ГУРАВ ХҮРЭХГҮЙ САРЫН ДОТОР ДӨРВӨН АМЬ...


Онцгой байдлын албан хаагч эр өчигдөр бурхан зүг одов. Тэр ажил үүргээ гүйцэтгэхээр эхнэр, таван хүүхдээ орхиод гэрээсээ өглөө гарахдаа эргэж ирэхгүй гэж бодоогүй нь мэдээж.

Миний дэлгүүр сүлжээний агуулах шатаж, дуудлагын дагуу бэлтгэгдсэн гал түймэр унтраах, аврах дөрөв таван ч ангийн бүрэлдэхүүн ажиллаж байгаа талаар мэдээлсэн. Гэтэл түймэр ч тийм ч амар унтарсангүй, харин дөч дөнгөж шүргэж буй нэгэн аврагчийн амь насыг авч одов.

Аврагчид баатрууд, даанч яав даа гээд л хүмүүс халаглаж байна. Тэд баатар болох гэж ажилладаггүй. Ард түмэн сайнаар дурслаа гээд ард нь торойж үлдсэн үр хүүхдийнх нь харуусал нимгэрэхгүй, амьдрал нь бүтэн болохгүй.

Саяхан даа, Дүнжингаравын уулзварт болсон ослоор гурван гал сөнөөгч ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан. Тэр үйл явдал мартагдаа ч үгүй байхад дахиад л нэг хүний амь... Энэ нь Онцгой байдлын газрын үйл ажиллагаанд нэг л зүйл болохгүй байгааг тодхон харуулж байна.

Өчигдөр Онцгой байдлын дарга нар яаран сандран гарч ирж мэдээлэл хийхдээ хамгаалах хэрэгсэл бүх л зүйл хэвийн байсан, шалгаж байна гэлээ. Үнэн гэж итгэхэд бэрх. Гар нүцгэн шахуу гал руу ордог талаар байнга л яригдаж хэлэгдсээр байдаг онцгойнхны цалин, нийгмийн хамгааллыг хэрхэн нэмсэн, хамгаалах хэрэгслийг яаж шийдсэнийг олон нийтэд мэдээлмээр байна. Гэхдээ зөвхөн дарга нар биш, гамшигтай нүүр тулдаг албан хаагчдаас нь судалгаа авч энэ асуудлыг шийдэх нь зөв. Тушаалаар ажилладаг бүхий л байгууллагын адил байгууллагын нэр хүнд ярьж муу муухайгаа дэлгэхгүй байсаар нэг нэгээрээ үрэгдэж дуусах гэж үү?

Хэвлэлийн хурлын үеэр талийгчийн ар гэрийнхэн өмнө нь түлэгдээд 2 жил шахам гэртээ байсан. 30 хувийн түлэгдэл авсан гэсэн боловч үнэндээ 80 хувь түлэгдсэн. Эмчлүүлж байгаад ажилдаа орсон, тэтгэвэрт гарах хүсэлт өмнөх оны 9 дүгээр сараас хойш удаа дараа өгсөн ч гаргаагүй талаар мэдэгдлээ.

Бүтэн хоёр жилийн турш түлэгдэлтээс болж ажиллаж чадаагүй... Онцгойд баатрууд биш хүн ажилладаг. Энэ бүхний цаана юу өрнөж байсан бол... Таван хүүхэдтэй эцэг өмнө нь албаа гүйцэтгэж яваад “хохирсон”, хоёр жил ажилгүй байсан, тэтгэврийн мөнгөө аваад амьдрахыг хүсэж.. Тэтгэврийг нь өгчихсөн бол тэр өнөөдөр амьд байх байлаа.

Онцгой байдлынхан албан үүргээ гүйцэтгэх ёстой ч бусдын төлөө амь насаа “үйх” гэж төрөөгүй. Хамгаалах ёстой төр нь, чиглүүлэх ёстой дарга нар нь, эрсдэлийг тооцох ёстой бүтэц нь юу хийж байна вэ.

Ар гэрийнхнийх нь сэтгэлийг, цаашилбал “амыг хаах” маягаар энэ асуудлыг шийдэх үү. Цаг хугацаанд бүх зүйл мартагдаж, бид шуугихаа болино.

Онцгой байдлын газартаа бүтэн шалгалт хий, өөрчил, сайжруул, албан хаагч дахиж нас барсан тохиолдолд салбарын удирдлага нь хариуцлага хүлээдэг байхаар хууль журамдаа өөрчлөлт оруул.

Гай гамшиг хийсэж ирэхгүй, юун хариуцлага, энэ чинь онцгой алба гэж л битгий хэлээрэй дээ. Албан хаагч ч хүн, дарга ч хүн. Дөрвийн дөрвөн албан хаагчаа гурав хүрэхгүй сарын дотор алдчихаад албан тушаалаа хаацайлаад суудаг байж болохгүй. Дахиж цаг бусаар нэгнээ алдахгүйн тулд ядаж албан тушаалтан нь хариуцлага хүлээдэг байя. Хариуцлага нь дээшилж, шат шатандаа хүний алтан амийг хамгаалахын төлөө хичээдэг болох биз гэж найдна. Харамсаж халаглаад баатарлаг зүйл яриад өнгөрмөөргүй байна. Алдаандаа дүгнэлт хийж, ахиад гал сөнөөгч үрэгдэхгүйн тулд шат шатандаа анхаарах цаг иржээ.

  


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДАМ НЭЭЛТИЙН ФОТО АГШИН 31 минутын өмнө
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… 5 цагийн өмнө
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ 5 цагийн өмнө
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… 7 цагийн өмнө
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 9 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 9 цагийн өмнө
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН Өчигдөр
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… Өчигдөр
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… Өчигдөр
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… Өчигдөр
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ Өчигдөр
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО Өчигдөр
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН Өчигдөр
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА Өчигдөр
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… 2026/09/17
ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО 2026/09/17
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГ 12.5 ХУВЬД ХЭВЭЭР ХАДГАЛАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА 2026/09/17
ОРОСЫН ШҮҮХ ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ НЭВТРҮҮЛСНЭЭР ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН ШИЙДВЭ… 2026/09/17
ЕРӨНХИЙЛӨГЧ АРД ТҮМНИЙХЭЭ АМГАЛАН ТАЙВАН БАЙДЛЫН БАТАЛГАА БОЛЖ, ХИЛ ХА… 2026/09/17
С.БЯМБАЦОГТ: НАМРЫН ЧУУЛГАНААР ХӨРӨНГӨ ХУРААХ ХУУЛЬ ЗЭРЭГ ОЛОН ЧУХАЛ Х… 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ДЭЛХИЙН МИСС ЖОХЕЙРРИ МОЛА ДОМИНГЕС ГЭЖ ХЭН БЭ? 2026/09/06
УЛААНБААТАРТ ОРОЙДОО БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/05
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
НЯТЖАВЫН ДАВААЖАВД МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛ ХҮРТЭЭВ 2026/09/05
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ХАЧИРТАЙ БАНТАН ПОДКАСТЫН НЭРЭМЖИТ “ҮНЭН ЗОРИГТ” ШАГНАЛ ОЛГОДОГ БОЛНО 2026/09/06
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07