ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 234 ДҮГЭЭР АНГИЙНХАН Э.ДАВААЖАМЦ, Б.БУЯНХИШИГ НАРЫГ УГТАН АВЛАА


Эх орныхоо 4 зүгийн хязгаарт орших Соёмбот баганыг төв цэгтэй холбосон 5000 км замыг багаар туулж яваа  Э.Даваажамц, Б.Буянхшиг нарын"Таван цэг" багийнхныг "Усчин дайчид" гэдгээрээ ард түмэндээ алдаршсан Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийнхан Булган аймгийн Рашаант суманд өчигдөр /2025.05.05/ угтан авчээ.

Тус ангийн гүүрчин аврагч спортын мастер дэд ахлагч Б.Буянхишиг эмэгтэй цэргийн алба хаагчдын эр зориг, тэсвэр хатуужлыг өөрийн биеэр үлгэрлэн харуулж яваа учир анги хамт олны төлөөлөл түүнийг хамтран гүйгч Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин цэрэгжлийн спортын мастер, ахлах ахлагч Э.Даваажамц, тэдэнд дэмжлэг үзүүлэгч "Таван цэг" багийнхны хамт угтан авч, амжилт хүссэн нь энэ. 

Усчин дайчдын хамт Булган аймгийн Рашаант сумын удирдлагууд, ард иргэд, хүүхэд багачууд алга ташин хүндэтгэл үзүүлсэн нь өнөөдрийн түүхэн үйл явдал болж чадсан юм.

Тус ангийн захирагч хурандаа Г.Мөнхбат гүйгчдэд баяр хүргэж, цаг уурын хатуу ширүүн нөхцөлд буюу бороотой, шуургатай, цастай, нартай ямар ч үеийг ажрахгүй давж, цэргийн хүний онцгой чадваруудыг харуулж яваад нь бахархаж байна гэв. Тэрбээр усчин дайчдынхаа нэг дэд ахлагч Б.Буянхишиг хэт холын зайд эмэгтэй марафончдын рекордыг шинэчилсэнд мөн баяр хүргэж, баг хамт олноороо өмнөө тавьсан зорилгодоо саадгүй хүрэхийг хүсэн ерөөжээ.

Мөн энэ үеэр Булган аймгийн Рашаант сумын Засаг дарга Б.Жавзмаа "Таван цэг" багийнхнаар бахархаж буйгаа уламжилж, Булган нутгийн бүсгүй дэд ахлагч Б.Буянхишигт онцгойлон баяр хүргэж байсан юм.

Гүйгчдийг угтан авах ёслолын үеэр Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийнхан "Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил"-тэй уялдуулан Рашаант сумынханд Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилж, усчин дайчдын багаж хэрэгслийг дэлгэн толилуулж, энхийг сахиулах үйлсэд Монгол цэргийн оруулж буй хувь нэмрийн талаар мэдээлэл хүргэжээ.

Рашаант сумынхан цэргийнхний энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцож, сумыг нь зорин ирсэн гүйгчид болон Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийнханд талархал дэвшүүлсэн юм.

Энэхүү арга хэмжээний төгсгөлд Рашаант суманд тус ангийнхан мөн мод тарьж, байгаль орчны төлөөх үйлсэд хүн бүр манлайлж оролцохыг орон нутгийн хүүхдүүдэд захисан байна. "Таван цэг" багийнхныг угтах авах арга хэмжээнд дээрх албаны хүмүүсээс гадна Рашаант сумын Засаг даргын орлогч П.Пүрэвдулам, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн ахлагч, сургагч ахлагч Л.Хүчитбаатар, ахмадын зөвлөлийн дарга, бэлтгэлд байгаа дэд хурандаа Д.Цэцэнбуу нар оролцжээ.

                              Эх сурвалж: Зэвсэгт хүчний жанжин штаб 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 0-2 ХЭМ ДУЛААН 15 цагийн өмнө
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… Өчигдөр
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… Өчигдөр
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 2026/11/06
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 2026/11/06
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 2026/11/06
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 2026/11/06
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? 2026/11/06
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 2026/11/06
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 2026/11/06
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 2026/11/05
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 2026/11/05
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 2026/11/05
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 2026/11/05
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/05
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2026/11/04
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/10/26
МИАТ БАНГКОК ЧИГЛЭЛД 11 ДҮГЭЭР САРЫН 14-НӨӨС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГТЭЙ 2026/10/26
БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ… 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 2026/10/28
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01