ЦАХИМ СПОРТЫН ШИЛДЭГ 8 БАГИЙН ТЭМЦЭЭН МОНГОЛД БОЛЖ, ДЭЛХИЙН 2 ТЭРБУМ ҮЗЭГЧ ОНЛАЙНААР ҮЗНЭ


Манай улсад энэ онд олон улс, тив, дэлхийн зэрэглэлийн тэмцээнийг найман спортын төрлөөр явуулахаар Засгийн газар шийдвэрлэжээ. 

Энэ 2026 онд Монгол Улсад зохион байгуулахаар 20 спортын холбооноос 29 тэмцээнийг санал болгосноос 2 шатны сонгон шалгаруулалтын дараа олимпын эрхийн оноо олгох 4, дэлхийн чансаа тогтоох 1, дэлхийн цомын эрх олгох 1, олон улс, тивийн зэрэглэлийн 2 нийт 8 тэмцээнийг улсын төсвийн хөрөнгөөр явуулахаар боллоо.

Монгол Улсад 2026 онд зохион байгуулагдах олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүд:

1. Ази тивийн аварга шалгаруулах боксын насанд хүрэгчдийн тэмцээн нь Монгол Улсад анх 2007 онд эрэгтэй, 2012 онд эмэгтэй төрөлд зохион байгуулагдаж байсан бол энэ удаа Улаанбаатар хотноо эрэгтэй, эмэгтэй төрлөөр “Аса арена”-д 2026 оны 3 дугаар сарын 28-наас 4 дүгээр сарын 11-нд болно.

2. Ази тивийн аварга шалгаруулах таеквондогийн насанд хүрэгчдийн XXVII тэмцээн (пүмсэ болон пара спортын ангилалтай) Монгол Улсад анх удаа 3 төрлөөр нэгэн зэрэг 2026 оны 5 дугаар сарын 19-25-нд “М банк арена”-д зохион байгуулагдана.

3. Ази тивийн аварга шалгаруулах шатрын насанд хүрэгчдийн тэмцээн Монгол Улсад анх удаагаа 2026 оны 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 7-нд “Улаанбаатар зочид буудлын цогцолбор”-т явагдана.

4. Олон улсын чөлөөт бөхийн дэлхийн чансаа олгох “Улаанбаатар опен” тэмцээн нь 2025 онд Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байсан бол энэ жил 2 дахь удаагаа дэлхийн бөхийн холбооны цуврал тэмцээний хэлбэрээр 2026 оны 6 дугаар сарын 4-7-нд Буянт-Ухаа спортын ордонд болно.

5. Дэлхийн гранпри сагсан бөмбөгийн 3x3 эмэгтэйчүүдийн цуврал тэмцээн нь 2026 оны 6 дугаар сарын 19-20-нд Сүхбаатарын талбайд болно. Олон улсын сагсан бөмбөгийн холбооны энэхүү цуврал тэмцээнээс шалгарсан багууд дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авна.

6. Дэлхийн их дуулга жүдо бөхийн “Улаанбаатар 2026” тэмцээн нь Монгол Улсад 2019 оноос эхлэн зохион байгуулагдаж ирсэн бөгөөд 2026 оны 6 дугаар сарын 27-29-нд Буянт-Ухаа спортын ордонд болно. Энэхүү тэмцээн нь олимпын эрхийн оноо олгодог Олон Улсын жүдо бөхийн холбооны албан ёсны цуврал тэмцээн юм.

7. Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн нь 2026 оны 8 дугаар сарын 5-9-нд Буянт-Ухаа спортын ордонд зохиогдоно. Энэхүү тэмцээн нь 2015, 2017 онд Монгол Улсад зохион байгуулагдаж байсан.

8. “Counter strike 2” и-спортын шилдэг багуудын олон улсын тэмцээн нь Монгол Улсад анх удаа 2026 оны 12 дугаар сард явагдахаар боллоо. Энэхүү цахим спортын шилдэг 8 багийн тэмцээнийг дэлхийн 2 тэрбум үзэгчид онлайнаар үзнэ.

Дээрх тэмцээнүүд 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсанаар улсын эдийн засагт зохих нөлөө үзүүлэх ба тээврийн салбарт 4 тэрбум, зочид буудалд 1,6 тэрбум, худалдаа үйлчилгээнд 1,1 тэрбум төгрөгийн үр өгөөж өгөх эдийн засагчдын тооцоолол байна. Түүнчлэн олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулснаар манай улсын олон улсын нэр хүнд өсөж, гадаад харилцаа, хамтын ажиллагаа бэхжин, олон тооны зочид төлөөлөгчид, баг тамирчдыг хүлээн авч аялал жуулчлал болон үйлчилгээний салбарын идэвхжлийг нэмэгдүүлж, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх юм. Мөн манай тамирчид олон улсын түвшний өрсөлдөгч нартайгаа эх орныхоо дэвжээн дээр өрсөлдөх боломжтой болж, гадаадад явж зардал гаргахгүй болж, залуучууд, тамирчдын спортын идэвх, оролцоо нэмэгдэхийн зэрэгцээ дасгалжуулагч, шүүгч, зохион байгуулагч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар, менежментийн туршлага дээшилнэ.

Дашрамд дурдахад 2025 онд Монгол Улсын Засгийн газрын 243 дугаар тогтоолоор олон улс, тив, дэлхийн чанартай 8 тэмцээнийг эх орондоо зохион байгуулж, улсын төсвөөс 2.8 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн бөгөөд дээрх тэмцээнүүдэд 117 орны 2,786 тамирчин, 121 дасгалжуулагч, 128 шүүгч, 167 албаны хүн, гадаадын 968 дэмжигч нар манай улсад зочлон ирж, галт тэрэг болон үндэсний авиа компанид 4 тэрбум, зочид буудалд 1.2 тэрбум, худалдаа болон үйлчилгээний салбарт 582 сая төгрөг, нийтдээ 5.6 тэрбум төгрөгийн орлого оруулсан статистик тооцоо, судалгаа гарчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 0-2 ХЭМ ДУЛААН 14 цагийн өмнө
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… Өчигдөр
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… Өчигдөр
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 2026/11/06
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 2026/11/06
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 2026/11/06
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 2026/11/06
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? 2026/11/06
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 2026/11/06
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 2026/11/06
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 2026/11/05
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 2026/11/05
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 2026/11/05
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 2026/11/05
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/05
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2026/11/04
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/10/26
МИАТ БАНГКОК ЧИГЛЭЛД 11 ДҮГЭЭР САРЫН 14-НӨӨС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГТЭЙ 2026/10/26
БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ… 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 2026/10/28
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01