ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛГИЙН СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЭХ ЧИГЛЭЛД ЯПОНТОЙ ХАМТАРНА


Япон Улсын Сангийн дэд сайд ноён Мимура Ацүши болон тус улсын Сангийн яамны бие бүрэлдэхүүн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү нар өнөөдөр (2026.02.23) АШУҮИС-ийн Монгол–Японы эмнэлэгт зочлов. Хүндэт зочдыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, АШУҮИС-ийн Эмнэлэг эрхэлсэн проректор Д.Цэрэндагва, Монгол–Японы эмнэлгийн захирал П.Баясгалан, эмнэлгийн удирдлагууд хүлээн авч уулзлаа.



Уулзалтын эхэнд Япон Улсын Сангийн дэд сайд ноён Мимура Ацүши Япон, Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Монгол-Японы эмнэлэгт хүрэлцэн ирсэндээ баяртай байгаагаа илэрхийлж, Сангийн яамны зүгээс өөрийн улсын Эрүүл мэндийн яамтай хамтран Их сургуулийн эмнэлгийн системийг өргөн хүрээнд нэвтрүүлж ажиллахыг зорьж буйгаа хэллээ. Энэ чиглэлээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард олон улсын томоохон зөвлөгөөнийг зохион байгуулсан бөгөөд цаашид эрүүл мэндийн салбартай хамтарч ажиллах зорилгын хүрээнд Монгол-Японы эмнэлэгтэй танилцахаар ирсэн талаараа онцлов.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Гал морин жилийн анхны зочид болох ноён Мимура Ацүши болон бие бүрэлдэхүүнд хүрэлцэн ирсэнд баярлаж буйгаа илэрхийллээ. Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог Монгол Улсад бэхжүүлэх хүрээнд оны эхэнд олон улсын  симпозиумыг зохион байгуулж, сайн туршлагуудаа солилцсон ба Дээд боловсролын хууль шинэчлэгдэн батлагдаж ирэх хичээлийн жилээс анагаахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг их дээд сургуулиуд сургалтын бааз эмнэлэгтэй байх шаардлагыг хуулийн дагуу мөрдөж эхлэх болсон талаараа дуулгав.

Үргэлжлүүлэн Японы Улсын зочид төлөөлөгч нарт Монгол-Японы эмнэлгийн үйл ажиллагаа, тусламж, үйлчилгээний чиглэл, Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн төслийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар эмнэлгийн захирал П.Баясгалан танилцуулга хийв. 

Уулзалтын үеэр эмнэлгийн ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан эмнэлгийн өргөтгөлийн асуудлыг хөндөж, цаашид лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалт-эрдэм шинжилгээний үйл ажиллагааг өргөжүүлэх, орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг бүрэн хүчин чадлаар ашиглах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 350 ортой эмнэлгийн барилга байгуулах зураг төслийг танилцуулан, санал солилцов.

Энэхүү айлчлал нь Монгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх, шинэ технологийг нэвтрүүлэх, эмнэлгийг өргөтгөхөд чухал ач холбогдолтой уулзалт болсныг талууд онцоллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 24 минутын өмнө
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 41 минутын өмнө
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 14 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 20 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 22 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 23 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23