ЭРДЭМТЭД АМЬТДЫН ХЭЛИЙГ БАРАГ ТАЙЛСАН ГЭЖ МЭДЭГДЭВ


Судлаачид амьтадтай харилцах системийг тайлахад тун ойрхон байна гэж мэдэгджээ. BBC Science Focus сэтгүүлд арван нэгдүгээр сарын 10-ны өдөр шинэ технологи, хиймэл оюун ухаан (AI) нь амьтад мэдээлэл дамжуулах, бие биетэйгээ харилцах, сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлэхийг ойлгоход бидэнд тусалж байгаа талаар мэдээлжээ.

Сан Диего дахь Калифорнийн их сургуулийн доктор Федерико Россаногийн хэлснээр гэрийн тэжээмэл амьтад үгийн утгыг ойлгох чадвартай байдаг. Тэрбээр нохойн дээр хүмүүстэй ярилцахын тулд дуут команд бүхий товчлууруудыг ашиглах туршилт явуулсан байна.

"Бидний судалгааны үр дүн нь үгс нохойд утга учиртай болохыг харуулж байгаа бөгөөд тэд зөвхөн тэдгээртэй холбоотой дохионд бус үгэнд хариу үйлдэл үзүүлдгийг харуулсан" гэж тэр тэмдэглэжээ.

Гэхдээ амьтдыг жинхэнэ бодитоор ойлгохын тулд эрдэмтэд сарьсан багваахайн хэт авианы дуудлагаас эхлээд далайн гахайн "исгэрээ" хүртэл тэдний хэлийг судлахыг санал болгосон байна. Мэргэжилтнүүд хэдэн арван жилийн турш зэрлэг амьтдын зан байдал, дуу чимээг судалж байгаа. Төрөл хоорондын хэлийг ойлгох, харилцаанд чухал алхам хийсэн бүтээлд жил бүр олгодог Коллер-Дулитл шагнал ч гэж бий.

Олон төрөл зүйлийн амьтад нь өөрсдийн гэсэн дуу хоолой, аялгатай байдаг. Далайн гахай нь төрөхөөсөө эхлээд насан туршдаа өвөрмөц исгэрээг хэрэглэдэг. Заанууд гэр бүлийн гишүүдээ дуудахдаа бага давтамжтай дуудлагыг ашигладаг, зарим төрлийн сармагчингууд харилцаандаа мөн тодорхой дуудлага хэрэглэдэг байна.

АНУ-ын далай судлалын хүрээлэнгийн доктор Лайла Сай далайн гахайг олон арван жилийн турш судалжээ. Түүний судалгааны баг далайн гахайнууд өөрсдийгөө таниулж, бие биенээ дууддаг 250 гаруй өвөрмөц исгэрээ дуудлагыг бичиж авсан байна. 2025 онд тэдний мэргэжилтний баг Коллер-Дулитл шагналыг хүртжээ.

Эх далайн гахайнууд үрээ дуудахдаа исгэрээгээ өөрчилдөг. Дуу хоолойных нь өндөр давтамж нь бага зэрэг нэмэгдэж, бага давтамж нь жаахан буурдаг байна. Энэ нь ээж хүн хүүхэдтэйгээ харьцаж буй ярианы хэмнэлтэй төстэй байдаг гэж Сай хэлжээ. Мөн энэ нь нялх далайн гахайд насанд хүрсэн хойноо хэрэгтэй дуу авиаг сурахад тусалдаг гэдгийг тэр онцолсон. 

Олон мянган цагийн бичлэгт дүн шинжилгээ хийсний үндсэн дээр далайн гахайн дуудлагын бараг тал хувь нь бие даасан дохио биш, харин нийтлэг "үг" гэдгийг “тогтооосон” байна. Эрдэмтэд өөр өөр тохиолдолд тэдний түгээмэл хэрэглэдэг  20 орчим төрлийн исгэрээг тодорхойлсон. Туршилтын үеэр усан доорх дуу чимээний бичлэгийг сонсгож, амьтдын хариу үйлдлийг ажиглажээ. Нэг төрлийн дохио нь далайн гахайг сэлж холдоход хүргэсэн бол нөгөө нь тэднийг ойртуулсан байна.

Эдгээр үр дүн нь далайн гахайнууд хүний хэлтэй төстэй харилцааны системийг ашигладаг байж болох бөгөөд дуу чимээ нь тодорхой утгыг агуулдаг болохыг харуулж байгаа юм.

Оросын кинолог буюу Нохой судлалын холбооны ерөнхийлөгч Владимир Голубев өнгөрсөн наймдугаар сарын 22-нд нохой хөгжмийн аянд яагаад “гасалдаг” талаар тайлбарласан юм. Хэрэв гэрийн тэжээвэр амьтан хөгжмийн аянд “өөрийн хэлээр дуулж", хөгжилтэй харагдаж байвал энэ нь зөн совин эсвэл тодорхой давтамжийн хариу үйлдэлтэй холбоотой тул сандрах шалтгаан байхгүй гэж тэр хэлжээ. Гэхдээ хэт чанга, хатуу дуу чимээ гаргахаас зайлсхийхийг зөвлөсөн. Голубевын хэлснээр зөв сонгосон хөгжим нь нохойны стрессийг бууруулахад тусалдаг байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 11 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 18 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 19 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 21 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 21 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23