ШИНЭ ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХ ТАЛААР "БҮҮТКАМП" СУРГАЛТ БОЛЖ БАЙНА


Дэлхий даяар дэлгэрч байгаа “Бүүткамп” эрчимт сургалтад хими, биологи, хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчин, материал судлал, нанотехнологи, ойн аж ахуй, ургамал хамгаалал, бизнес, нийгмийн инновац, санхүү хүний нөөц, чанарын менежментийн салбарын 30 залуу энтерпрёнершип судлаач 2024 оны дөрөвдүгээр сарын 1-5-ны өдрүүдэд болж байна.

Бүүткамп эрчимт сургалт нь байгаль, инженер, технологи, нийгэм, хүмүүнлэгийн салбарын судлаачид, залуу энтерпрёнерүүд, их дээд сургуулийн багш, ахисан түвшний суралцагчдыг чадавхжуулах, ялангуяа мэргэжилтнүүд мэдлэг солилцох, хамтран инновац бүтээх арга замд суралцах, гарааны компани байгуулах, өөрсдийн шинэ, шилдэг санааг бодит ажил болгох, шинжлэх ухааны мэдлэг, шинэ технологи, инновацийг эдийн засгийн эргэлтэд оруулах ялангуяа салбар дундын практик мэдлэгүүдийг богино хугацаанд заадгаараа онцлогтой.

Дэлхийн 10 гаруй оронд амжилттай зохион байгуулагдаж нийт 106 судлаач, инженер, энтерпрёнерууд хамрагдсан тус сургалтыг манай улсад  анх удаа ЮНЕСКО, БШУЯ, МУИС, МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар парк хамтран зохион байгуулж байгаа юм.

“UNESCO Science-Engineering Entrepreneurship Bootcamp in Mongolia 2024” буюу энэ удаагийн эрчимт сургалтад их дээд сургуулийн сургалтын байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэн, шинжлэх ухааны парк, нийслэлийн инновац бодлогын газар, хувийн хэвшлийн зэрэг нийт 14 байгууллагын 50 гаруй судлаачид, их дээд сургуулийн ахисан түвшний суралцагчид сонгон шалгаруулалтад оржээ.

Сургалтын үр дүнд суралцагчид багт хувиарлагдан богино хугацаанд өөрсдийн бизнесийн загварыг боловсруулан, гарааны бизнесийг эхлүүлэх, санхүүжилтийг тооцоолох, гарааны бизнест зориулсан хууль эрх зүйн гэрээ, хэлэлцээр хийх, хэлэлцээрийн элементүүдэд суралцахын зэрэгцээ өөрсдийн төслөөрөө хэрхэн хөрөнгө оруулагчдыг татахад суралцаж, мөн хөрш орнуудын лаборатори, нанотехнологийн бүтээгдэхүүнийг виртуалиар үзэж танилцана.

Шинжлэх ухааны хөгжил, түүнийг хэрэглээний эргэлтэд оруулахад их сургуулиуд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байна. Зөвхөн МУИС-д байгаа 50 гаруй патент, зохиогчийн эрх, ашигтай загварын зэрэг хэдэн зуун оюуны өмчийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд улс орны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх юм. Энэ зорилтыг хэрэгжүүлэх үүднээс төр-их сургууль-үйлдвэрлэл бизнесийн уялдаа холбоог тогтвортой  бэхжүүлэх зорилго бүхий их сургуулийн дэргэдэх анхны шинжлэх ухааны парк болох МУИС-ийн Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар парк 2023 онд байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 12 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 18 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 20 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 22 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 22 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23