Д.АМАРБАЯСГАЛАН: ХҮН ТӨВТЭЙ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛНЭ


УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 34 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлжээ. 

Уг мэндчилгээнд "Монголын нийт ард түмэн, үе үеийн парламентчид, Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтан, албан хаагчдадаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардчилсан засаглалын дархлаа, хууль дээдлэх ёс, хүний эрх, эрх чөлөөний баталгаа болсон байнгын ажиллагаатай парламент үүссэний 34 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье.

1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал анхдугаар чуулганаа хуралдуулж, хоёр хүрэхгүй жилийн хугацаанд шинэ Үндсэн хуулийн төслийг хүн төрөлхтний түгээмэл үнэт зүйлсэд тулгуурлан боловсруулж, нийгмийн харилцааг зохицуулах эрх зүйн үндсийг тодорхойлох шилжилтийн замыг туулсан бол 1992 онд байгуулагдсан Улсын Их Хурал нь нийт ард түмнээс сонгогдон байгуулагдаж, хууль тогтоох эрх мэдлийг дангаар хадгалсан, байнгын ажиллагаатай төрийн эрх барих дээд байгууллага болсноор Монгол Улсын парламентат ёсны хөгжил жинхэнэ утгаараа эхэлсэн билээ.

Тэгвэл 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулиар анх удаа 126 гишүүнтэй парламент байгуулагдсан нь парламентын түүхэнд цоо шинэ хуудсыг нээгээд байна. Энэхүү тогтолцооны өөрчлөлт парламентын засаглал бэхжин төгөлдөржиж, ард түмний төлөөллийн чадавх сайжирч, төрийн бодлогод олон ургалч үзэл уралдуулах суурь нөхцөлийг бүрдүүлж, олон нам, нийгмийн бүлгийн төлөөллийг хангасан, ил тод, үр нөлөөтэй, орчин үеийн парламент төлөвших үндэс тавигдсан.

Шинээр бүрдсэн Улсын Их Хурал хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд 53 ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаагийн дотор Улсын Их Хурлын ирэх дөрвөн жил баримтлах стратеги төлөвлөгөөний төслийг боловсруулах ажлын хэсэг багтсан.  Улсын Их Хурлын даргын зүгээс “Гурван төгөлдөршилийн бодлого” буюу хүн төвтэй, цаг үеийн шаардлагад нийцсэн, иж бүрэн бөгөөд ойлгомжтой зохицуулалттай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх санаачилгыг дэвшүүлээд байна. Мөн олон нийтийг хууль тогтоох ажиллагаанд оролцох боломжоор хангаж, үйл ажиллагаагаа хэвлэл мэдээлэлд илүү нээлттэй болгож, Улсын Их Хурлын гишүүдийн ёс зүй, хариуцлагыг чанд сахиулснаар парламентад итгэх олон нийтийн итгэлийг сэргээж, бүс нутаг дахь парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлж ажиллах болно.

Парламент бол ард түмний итгэл найдварыг тээж, тэдний эрх ашгийн төлөө үйлчилдэг засаглалын цөм, ардчиллын баталгаа юм. Иймд хүнээ дээдлэн, олон улсын чиг хандлагад нийцүүлж, орчин цагийн нийгмийн хурдтай хөгжилтэй хөл нийлүүлсэн хуулийг тогтоож, хэрэгжилтэд хяналт тавьж, хэлбэрэлтгүй сахиулж ажиллах нь манай парламентын хамтын зорилго байх болно.

Монгол Улсын ардчилсан парламентын засаглал өнө мөнхөд батжиж, Монгол эх орон минь хөгжин цэцэглэх болтугай." гэжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 11 цагийн өмнө
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 13 цагийн өмнө
ХОВД, УВС, ЗАВХАН, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ, ГОВЬ-АЛТАЙН ХОЙД СУМДЫН НУТГААР З… 15 цагийн өмнө
АРИАНА ГРАНДЕ БОГИНО ЧАМИН ҮСТЭЙ БОЛЖЭЭ Өчигдөр
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… Өчигдөр
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО Өчигдөр
Н.УЧРАЛ: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШИГ ХУРИМТЛАЛЫН САНД ШИЛЖИНЭ Өчигдөр
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… Өчигдөр
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… Өчигдөр
Б.ОЮУН-ЭРДЭНЭ, Д, СЭЛЭНГЭЭ НАР АЗИЙН ПАРА НААДМЫН БАЙТ ХАРВААНЫ БАГИЙН… Өчигдөр
ХОВД, ӨМНӨГОВЬ, ДОРНОГОВИЙН ӨМНӨД, ХӨВСГӨЛ, ТӨВ, ХЭНТИЙН ХОЙД СУМДААР … Өчигдөр
БОХХААБХ: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ, ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР САЛБАРЫН САЙД … 2026/10/22
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Э.СОДНОМПИЛЖЭЭ АЗИЙН НААДМЫН ХОШОЙ АВАРГА БОЛОВ 2026/10/22
МУАЖ С.ЖАВХЛАН, ДУУЧИН Т.БАЯРХИШИГ: ГЭРЛЭЖ АМЖААГҮЙ ЯВНА 2026/10/22
МИАТ-ИЙН ЗОРЧИГЧИД ТАЙЛАНДЫН БАНГКОК ХОТЫН ЗАРИМ ДЭЛГҮҮРТ ХӨНГӨЛӨЛТ ЭД… 2026/10/22
ТӨРИЙН 211 МЯНГА ГАРУЙ АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНГ НЭМЭХЭД 881.7 ТЭРБУМ ТӨГР… 2026/10/22
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
Их Уншсан
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2026/10/14
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.19-10.25/ 2026/10/19
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 11 цагийн өмнө
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.12-10.18/ 2026/10/12
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/18
ТРАМП ОРОСЫН ЭДИЙН ЗАСАГТ ЧИГЛЭСЭН ШИНЭ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭГ ТҮР ЗОГСООВ 2026/10/17
​И.ГҮРРИНЧИН: ДАРХАН МИНЬ АМАРХАН САЙН БАЙНА УУ? 2026/10/17
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
УЛАМБАЯРЫН СҮРЭНЖАВ АЗИЙН ПАРА НААДМЫН АВАРГА БОЛОВ 2026/10/19
КАЙЛИ ЖЕННЕР 50 САЯ ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ FANTASY BRA-ТАЙ ТАЙЗНАА АЛХАВ 2026/10/19
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЭВ 2026/10/16
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ХОРИН ДОЛООН БААВГАЙГ АЮУЛГҮЙ БОЛГОЖЭЭ 2026/10/16
С.БЯМБАЦОГТ: ИРЭХ САРЫН 1-НЭЭС 435 МЯНГА ГАРУЙ АХМАДЫН ТЭТГЭВЭР 100-30… 2026/10/16