МОНГОЛ, КАНАДЫН ХУУЛЬ ТОГТООГЧИД САЙН ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА


УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Дамдины Цогтбаатар манай улсад айлчилж буй “Канад Улсын үе үеийн парламентын гишүүдийн нийгэмлэг”-ийн хүндэт төлөөлөгчдийг 2024 оны есдүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч уулзжээ.

Айлчлалын бүрэлдэхүүнд тус нийгэмлэгийн Нарийн бичгийн дарга, Торонто хот дахь Монгол Улсын Өргөмжит консул, ноён Браён Вилферт тэргүүтэй хүний эрх, залуучуудын манлайлал, жендэрийн тэгш байдал, хүрээлэн буй орчин зэрэг нийгэм, эдийн засгийн салбарт мэргэшсэн, үе үеийн парламентчдын төлөөлөл багтсан байна. 

Уулзалтын эхэнд Д.Цогтбаатар хүндэт зочдыг тавтай морилохыг уриад хууль дээдлэх ёс, хүний эрх, ардчиллын нийтлэг үнэт зүйлстэй манай хоёр улсын хамтын ажиллагааны тулгуур нь парламент хоорондын олон талт харилцаа мөн гэдгийг тодотгов. Тэрбээр үргэлжлүүлэн Хойд Америк дахь манай гуравдагч хөрш орон болох Канад Улс нь уул уурхай, эдийн засаг, аж үйлдвэрлэлийн салбарын түнш төдийгүй сайн засаглалыг бэхжүүлэх, парламентын ардчиллыг төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буйг онцолжээ.  Түүнчлэн ардчилсан институцийг бэхжүүлэхийн тулд бодлогын залгамж халаа, системийн тогтвортой байдал чухал ач холбогдолтойг тодотгоод, тус нийгэмлэгээр дамжуулан үе үеийн парламентчид салбар бүрийн мэдлэг, туршлагаа солилцож, хамтын ажиллагааны хүрээгээ гадаад улс орнуудад улам бүр тэлж буйд баяртай байгаагаа илэрхийлсэн байна. 

Браён Вилферт Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг тууштай дээдлэн, эрх зүйт засаглалыг бэхжүүлэн хөгжүүлж буйг сайшаан тэмдэглэхийн сацуу нийгмийн хөгжлийн илүү өргөн боломж, санаачилгуудыг бодитоор хэрэгжүүлэхэд дэмжин ажиллахаа дурдав.  

Уулзалтад оролцогчид хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжин буйг тодотгоод, шинээр бүрдсэн парламентын эрх зүйн шинэчлэлийн тэргүүлэх чиглэлүүдийн хүрээнд онцлох үзэл баримтлалуудыг хэлэлцсэн юм. Энэ үеэр талууд Монголын үе үеийн парламентын гишүүдийн оролцоо, санаачилгад тулгуурлан ижил чиг үүрэг бүхий сайн дурын нийгэмлэг байгуулах талаар харилцан санал солилцсон байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 11 цагийн өмнө
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 13 цагийн өмнө
ХОВД, УВС, ЗАВХАН, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ, ГОВЬ-АЛТАЙН ХОЙД СУМДЫН НУТГААР З… 15 цагийн өмнө
АРИАНА ГРАНДЕ БОГИНО ЧАМИН ҮСТЭЙ БОЛЖЭЭ Өчигдөр
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… Өчигдөр
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО Өчигдөр
Н.УЧРАЛ: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШИГ ХУРИМТЛАЛЫН САНД ШИЛЖИНЭ Өчигдөр
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… Өчигдөр
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… Өчигдөр
Б.ОЮУН-ЭРДЭНЭ, Д, СЭЛЭНГЭЭ НАР АЗИЙН ПАРА НААДМЫН БАЙТ ХАРВААНЫ БАГИЙН… Өчигдөр
ХОВД, ӨМНӨГОВЬ, ДОРНОГОВИЙН ӨМНӨД, ХӨВСГӨЛ, ТӨВ, ХЭНТИЙН ХОЙД СУМДААР … Өчигдөр
БОХХААБХ: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ, ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР САЛБАРЫН САЙД … 2026/10/22
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Э.СОДНОМПИЛЖЭЭ АЗИЙН НААДМЫН ХОШОЙ АВАРГА БОЛОВ 2026/10/22
МУАЖ С.ЖАВХЛАН, ДУУЧИН Т.БАЯРХИШИГ: ГЭРЛЭЖ АМЖААГҮЙ ЯВНА 2026/10/22
МИАТ-ИЙН ЗОРЧИГЧИД ТАЙЛАНДЫН БАНГКОК ХОТЫН ЗАРИМ ДЭЛГҮҮРТ ХӨНГӨЛӨЛТ ЭД… 2026/10/22
ТӨРИЙН 211 МЯНГА ГАРУЙ АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНГ НЭМЭХЭД 881.7 ТЭРБУМ ТӨГР… 2026/10/22
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
Их Уншсан
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2026/10/14
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.19-10.25/ 2026/10/19
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 11 цагийн өмнө
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.12-10.18/ 2026/10/12
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/18
ТРАМП ОРОСЫН ЭДИЙН ЗАСАГТ ЧИГЛЭСЭН ШИНЭ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭГ ТҮР ЗОГСООВ 2026/10/17
​И.ГҮРРИНЧИН: ДАРХАН МИНЬ АМАРХАН САЙН БАЙНА УУ? 2026/10/17
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
УЛАМБАЯРЫН СҮРЭНЖАВ АЗИЙН ПАРА НААДМЫН АВАРГА БОЛОВ 2026/10/19
КАЙЛИ ЖЕННЕР 50 САЯ ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ FANTASY BRA-ТАЙ ТАЙЗНАА АЛХАВ 2026/10/19
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЭВ 2026/10/16
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ХОРИН ДОЛООН БААВГАЙГ АЮУЛГҮЙ БОЛГОЖЭЭ 2026/10/16
С.БЯМБАЦОГТ: ИРЭХ САРЫН 1-НЭЭС 435 МЯНГА ГАРУЙ АХМАДЫН ТЭТГЭВЭР 100-30… 2026/10/16