COP17: ДЭЛХИЙ МОНГОЛ РУУ ХАРАХ ӨДРҮҮД


Элс нүүж, бэлчээр доройтож, булаг шанд татарч байгааг Монголын хөдөөд амьдардаг хүнд тайлбарлах шаардлагагүй. Цөлжилт, газрын доройтол гэдэг тэдний хувьд олон улсын тайлангийн хэдэн хувь, эрдэм шинжилгээний хурлын сэдэв биш. Өдөр тутмын амьдралд нь мэдрэгддэг бодит асуудал. Харин энэ сард Монгол Улс энэхүү асуудлыг дэлхийн анхаарлын төвд авчрах томоохон боломжийн өмнө ирээд байна. 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу  COP17 зохион байгуулагдана. Цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх дэлхийн бодлогыг хэлэлцдэг энэхүү өндөр түвшний уулзалтыг Монгол Улс эх орондоо зохион байгуулж  байгаа нь олон улсын хэмжээнд анхаарал татах үйл явдал.  Энд Монголын асуудлыг дангаар хэлэлцэх  гээгүйг анхаарах хэрэгтэй. Бодлогын асуудал хэлэлцэнэ. Нэгэнт байгаль орчны том хурал болж байгаа учраас бид ч бас эндээс олз, өв үлдээхээр  төлөвлөж байна. Монгол Улсын Засгийн газар өөрсдийн төлөвлөгөөгөө танилцуулна. 

Монгол Улсын нутаг дэвсгэрийн 76.9 орчим хувь нь цөлжилт, газрын доройтолд тодорхой хэмжээгээр өртсөн. Энэ тоог бид олон жил сонссон ч бодит байдал дээр нөхцөл байдал ямар байгаа, үүний үр дагавар юунд хүргэж буйг тэр бүр анзаарахгүй. Ялангуяа хот суурин газрын бид “Бороо, цас орлоо, халуун, сэрүүн байна” гэхчлэн тухайн өдөр, тухайн сарын цаг агаарын байдлыг л хараад өнгөрнө. Ихэнхдээ өнөөдөр дулаан хувцаслах уу, нимгэн хувцаслах уу гэсэн шийдвэр гаргахын тулд л анхаарал хандуулах нь элбэг. Гэвч  мал аж ахуй, газар тариалан эрхлэгчид маань уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн уршгийг өдөр тутмын амьдралдаа хамгийн ихээр мэдэрч байдаг.

Газрын доройтол гэдэг зөвхөн элсэн манхан нэмэгдэхийг хэлэхгүй. Бэлчээрийн ургамлын гарц буурах, хөрсний үржил шим муудах, булаг шанд ширгэх, гангийн давтамж ихсэх, малын тарга хүч муудах, малчин өрхийн орлого буурах зэрэг нь бүгд хоорондоо холбоотой. Өнөөдөр Монголын эдийн засаг, хүнсний хангамж, хөдөө аж ахуй, орон нутгийн иргэдийн амьдрал газрын төлөв байдалтай салшгүй холбоотой хэвээр байна. Хэрэв газар доройтвол энэ нь зөвхөн байгаль орчны салбарын асуудал болоод үлдэхгүй. Иймээс Монголд зохион байгуулагдах COP17-ыг байгаль орчны салбарын ээлжит арга хэмжээ гэхээс илүүтэй Монгол Улсын хөгжлийн асуудалд өгөөж үлдээх  томоохон талбар гэж харж болох юм.  

