аваргын алтан медаль хүртсэн юм.
Ж.Анударь 2025 онд мөн Душанбе Их дуулгад түрүүлсэн бөгөөд ийнхүү Их дуулгын хошой аварга боллоо.

Өсвөрийн дэлхийн аварга, Ази тивийн аваргын хошой мөнгөн медальт Т.Ариунзаяа эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн юм.

Ази тивийн аварга, Өсвөр үeийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт ОУХМ М.Нандин-Эрдэнэ эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн юм.

Ийнхүү Монголын жүдо бөхийн нэгэн үеийг өнгөлж буй 18, 19 насны охид алт, мөнгө, хүрэл медаль хүртсэнээр манай улс одоогийн байдлаар медалийн чанараар хоёрдугаарт байрт эрэмбэлэгдэж байна. нөөдөр -63кг, -70кг, -73кг, -81кг-ын барилдаан явагдана.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна