МАТАД СУМЫНХНЫГ ДАРЛАЖ, ДААМ ГАРСАН "ПЕТРОЧАЙНА"-Г БАЙРАНД НЬ ТАВИНА УУ, ЕРӨНХИЙ САЙД АА


Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Чөлөөлье” үндэсний  хөдөлгөөнийг санаачилсан нь  төрийн хүнд суртлыг бууруулах, бизнесийн эрх чөлөөг нэмэгдүүлэх, зөвшөөрлийг цөөлөх болон авлигын эсрэг чиглэж буй. Тэгвэл Дорнод аймгийн Матад сумын удирдлагуудын үйлдэл нь  Ерөнхий сайдын санаачилгыг үл хүндэтгэсэн, хүнд суртал, авлигын сүлжээнд орсон байж мэдэх хардлагыг дагуулж байна. 

Матад сум  байгалийн баялгаасаа болж харийнхны шунал, гадны компанийн дарлалд ороод удаж байгааг монголчууд сайн мэднэ. Сум нь хөгждөггүй, иргэд нь хөлждөггүй, байгаль орчин нь  уул уурхайд талхагдаж, ил далд зөвшөөрөлгүй ашиглаж ирсэн химийн хортой бодисоос болж мал амьтан, хүн амын эрүүл мэндэд эрсдэл үүсэж, жилээс жилд доройтож байгаа юу гэхээс дээрдсэн нь үгүй. Иймд тус нутгийнхан дээр доргүй хөдөлж, шүүхэд хандсанаар шийдвэр гарсан ч хэрэгжихгүй өдий хүрчээ. 

Тодруулбал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-аас 2.633.478.750 (хоёр тэрбум зургаан зуун гучин гурван сая дөрвөн зуун далан найман мянга долоон зуун тавин) төгрөгийг гаргуулж, Дорнод аймгийн Матад сумын Хөгжлийн санд олгохоор эцэслэн шийдвэрлэсэн байдаг.

Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгчийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2204014974 дугаартай, Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо, 14 дүгээр барилгын 860 мкв талбай бүхий орон сууц, контор, зоорины зориулалттай дөрвөн давхар барилгыг албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4, 73.5-д заасны дагуу дуудлага худалдаагаар борлогдоогүй тус хөрөнгийг төлбөр авагч Матад суманд анхны дуудлага худалдааны санал болгосон үнээр тооцож, төлбөрт суутган шилжүүлэх хууль зүйн үндэслэл бүрдсэн байна. 
Гэвч төлбөр төлөгч “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн зүгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн нь цаг хожих гэсэн арга гэлтэй. 

Нөгөөтэйгүүр, “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийнхан аймаг, сумын эрх бүхий албан тушаалтнуудыг нөлөөндөө оруулж, амыг нь тагладаг аргаа энэ удаад ч хэрэглэж байна уу гэх хардлага байна. Учир нь  дээрх хэргийг  хянан шийдвэрлэх болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Матад сумын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, орон сууц, оффисын зориулалттай барилгыг сумын өмчлөлд бодитоор шилжүүлэн авах, шүүх хуралд төлбөр авагчийг төлөөлөн оролцох чиг үүрэг бүхий итгэмжлэгдсэн төлөөлөгчид итгэмжлэхийг шинэчлэн олгох ажлыг Матад сумын удирдлагууд өөрсдөө гацаасан нь сонин. Уг орлого нь Матад сумын  Хөгжлийн санд орох ёстой, хуулийн дагуу авах ёстой өр авлага байсаар атал нутгийн удирдлагуудын зүгээс шүүх шатанд  ийнхүү зориуд гацаасан байдалтай байгаа аж. 

Энэ асуудал нь  сумын хөгжлийн санд орох ёстой 2.6 тэрбум төгрөгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь гацаах, төлбөр төлөгч талд хугацаа хожих боломж олгох, улмаар Матад сумын эрх ашиг ноцтой зөрчигдөх эрсдэлийг дагуулж байна. 

Иймд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал та төрийн хүнд суртал, авлигын эсрэг чиглэсэн  “Чөлөөлье” үндэсний  хөдөлгөөнийхөө хүрээнд, Дорнод аймгийн Матад сумын эрх ашгийг бодитоор авч үзаэж, тус сумын удирдлагуудын үйлдлийг  хуулийн байгууллагаар шалгуулж, үнэлүүлж, шударга шийдвэр гаргуулж  өгнө үү. Мөн Матад сумынхныг олон жил дарлаж, даам гарч ирсэн Петро Чайна Дачин Тамсаг компанийг  төрийн зарчим, шударга шийдвэрээр байранд нь тавина уу  хэмээн нутгийн иргэд хүсэж  байна. 

Ч.ЗОТОЛ 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 13 цагийн өмнө
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 16 цагийн өмнө
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 16 цагийн өмнө
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 16 цагийн өмнө
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? 17 цагийн өмнө
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 18 цагийн өмнө
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 19 цагийн өмнө
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ Өчигдөр
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… Өчигдөр
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… Өчигдөр
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… Өчигдөр
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2026/11/04
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 2026/11/04
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/04
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
Б.БАЯРЖАРГАЛ: ОДОО ҮЕИЙН ХҮҮХДҮҮДИЙН АНХААРАЛ ЯАГААД ИЙМ СУЛ БОЛЧИХОВ? 2026/10/25
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27