Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров Монголын Нотариатчдын Танхимын Ерөнхийлөгч Л.Буддоржийг өнөөдөр /2026.02.26/ хүлээн авч уулзжээ.
Уулзалтаар хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлын хүрээнд мэргэжлийн байгууллагуудын байр суурь, практикт тулгамдаж буй зарим асуудал, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах боломжийн талаар зэрэг хэд хэдэн чухал асуудлыг хөндөн ярилцаж, харилцан санал солилцсон байна.
Мөн мэргэжлийн үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, цаашдын хамтын ажиллагааг хэрхэн бэхжүүлэх талаар яриа өрнүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна