Ордос хотод зохиогдож буй 2026 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн +78кг-ын жинд ОУХМ А.Адьяасүрэн хүрэл медаль хүртлээ.
А.Адьяасүрэн хүрэл медалийн төлөөх барилдаанд дэлхийн "отгон" аварга БНСУ-ын тамирчин Ким Хаюүныг ялснаар хоёр дах хүрэл медалиа хүртлээ. Тэрбээр 2024 онд Хонгконгод зохиогдсон тивийн аваргаасаа хүрэл медаль хүртэж байсан юм.

Манай тамирчид 3 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилтаар Ази тивийн аваргад багаараа тэргүүллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна