ЕРӨНХИЙ САЙДЫН ҮГИЙН ЦӨМ- МЕГА ТӨСӨЛ


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх оны төсвийн төслийг танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ. Монгол Улсын түүхэн дэх анхны 126 гишүүнтэй парламентыг хуучных  шиг жалга довын үзэл ханхлуулж, нутгархах биш, эх орныхоо томоохон асуудлыг шийдээсэй гэж ард түмэн хүсэж буйг тэр эхлээд онцолсон юм.

Л.Оюун-Эрдэнэ 2021 оны нэгдүгээр сард Ерөнхий сайдаар томилогдоход ковидын ид хэцүү үе таарсан. Гэвч зориг гарган иргэдээ вакцинжуулсан нь эцэстээ оноо болж хувирсан билээ. Хэдий магтаал шүүмжлэл ээлжилж байсан ч Ерөнхий сайдыг сорьсон том асуудал байсан юм. Нүүрсний хулгайг илчилж, авлигатай тэмцсэн гэх мэтээр түүний 2024 он хүртэл тэргүүлсэн Засгийн газар тодорхой зүйлийг урагшлуулсан нь дахин дэмжлэг хүлээхэд суурь болов.  

Улс орны эдийн засгийн хөгжил, иргэдийн амьжиргааны түвшинг дотоодын  нийт бүтээгдэхүүнээр тодорхойлдог. Монгол Улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтэгдэхүүн арван жилийн турш 4000 ам.доллар дээр гацаад урагшилж чадахгүй байсан нь саяхан. Бид ч бараг тэр хувь тавилантайгаа эвлэрсэн байсан гэхэд хилсдэхгүй. Үнэн хэрэгтээ сайн зүйл байсан ч итгэхээ байсан. Аятайхан хэдэн үг хэлэхээ ч байсан. Ямар ч байсан улс орон гэж бий, эрх ашиг гэж бий. Төлөөллийн ардчиллынхаа дагуу сонгуулиа хийж, Засгийн газар бүрдүүлэх олонхио иргэд нь сонгосон.

Нүүрсний хулгайн асуудлыг сөхөж, далд эдийн засгийг ил болгосноор авлигач албан тушаалтнуудын иддэг уудаг хөрөнгө хумигдаж, улсын төсвийн орлого нэмэгдэж, иргэд ч ногдол ашиг хүртсэн. Боомтын сэргэлт, аялал жуулчлалын зөв бодлогын ачаар орлого нэмэгдэж, эдийн засаг тодорхой хэмжээгээр сэргэснийг бүгд мэднэ. Ямартай ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар жил бүр дотоодын нийт бүтээгдэхүүнийг 1000 ам.доллараар нэмж чадсан юм. Арван жилийн гацаа ч арилж, энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүн 6800 ам.долларт хүрэхээр болсныг Ерөнхий сайд өнөөдөр чуулганы индрээс мэдэгдэв.

Харин цаашаа хэрхэх вэ. Нэгэнт сонголтоо хийсэн ард түмэн эмхлэн байгуулагдсан Засгийн газраа л харж байна.

Ерөнхий сайдын өнөөдөр хэлсэн үгний гол цөм нь мега төслүүдийн тухай байв. Хамтарсан Засгийн газар дөрвөн жилд 14 мега төсөл хэрэгжүүлэхээр хөтөлбөртөө тусгасан. Эдгээрийн  таваас доошгүйг ирэх 2025 онд эхэлж чадвал дотоодын нийт бүтээгдэхүүн 95 их наяд төгрөгт хүрнэ гэж төсөөлж байгаа ажээ. Тиймээс хамтарсныхаа хэргийг гаргаж, мега төслүүд хэрэгжвэл улс орондоо л хэрэгтэй.

Ийнхүү Л.Оюун-Эрдэнийн толгойлсон Засгийн газруудын ажлын үр дүнд дотоодын нийт бүтээгдэхүүн 2025 онд 8000 ам.доллар хүрэх урьдчилсан төлөв дээр очиж  чадлаа. Ийм ч зорилгоор 2025 оны төсөв дээр 14 мега төслийг тусгажээ.

14 мега төслөө бүтэн хөдөлгөж чадвал дотоодын нийт бүтээгдэхүүн 132.3 их наяд төгрөгт хүрнэ. Ингэснээр нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10,000 ам.долларт хүрэх бодит боломж байна гэсэн үг иргэдэд итгэл найдварын оч асааж байна.

Бүтээн байгуулалтууд жинхэнэ ёсоор эхэлж, урагшилж, тооцоолсон хэмжээнд хүрвэл Монгол Улс нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр түүхэндээ байгаагүй өндөр түвшинд очно. Хонгилын үзүүрт гэрэл гэгчээр нар үзэх нь гэсэн эерэг мэдээлэл парламентын индэр дээрээс Ерөнхий сайдын хэлсэн үгнээс ойлгож авлаа.  

Үүний үр дүн бол иргэдийн амьдралд ямар өөрчлөлт гарах вэ гэдэг л хүлээлт юм. Хүн бүрт хүнд тусаж буй зээлийн хүү 30 хүртэл хувь буурна. Гадаадын хөрөнгө оруулалт 1.5-аас гурав дахин өсөж, дэд бүтцийн асуудал шийдвэрлэгдэнэ.   

Иргэдийн дундаж цалин 60 хүртэл хувь өсөж, өрхийн орлого нэмэгдэн ядуурлын түвшин буурна. Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжил сайжирч, чанартай үйлчилгээ авснаар иргэдийн амьдралын чанар сайжирч, хүн амын дундаж наслалт нэмэгдэнэ гэх зэрэг олон гэрэлтэй гэгээтэй зүйлс Ерөнхий сайдын хэлсэн үгэнд дурдагдлаа.  

Монгол Улс одоо цааш хөгжих л хэрэгтэй байна. Иргэд ч 2024 оны УИХ-ын сонгуульд санал өгөхдөө бүтээн байгуулалт, улс  орныхоо ирээдүйн хөгжлийг гол үзүүлэлт болгосон биз ээ.

Мега төслүүдийг урагшлуулснаар бид хөгжил дэвшилд хүрч чадна. Алийн болгон миний, чиний нам гэж хэдэн тийш харж хэрэлдэх вэ дээ. Олон арван жилийн өмнөөс хэлц болсон алтан дээр суусан гуйлгачин биш, урагш харан хэрэгжүүлэх төсөлтэй, хийсэн ажилтай бүтээлч ард түмэн баймаар байна. Монголчууд сүүлийн гуч гаруй жилд ардчиллын замаар явсан ч заримдаа итгэл алдрах үе олон байв. Хааяа нэг сайхан мэдээ дуулдаж, томоохон төслийн сураг дуулдаж “Одоо л нэг урагшлах нь” гэхээр нэг л мэдэхэд сураг алдардаг, эсвэл ууж идээд наргиж цэнгээд дуусгачихсан тухай мэдээлэл чих дэлсэн урам хугалдаг. Үгүй бол хэдэн арван жилээр бүтэлгүйтэн замхарсаар итгэлээ алдахад хүргэдэг.

Нэгэнт Хамтарч засаглахаар шийдсэн энэ үе бол мега төслүүд урагшлах алтан үе. Эв эетэйхэн шиг зүтгээд, эх орончоор ажиллавал бүтэхгүй юм үгүй.

Нэн түрүүнд оруулах төслүүдэд хэлэлцээрийн шатанд 18 жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан холболтын ажлыг дуусгаснаар боомтуудын нэвтрэх хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, нүүрс тээврийг 40 сая тонноор, экспортын орлогыг хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой аж.  Мөн Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлж, хэрэгжүүлснээр 2027 оноос баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг бүрэн хангана гэх мэтээр томоохон төслүүдийг урагшлуулахаар Засгийн газар төлөвлөж, зориглон ажиллаж байна.

УИХ мега төслүүдийг дэмжвэл бид удахгүй үр шимийг нь хүртэх нь ээ. 2028 онд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10000 ам.долларт хүрч, яриад байгаа төслүүд амжилттай хэрэгжвэл  цаашид  эдийн засаг тэлнэ, улс орон хөгжинө. 126-уулаа болсон УИХ, Хамтарч байгуулсан Засгийн хамгийн том даалгавар энэ л болж байна. Эхлэлийг нь харин ирэх онд тавих хэрэгтэй байна. Зөв ажиллавад дэлхий өөрөө бидэн рүү ханддаг юм билээ. Цагтаа эдийн засаг өсөж, хөрөнгө оруулагчид цувж, дараагийн бар улс Азид мэндлэх нь гэж хөөрч явсан үе бий шүү. За тэгээд ерөөл бат оршиг хэмээгээд дараагийн сайхан мэдээг хүлээж л сууя даа. Монголчууд амны билгээс гэдэг дээ, “Сайн цаг ирнэ ээ” хэмээн үүнийг өндөрлөе.

