Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг сонгох зөвлөлийн хуралдаан өнөөдөр (2026.01.02) болж, гишүүн Пунцагийн Золзаяаг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар сонгожээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-д “Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг удаа сонгоно. Ерөнхий зөвлөлийн даргын сул орон тоо гарснаас хойш 14 хоногийн дотор даргыг сонгоно.” гэж заасан байдаг.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа шүүхийн шинэтгэлийн бодлого, үйл ажиллагааг үргэлжлүүлж, бодитой ахиц дэвшил гаргаж ажиллахаа илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна