Хүү төрлөө. Эхнэр бид хоёр хүүгээ хоёр талаас нь жаал харж суув.
Хүү уйлав. Сувилагчид очоод хэлтэл хөхүүлээч гэж байна. Хөхүүлэх гэж бөөн юм болов. Сүү гардаггүй дээ.
-Ер нь үнээ тугал ивэлгэдэг шиг би хөхөөд ивэлгэчих үү гэтэл эхнэр
-Болохгүй байх аа гэж байна.
-Гайгүй байлгүй, өөр яах юм гэж байтал сувилагч орж ирээд хөхний толгойг соруулаад ашгүй сүүтэй боллоо.
Ойр зуурын ажилд би эвлэгхэн гэж... Хүүгээ эргүүлж тойруулаад л бөмбөрүүлж мөмбөрүүлээд л даавуугаар нь живх хийгээд л сүрхий байж байтал сувилагч орж ирснээ "Одоо аав гарна шүү. Энд байж болохгүй." гэж хэлээд гарав.
Тэгтэл эхнэр "Энэ ор өргөн юм байна. Чи араар нь ороод нуугдаад хэвтчих." гэж байна.
Би цаад талаар ороод хөнжлөө толгой дээгүүрээ хучаад хүүгээ дундаа хийгээд хэвттэл унтчихаж.
-Еээ эцэг чинь, юу вэ гэх чимээнээр сэрэв.
Унтаж байхад сувилагч орж ирээд эхнэрийн араар хүүхэд харах гээд хөнжил сөхтөл би байж байхгүй юу.
"Одоохон гар" гээд намайг хөөв. Би гараад явж байтал эхнэр утсаар "Эвийг нь олоод эргээд ороод ир ээ." гэж билээ.
Р.ЛХАГВА-ОЧИР
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна