ДОРНОГОВЬ АЙМАГТ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР 3 САЯ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ


УИХ -ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Дорноговь аймагт 2026 оны хоёрдугаар сарын 13-15-ны өдрүүдэд ажиллав. Эрүүл мэндийн 21  аймагт ажиллах томилолтынхоо хүрээнд тав дахь аймагтаа ажилласан нь энэ юм. .

Улаанбаатар хотоос 700 гаруй км- т орших Дорноговь аймаг Замын-Үүд сумаараа Эрээн хоттой хиллэдэгээрээ онцлогтой. Энэхүү газарзүйн онцлог нь ард иргэдийн эрүүл мэнд болон эрүүл мэндийн салбарт эерэг болон сөрөг талуудыг авчирч байгааг аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн дарга нар онцолж байв. Зам тээврийн осол гэмтэл, бэлгийн замын халдварт өвчний гаралт зэрэгт илүү их анхаарч ажиллаж буйгаа тэмдэглэж байв.

Манай улсын нийт төрөлт буурах хандлагатай байгаа нь Дорноговь аймагт мөн адилхан байна. Тийм учраас тус аймаг 2026 оныг Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлаад байгаа юм байна. Энэ онд эх, нярай, хүүхэд, өсвөр үеийнхний урьдчилан сэргийлэх үзлэгийг өргөжүүлэх, дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлэх, жирэмсэн болон төрсний дараах тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад онцгойлон анхаарахаар төлөвлөж байгаа аж.

2025 оныг “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласны хүрээнд 37,253 иргэнийг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулж, давхардсан тоогоор 28,569 өвчлөлийг илрүүлсний дотор 36 хавдрын тохиолдлыг эрт шатанд оношилсон нь урьдчилан сэргийлэх ажлын бодит үр дүн болсон гэв.

Сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн бодлого, шинэчлэлийн үр дүнд орон нутгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ илүү хүртээмжтэй, чанартай болж, иргэд нутагтаа оношлуулж, эмчлүүлэх боломж өргөжиж байгааг онцлов.

Өнгөрсөн таван жилийн хугацаанд (2020–2025) улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн эрүүл мэндийн салбарт нийт 50.6 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийжээ. Зөвхөн 2025 онд эмнэлгийн тоног төхөөрөмжид 3.8 тэрбум, барилга байгууламжид 9.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр анхан болон лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний чадавх мэдэгдэхүйц нэмэгджээ.

Аймгийн хэмжээнд 118 тусгай зөвшөөрөлтэй эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулж, салбарын хүний нөөцийн хангалт 90.2 хувьд хүрсэн байна. Эмч, сувилагчийн харьцаа 1:1 болсон нь тусламж үйлчилгээний чанарыг тогтвортой хадгалах чухал үзүүлэлт болж байна. Мэргэжлийн боловсон хүчнийг дэмжих бодлогын хүрээнд эм зүйч, эх баригч, их эмч нарыг сургаж бэлтгэн, төгсөгчдийг ажлын байраар 100 хувь хангаж байгаа нь орон нутгийн эрүүл мэндийн салбарын ирээдүйн чадавхыг бэхжүүлж байна.

ТОВЛОЛТ БОЛОН НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТАД МАНЛАЙЛАН АЖИЛЛАЖ БУЙ ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ
 
Дархлаажуулалтын чиглэлээр 2025 онд 5,920 тун папиллома вирусийн эсрэг вакцин татан авч, 11 настай хүүхдүүдийн 45.2 хувийг товлолын дархлаажуулалтад хамруулсан байна. Улаанбурхан өвчний тохиолдол 2025 оны наймдугаар сараас хойш бүртгэгдээгүй нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг илтгэж байна, баяр хүргэе гэж Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн онцлов.

Дорноговь аймгийн үе үеийн удирдлагууд эрүүл мэндийн салбар, хүн амынхаа эрүүл мэндэд хөрөнгө оруулалтыг тогтвортой хийж иржээ. 2020–2025 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн эрүүл мэндийн салбарт нийт 50.6 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийжээ. Үүнээс улсын төсвийн 30.3 тэрбум, орон нутгийн төсвийн 20.3 тэрбум төгрөгийг эмнэлгийн шинэ барилга, өргөтгөл, түргэн тусламжийн автомашин, орчин үеийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжид зарцуулсан байна. Зөвхөн 2025 онд эмнэлгийн тоног төхөөрөмжид 3.8 тэрбум, барилга байгууламжид 9.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр анхан болон лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний чадавх мэдэгдэхүйц нэмэгджээ. Мөн “Түрээсийн орон сууц хөтөлбөр” -ийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлж эмч, сувилагч нарыг тэргүүн эгнээнд хамруулж хэвшсэн нь алслагдсан бүс  дэх хүний нөөцийн маш чухал бодлого болж байгаа аж.


Үүнээс гадна Ерөнхийлөгчийн гаргасан Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх, дэмжих бодлогын хүрээнд Дорноговь аймаг ойрын хугацаанд Уламжлалтын эмнэлгийнхээ хүчин чадал, нөхцөлийг сайжруулан ажиллахад аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нар санал нэгдсэн юм.


Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн “Монгол улсын орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг чадавхжуулах” Азийн хөгжлийн банкны төслөөс ирэх гурван жил Дорноговь аймагт 3 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ хэлж, салбарынхны санал хүсэлтийг сонсож, асуултад хариулснаар Дорноговь аймагт хийсэн ажлын томилолт өндөрлөв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 20 минутын өмнө
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 37 минутын өмнө
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 14 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 20 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 21 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 23 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 23 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23