АРХАНГАЙД ЭРЭГТЭЙЧҮҮД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТЫН ЗӨРҮҮ 3.2 ЖИЛ БАЙГАА НЬ БАЯР ХҮРГЭХҮЙЦ ОНЦЛОГ ГЭВ


Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Архангай аймагт өнөөдөр /2026.03.02/ ажиллах үеэрээ тус нутгийн эрэгтэйчүүдийн дундаж наслалт 71.2, эмэгтэйчүүдийнх 74.5, зөрүү нь 3.2 жил байгааг баяр хүргэхүйц онцлог гэжээ. Улсын хэмжээнд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү найман жил байдаг аж. 

Ж.Чинбүрэн сайд тэргүүтэй албаны хүмүүсийн томилолт хоёр өдөр үргэлжилж, яг одоо Архангай аймагт ажиллаж, орон нутгийн эрүүл мэндийн салбарын нөхцөл байдал, үзүүлэлт, тулгамдсан асуудалтай танилцаж байна. 

Архангай аймаг 93,201 хүн амтай. Үүний 49.3 хувь нь эрэгтэй, 50.7 хувь нь эмэгтэй. Нийт хүн амын 22.5 хувь нь аймгийн төвд, 77.5 хувь нь хөдөө орон нутагт амьдардаг байна. 

Аохагайчуудын өвчлөлийн тэргүүлэх шалтгааны,
1-т хоол боловсруулах тогтолцооны эмгэг,
2-т амьсгалын тогтолцооны эмгэг болон зүрх судасны өвчин,
3-т шээс, бэлгийн тогтолцооны эмгэг,
4-т осол гэмтэл, гадны шалтгаант өвчлөл орж байгаа аж.

Нас баралтын шалтгааныг авч үзвэл:
1-т зүрх судасны өвчин,
2-т хавдар,
3-т осол гэмтэл,
4-т амьсгалын тогтолцооны өвчин,
5-т хоол боловсруулах тогтолцооны өвчин орж байна гэж Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа танилцуулав.

Хавдрын нас баралтын 33 хувь нь элэг болон элгэн дэх цөсний сувгийн хавдар, 17 хувь нь ходоод, 15 хувь нь уушги, 7.7 хувь нь улаан хоолой, 2 хувь нь умайн хүзүүний хавдар байгаа юм байна.

2025 онд осол гэмтэл 10,000 хүн амд 357.1 бүртгэгдсэн. Энэ үзүүлэлт жил бүр өсөж байгаа нь анхаарал татаж байна гэв.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийт хүн амын 49.3 хувь нь буюу 46,200 хүн эрт илрүүлэг, үзлэгт хамрагджээ. Илэрсэн өвчлөлийн 63.7 хувь нь хоол боловсруулах эрхтний өвчин, 11.6 хувь нь дотоод шүүрэл, бодисын солилцооны эмгэг, 5.9 хувь нь зүрх судасны өвчин, 4.1 хувь нь шээс, бэлгийн тогтолцооны өвчин, 4.1 хувь нь халдварт өвчин, БЗДХ, В, С вирус илэрчээ.

Цаашид,
1. Хавдрын тусламж, үйлчилгээ
2. Гэмтлийн мэс засал
3. Харвалт, шигдээсийн үеийн тусламж
4. Хүүхдийн шүд, хүүхдийн мэс засал
5. Сэтгэцийн тусламж үйлчилгээ зэрэг чиглэлд хамгийн түлхүү анхаарч ажиллахаар төлөвлөөд байгаа юм байна.

2024 онд орон нутгийн 250 сая төгрөгийн санхүүжилтээр хөдөөгийн бүх багийн эмч нарыгаа унаажуулсан байна. Мөн 390 сая төгрөгөөр Цахир, Цэцэрлэг, Булган, Өлзийт, Өгийнуур, Хотонт суманд шүдний кабинетийн иж бүрэн тоног төхөөрөмж суурилуулжээ. Ингэснээр 16 сум шүдний кабинеттай болсон. Одоогоор 7 суманд орон тооны нүүр ам судлалын эмч ажиллаж байгаа аж.

2025 онд аймгийн эрүүл мэндийн салбарын 124 байгууллагад 1329 ажилтантайгаар анхан болон лавлагаа шатлалын тусламж үйлчилгээ үзүүлж байгаа ба 10,000 хүн амд 25 их эмч, 32 сувилагч ногдож юм байна.

2024–2025 онд Засаг даргын нэрэмжит “Эрүүл мэндийн салбарын шилдэг” уралдааныг зохион байгуулж 356 сая төгрөгийн урамшуулал олгожээ. Орон нутагт чадвартай эмч, боловсон хүчинг бэлтгэн тогтвор суурьшилтай ажиллуулах бодлогыг орон нутгийн удирдлагууд улам хөгжүүлж ажиллана гэв. Үүнээс гадна, Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хуучин 4 барилгыг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль-ийн харьяанд шилжүүлж, Хангайн бүсийн сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлзүйн цогцолбор байгуулжээ. Засаг даргын нөөц сангаас Архангай аймгаас суралцаж буй 113 оюутанд сургалтын төлбөрийн 50 хувийн дэмжлэг үзүүлсэн байна. Тэдгээр оюутнууд төгсөөд аймагтаа 5 жил тасралтгүй ажиллах нөхцөлтэй ба цаашид эдгээр дэмжлэг үргэлжилнэ гэж ажлын уулзалтын үеэр аймгийн удирдлагууд танилцууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 23 минутын өмнө
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 41 минутын өмнө
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 14 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 20 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 21 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 23 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23