Аварга цолны хүндэтгэлийн барилдаанд хүчит 128 бөх зодоглосноос Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий үзүүрлэв.
Их шөвөгт Завхан аймгийн Яруу сумын харьяат, улсын заан М.Лхагвагэрэл, Завхан аймгийн Отгон сумын харьяат, улсын начин Т.Дүгэрдорж нар шалгарлаа.

Дунд шөвөгт улсын арслан Б.Орхонбаяр, улсын заан Д.Хүдэрбулга, аймгийн арслан Н.Намнансүрэн, айгийн арслан М.Баяржавхлан нар үлдэв.


Зохион байгуулагчдын зүгээс хүрэлцэн ирсэн бүх аваргууддаа хүндэтгэл үзүүлсэн бол Ч.Бээжин аваргын нэрэмжит уламжлалт шагналыг аваргын үр хүүхдүүдээс нь улсын заан М.Лхагвагэрэлд гардуулсан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна