“THE MONGOLZ” БАГИЙГ МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЭЛЧЭЭР ТОМИЛОВ


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон “The MongolZ” багийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч уулзан, Соёлын элчийн гэрчилгээг гардуулж, баяр хүргэлээ.

Монгол Улсын цахим спортын салбарт тэргүүлэх байр суурь эзэлж, олон улсын тэмцээнд бахдам амжилттай оролцож буй Монгол бахархал болсон “The MongolZ” баг нь ийнхүү Соёлын элчээр томилогдсон анхны спортын баг боллоо. “The MongolZ” баг нь зөвхөн цахим спортын амжилтаар зогсохгүй, дэвшилтэт технологи, цахим орчны давуу талыг ашиглан эх орноо, Монгол үндэстнийг бүтээлч хэлбэрээр сурталчлан таниулж, олон улсын залуу үеийн соёл, спортын орон зайд Монгол Улсын эерэг, шинэлэг дүр төрхийг цогцлоож байгаагаараа онцлог юм.

“The MongolZ” баг Соёлын элчээр ажиллах хугацаандаа Монголын уламжлалт өв соёл, түүх, хэл, ахуйг орчин үеийн цахим спорт, дижитал контент, технологийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан гадаад улсад сурталчлан таниулах, мөн Монгол Улс болон бусад улсын соёл, спортын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өргөдлийн байнгын хороо 2026 оны хаврын чуулганы хугацаанд төлөвлөгөөт… 3 цагийн өмнө
​ЭКОЛОГИЙН УЛ МӨР... 7 цагийн өмнө
БАГШ, АЖИЛТНЫ ҮНДСЭН ЦАЛИНГ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС 50 ХУВЬ НЭМЭГДҮҮЛНЭ 7 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙДЫН ДЭРГЭД ТҮЛШ, ШАТАХУУНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ … 8 цагийн өмнө
АҮЭБЯ: ӨДРИЙН ХЭРЭГЛЭЭГ ХАНГАХГҮЙ БЕНЗИН ОРЖ ИРЖ БАЙСНААС ДОГОЛДОЛ ҮҮС… 9 цагийн өмнө
Х.НЯМБААТАР: ХЭН САЙН АЖИЛЛАСАН БЭ ГЭХ САНАЛ АСУУЛГА,ШАЛГАРУУЛАЛТААС Н… 10 цагийн өмнө
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA БНСУ-Д ӨНӨӨДӨР, БУСАД ОРНУУД НЭГДҮГЭЭР С… 12 цагийн өмнө
ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ТОГТУУН, ЖАВАРТАЙ ХҮЙТЭН БАЙНА 16 цагийн өмнө
ИНТEРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ОХУ-ЫН ИРГЭНИЙГ ХУЯГЛАН ХҮРГЭВ Өчигдөр
АРДЫН ЖҮЖИГЧИН ЭНХБАТЫН АМАРТҮВШИН ШИЛДЭГ БАРИТОН ШАГНАЛЫГ 3 ДАХЬ УДАА… Өчигдөр
ТӨРИЙН ОДОН, МЕДАЛЬ ХУУРАМЧААР ҮЙЛДЭЖ, ХУДАЛДАХ, ШАГНАГДААГҮЙ ЭТГЭЭД З… Өчигдөр
ӨМНӨХ АРВАН ХОНОГТОЙ ХАРЬЦУУЛАХАД ЦАСАН БҮРХҮҮЛ 7 ХУВИАР НЭМЭГДСЭН БАЙ… Өчигдөр
COP17: ШИЙДВЭР ГАРГАХ ҮЙЛ ЯВЦАД ЗАЛУУЧУУДЫН ТОГТВОРТОЙ ОРОЛЦОО БИЙ БОЛ… Өчигдөр
ЗҮҮН АЙМГУУДЫН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА Өчигдөр
​МӨСНИЙ ЗУЗААН ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 5-40СМ НИМГЭН БАЙНА 2025/12/22
АҮЭБЯ БОЛОН ХАРЬЯА АГЕНТЛАГУУД НЬ АЛБАНЫ НУУЦААС 21 МЭДЭЭЛЛИЙГ ХАСЖЭЭ 2025/12/22
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХИЙН 9 ШҮҮГЧ, 2 ПРОКУРОРТ АНУ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ… 2025/12/22
Г.ДАМДИННЯМ: ХОЁР ӨДӨР ТУН ХҮНД ӨНГӨРСӨНД УУЧЛАЛ ХҮСЬЕ 2025/12/22
СOP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗАРИМ ОНЦЛОХ ЗҮЙЛС /2025.12.15-1… 2025/12/22
ТОМУУГИЙН ӨВЧЛӨЛ НЭМЭГДЖЭЭ 2025/12/22
Их Уншсан
АРДЫН ЖҮЖИГЧИН Н.СУВД 16 НАСАНДАА 2025/12/21
БНСУ-ЫН ВИЗТЭЙ ХОЛБООТОЙ НААШТАЙ ӨӨРЧЛӨЛТ БҮХИЙ ШИНЭ ЖУРАМ 15-НААС ХЭР… 2025/12/11
ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААНЫ ТАЛААРХ ДЭЭД ШҮҮХИЙН ТАЙЛБАР ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧ… 2025/12/12
ХАЙРЛУУЛАХ УУ...? 2025/12/13
БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫНХНЫГ СУРГАХАД ЯПОН, БНСУ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ 2025/12/13
УЛААНБААТАРТ 17-19 ХЭМ ХҮЙТЭН 2025/12/20
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХУГАЦААГ 36 САР БОЛГОЖ, ЭРСДЭЛИЙН ХЭМЖЭЭГ 100 ХУВЬ … 2025/12/11
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛ УРТЫН ДУУ ХҮНИЙ СЭТГЭЛИЙГ ТАТДАГ ГАЙХАЛТАЙ УВДИСТАЙ У… 2025/12/15
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ… 2025/12/15
АРВАН ЕСӨН ЭЛЧИН САЙДЫГ ЭГҮҮЛЭН ТАТАХ, 21 ЭЛЧИН САЙДЫГ ТОМИЛОХ АСУУДЛА… 2025/12/15
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 11 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 13.9 ХУВИАР ӨСЖЭЭ 2025/12/16
ГАНТИГ ВИЛЛА, ШИНЭ ЯАРМАГ ЗЭРЭГ ХОРООЛЛЫН БАРИЛГААС БАГШ, ЭМЧ НАРТ ИПО… 2025/12/17
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ҮРГЭЛЖЛЭН ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2025/12/12
MISS UNIVERSE 2025 ТИТМИЙН ЭЗЭН ФАТИМО БОШИЙГ ЭХ ОРОНД НЬ 500 МЯНГАН Х… 2025/12/16
БАРУУН, ТӨВ, ГОВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ШУУРНА 2025/12/11