COP17-д олон улсын байгууллага, улс орнуудын төр засгийн төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид, бизнесийн байгууллагууд, иргэний нийгэм, орон нутгийн төлөөлөл оролцоно. Монголчууд олон зууны турш эрс тэс уур амьсгалтай орчинд мал аж ахуй эрхэлж, улирал цаг уурын онцлогтой зохицон амьдарч ирсэн туршлагатай. Нүүдлийн мал аж ахуй өөрөө газар, ус, бэлчээрийн нөөцийг улирлын онцлогоор ашиглах уламжлалт мэдлэг дээр тогтож ирсэн. Гэтэл өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Малын тоо, бэлчээрийн ачаалал, уур амьсгалын өөрчлөлт, усны хүртээмж, уул уурхай, суурьшлын бүсийн тэлэлт зэрэг олон хүчин зүйл газрын доройтлыг улам хүндрүүлж байна. Энэ нөхцөлд Монголын өмнө нэг чухал асуулт тавигдана. Уламжлалт мэдлэгийг орчин үеийн шинжлэх ухаан, технологитой хэрхэн хослуулах вэ? Хиймэл дагуулын мэдээлэл, хиймэл оюун ухаан, дата шинжилгээ ашиглан бэлчээр, ус, хөрсний өөрчлөлтийг цаг тухайд нь хянах боломж бий. Гэхдээ технологийн шийдэл дангаараа хангалтгүй. Түүний хажууд малчдын оролцоо, орон нутгийн шийдвэр гаргалт, эдийн засгийн зөв хөшүүрэг хэрэгтэй. Газрыг нөхөн сэргээх бодлогыг зөвхөн мод тарих аянтай адилтгаж болохгүй. Хөрс, ус, ургамал, бэлчээр, орон нутгийн иргэдийн амьжиргааг нэг цогц систем гэж харах шаардлагатай. Иймээс COP17 Монголд ийм шинэ ойлголт, шинэ хамтын ажиллагааг авчрах ёстой.

Олон улсын томоохон арга хэмжээний өмнө зохион байгуулалт хамгийн их анхаарал татдаг. Зочид төлөөлөгчдөө хэрхэн хүлээж авах, замын хөдөлгөөн, аюулгүй байдал, хотын өнгө төрх, үйлчилгээний чанар зэрэг асуудал яригдана. Мэдээж энэ бүхэн чухал. Гэхдээ COP17-ын жинхэнэ үр дүн хурлын танхимын гадна хэмжигдэх ёстой.

Доройтсон газрыг нөхөн сэргээх ямар шинэ төсөл хэрэгжих вэ? Олон улсын ямар санхүүжилт, хамтын ажиллагаа бодит ажил болох вэ? Малчдын оролцоо хэр нэмэгдэх вэ? Шинжлэх ухаан, технологийн ямар шийдэл Монголд нутагших вэ? Ус, бэлчээрийн менежментийн бодлогод ямар өөрчлөлт орох вэ? Эдгээр асуултад хэдэн жилийн дараа бодит хариулт өгч чадвал COP17 Монголд зохион байгуулагдсаны үнэ цэн тэр болно. Монгол Улс хурлыг зохион байгуулаад өнгөрөх бус, хурлын үр дүнг өөрийн үндэсний бодлого, орон нутгийн хөгжил, малчдын амьдралтай холбож чадвал энэхүү арга хэмжээ жинхэнэ утгаараа түүхэн боломж болж чадна.

Наймдугаар сарын 28-нд COP17 өндөрлөнө. Гадаадын зочид төлөөлөгчид буцна. Хурлын танхимууд хоосорно. Дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарал дараагийн үйл явдал руу шилжинэ. Харин Монголын бэлчээр, хөрс, ус эндээ үлдэнэ. Цөлжилт ч үлдэнэ. Тиймээс бид COP17-ын амжилтыг хэдэн мянган төлөөлөгч ирсэн, хэдэн арга хэмжээ зохион байгуулсан гэдгээр хэмжихээс илүүтэй хурлын дараа Монголд юу өөрчлөгдсөнөөр хэмжих хэрэгтэй. Энэ бол Монгол Улсад тулгарч буй нэг том сорилтыг олон улсын хамтын ажиллагааны боломж болгон хувиргах мөч. Тиймээс COP17-ын өмнө тавих хамгийн чухал асуулт нь “Монгол Улс энэ хурлыг хэр сайн зохион байгуулах вэ?” биш. Харин “COP17-ын үр дүн юу байв гэдэг  асуулт юм.

 Б.Номин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 12 цагийн өмнө
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 15 цагийн өмнө
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 15 цагийн өмнө
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 15 цагийн өмнө
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? 16 цагийн өмнө
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 18 цагийн өмнө
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 18 цагийн өмнө
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ Өчигдөр
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… Өчигдөр
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… Өчигдөр
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… Өчигдөр
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2026/11/04
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 2026/11/04
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/04
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
Б.БАЯРЖАРГАЛ: ОДОО ҮЕИЙН ХҮҮХДҮҮДИЙН АНХААРАЛ ЯАГААД ИЙМ СУЛ БОЛЧИХОВ? 2026/10/25
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27