                                                                                                                 Д.ХҮСЛЭН 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
КОП17 БАГА ХУРЛЫН ТАЛБАЙН ҮНДСЭН ДЭД БҮТЭЖ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ… 31 минутын өмнө
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО БОЛЛОО 7 цагийн өмнө
ДЭЛХИЙН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН 82 ДАХЬ УДААГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛ Б… Өчигдөр
“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР–ХӨГЖЛИЙН ТҮНШҮҮДИЙН УУЛЗАЛТ” БОЛЛОО Өчигдөр
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С.НАРАНЦОГТ ОУВС-ГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ АЛБАН УУЛЗА… Өчигдөр
МИАТ ТӨХК ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТАА ДАХИН БАТАЛГААЖУУЛАВ Өчигдөр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР ХӨВСГӨЛ НУУРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЯН ЗОХИОН… Өчигдөр
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 8-10 ХЭМ ДУЛААН Өчигдөр
МОНГОЛД АНХНЫ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН 512 ЗҮСЛЭГТ КОМПЬЮТЕР ТОМОГ… 2026/06/18
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БНСУ-ЫН КАКАО БАНКНЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ… 2026/06/18
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/06/18
ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ 2026/06/18
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
ИРГЭД МИАТ-ЫН АЖЛЫН БАЙР, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, МАРШРУТ, ҮНЭ ТАРИФЫН МЭ… 2026/06/18
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 2026/06/18
МИАТ ТӨХК “ТОП-10” АЖ АХУЙН НЭГЖИЙН 8-РТ ШАЛГАРЧЭЭ 2026/06/17
ДЭЛХИЙН ДОПИНГИЙН ЭСРЭГ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2026/06/17
ЭРДЭНЭС МОНГОЛЫН НЭРИЙГ ӨӨРЧИЛЖ, ТӨРИЙН ӨМЧИТ 14 КОМПАНИЙГ ТАТАН БУУЛГ… 2026/06/17
УЛААНБААТАРТ ҮДЭЭС ХОЙШ БАГА ЗЭРГИЙН ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО… 2026/06/17
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ӨМНӨХӨӨС 2 ДАХИН ИХ БОХИР УС ЦЭВЭРЛЭХ ХҮЧИН Ч… 2026/06/16
Их Уншсан
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2026/06/12
ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ЦЭНДИЙН ЦОГТ ГЭЖ ХЭН БЭ? 2026/06/15
МАТЕМАТИКИЙН AI-KHWARIZMI ОЛИМПИАДААС 1 АЛТ, 2 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ Х… 2026/06/07
Т.ӨСӨХБАЯР, Д.ГАНЗОРИГ НАР ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМД АЖИЛЛ… 2026/06/13
УЛААНБААТАРТ 15-17 ХЭМ ДУЛААН 2026/06/06
FACEBOOK, INTAGRAM, MESSENGER ТАСАЛДСАН НЬ ТЕХНИКИЙН СААТАЛ УУ? 2026/06/12
АРВАН НАЙМ ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕР, СУРРОН УНАВАЛ ЭЦЭГ ЭХЭД НЬ … 2026/06/13
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ 2026/06/12
МОНГОЛ ЛАМ НАРЫН ЧУУЛГАНД 622 ХУВРАГ ОРОЛЦОЖ, ЁС ЗҮЙН ДҮРЭМ БОЛОН БУСА… 2026/06/13
Ж.МЯДАГБАДАМ: ИХ ГОВИЙН МАНААЧ БАРИМТАТ КИНО МААНЬ БОЛГАРААС АЛТАН ЦОМ… 2026/06/07
ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ ГАР УТАСНААС ХЯНАДАГ, УДИРДДАГ БОЛЛОО 2026/06/08
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 2026/06/15
ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС О… 2026/06/07
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОР… 2026/06/13
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙ… 2026/06/13