СОЛИРЫН БОРООНЫ ОРГИЛ ҮЕ АРВАН НЭГДҮГЭЭР САРЫН 17, 18-НД ТОХИОНО


Леонид солирын борооны оргил үе энэ жилийн хувьд өнөөдөр, маргааш буюу 17-18-нд тохиолдоно. Энэ үеэр ажиглагчид цагт 15-20 солир харж болно гэж эрдэмтэд хэлж байна. Леонид солирын бороо 11 дүгээр сарын дундуур хамгийн их идэвхждэг юм. Тэнгэрийн эрхэс сумны хурднаас 200 дахин их буюу 71 км/секундын хурдтай тэнгэрт “харвадаг”. Ингэхдээ агаарт хэдэн минутын ул мөр үлдээдэг байна.

Леонид солирын үзэгдлийг анх Германы одон орон судлаач Эрнст Темпел 1865 онд Темпел-Таттл сүүлт одыг ажиглах үеэрээ илрүүлсэн байна. Ийм тэнгэрийн биет байдаг гэсэн санааг одон орон судлаачид 1833 онд болсон солирын шуургын дараа гаргаж, судалж эхэлжээ. 1833 оны арван нэгдүгээр сард  тэнгэрт цагт 100 мянган солир үзэгдсэн байна. Тэр үед эрдэмтэд үүнийг агаар мандлын нэг хэсэг гэж үздэг байв. Гэвч ийм олон тооны солир үзэгдсэн нь эрдэмтдийг нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн таамаглалаа дахин авч үзэхэд хүргэсэн юм.

Темпел-Таттл сүүлт одыг нээсний дараа одон орон судлаачид нарыг тойрон эргэх хугацаа нь ойролцоогоор 33 жил гэдгийг тогтоож чадсан тул солирын үүнтэй адил хүчтэй шуурга 1866 онд дахин давтагдаж магадгүй гэж таамаглажээ. Энэ таамаглал 1866 онд  батлагдсан байна.

Сүүлийн үед Леонид солирын шуургын хамгийн хүчтэй үзэгдэл 1966 онд тохиосон бөгөөд  цагт 10 мянган солир үзэгджээ. 1999 оны 11-р сард мөн л хүчтэй солирын үзэгдэл болсон байна.

Энэ онд Леонидын солирын бороо хүчтэй харагдахгүй ч 11 сарын турш ямар нэг хэмжээгээр ажиглагдсаар байх юм. Оргил үе нь энэ сарын 17-18-ны үед тохиох бөгөөд  цагт 15-20 солир харагдана гэж тооцож байна. Мөн 11 дүгээр сарын 20-нд түр идэвхжиж магадгүй гэж таамаглаж байгаа аж. Өчигдөр буюу 11 дүгээр сарын 16-нд нэлээд идэвхжих байсан ч тэргэл сарнаас болоод төдийлөн тод харагдаагүй байж мэдэх юм.

Өнөө шөнө /2024.11.17/ Леонидын солирын бороо хамгийн тод харагдах хэсэг бол дэлхийн бөмбөрцгийн хойд хагас. Солирын нисэх цэг нь тэнгэрийн зүүн хэсэгт Арслан одны ордонд оршдог. Ийм ч учраас грек хэлний арслангийн ордыг тодорхойлсон нэрээс үүдэлтэйгээр Леонидын солирын бороо гэж нэрлэдэг ажээ.   Солирын цацрагийг холоос ажиглахыг зөвлөдөг. Ингэснээр "нисэж буй оддын" сүүл нь урт, жим нь илүү тод харагддаг байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 12 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 18 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 20 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 22 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 22 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23