АСТАЛ, УРТАЛ, НИЙГМИЙГ ДОНСОЛТОЛ БИЧДЭГ ЭГЧИЙН МИНЬ СЭТГЭЛ ДЭНДҮҮ ХАЙЛАН


Ганаа эгч маань биднээс уг нь хуруу дарам хэдхэн насны л зөрүүтэй. Оюутан байхаасаа эгч гээд сурчихсан болохоор бүгд л эгч гэж ахайлна. Өөрөө ч эгчирхэх дуртай. Одоо бол бүр нас намба заан хүүхэд минь л гэж харьцана. Гуравдугаар курсэд шиг санагдаж байна. Тухайн үед Ганаа эгч  хорин хоёр гуравтай л байсан. Ангийн хоёр хөвгүүн нэг өдөр яасан юм хэдэн охидоо явуулаад, хошин хошин юм зохиож яриад, хоёр биенээ хөөргөөд,  пар пархийтэл инээгээд дуу чимээнд нь чих толгой дөжрөм гэж. Гэтэл Ганаа эгч тэндээс “Та хоёр одоо болиоч ээ. Толгой эргээд, даралт ихсээд байна” гэдэг юм.  Бид тэгэхэд нь нээрэн л даралт нь ихсээд байгаа юм болов уу  гэж санаа зовж байсныг яана.  Одоо эргээд бодохоор юуных нь даралт, ямар ч шинж тэмдэгтэйг мэдэхгүй байж яагаад ч тэгж хэлсэн юм. 

Манай анги нэгдүгээр курсээсээ сургууль дээрээ сахилгагүйн хажуугаар  хэл ам таталдгаараа алдартай байсан. Тиймдээ ч дээд, доод талын курсийнхэн, монгол хэлний ангийнхан анддаггүй. Сургууль дээр ямар л дуу шуугиан гарна, тэр нь манай хэдийнх л байдагсан. Тэр дунд эгчийнх бас дутахгүй. Хаана л адал явдал болно, эгч маань дунд нь л байж байна. 

Дөнгөж сургуулиа төгсөөд манай ангийг дааж авсан  Ж.Батбаатар багш биднээс нэг их олон ах биш.  Хичээлээ давтахгүй, шалгалтаа олигтой дүнтэй өгөөгүй, бас болохгүй, бүтэхгүй адал явдал тарьдгаасаа болж зэмлүүлэх, жавтий хүртэх нь их байсан ч хичээлийн бус цагаар бол  яг л  нэг үе юм шиг маазран хөгжилддөг байлаа. Багшийн ярианы стиль биднийхээс, тэр дундаа Цэнгээ, Соёлоо хоёрынхоос ер ялгагдахгүй. Заримдаа багш, шавийн ялгаа байхгүй болчихно.  Гэгээхэн сэтгэлтэй, ил задгай хор шаргүй зантай, хөгжилтэй сонирхолтой “кадруудтай” болохоор тэр үү ер нь л багш нар маань манай ангид хичээл орох дуртай байсан даа. 

Оны өмнө Ганаа эгч Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн шинэ жилд орсон сониноо бидэнд дуулгахдаа “Ангийн багш, Соёлоо хоёртой тэнд таарлаа. Ойрд уулзаагүй сэтгэл жаахан хөөрлөө. Уулаа, хуучиллаа. Та нарыгаа маш их саначихсан байдаг юм байна. Тэр хоёр хоёулаа мөнхийн ус уучихсан юм шиг залуугаараа байна. Ангийн багшийг олон шавь нар нь багшаа гээд  суудалд нь суулгахгүй ээлжлээд аваад явчих  юм. Битүүхэндээ дургүй л байлаа. Анхных нь шавь нар гэдгээрээ багш ганцхан биднийх байх ёстой юм шиг  өмчирхөөд байдаг юм байна. Сүүлдээ сэтгэл тавгүйрхээд тэндээс гараад явсаан” гэж байна.  

Астал, уртал нийгмийг донсолготол  бичдэг эгчийн минь сэтгэл чухамдаа ийм. Санаанд таалагдаагүй зүйлээ шууд илэрхийлчихнэ. Хэн нэгэн хэл ам хийх,өвтгөж гомдоохоос айхгүй, зүрхшээхгүй.  Тэр үед нь биеэ бодоод тайван амгалан суугаасай эгч минь гэж  өмнөөс нь бодно. Асаж, унтрахгүй бол угаасаа сэтгүүлчээс юу ч гарахгүйг мэддэг ч заримдаа нийгмийн тэр их стресс бухимдлыг өөр дээрээ төвлөрүүлээд, ачаалаад байгаа юм шиг санагдаж ихэнхдээ санаа минь зовдог шүү, эгчдээ.  

Эгч маань бидэнд гомдож тунихаараа усанд хаясан чулуу шиг алга болчихно. Утсаа ч авахгүй.   Тэгээд гэнэт л бичээд ороод ирнэ. Хамаг бүхнээ уудална. Амгаа ахыг, Нараагаа, бага охиноо, ач хүүгээ ярина. Илт хөгжөөгөөд явчихна. Гарынх нь цуйванд бид бүгдээрээ дуртай. Биднийг тэгтэл дурлуулдаг тэр амтыг хэн ч гаргаж чадахгүй санагддаг юм. 

Хань нь болох Амгаа ах биднийхээ занг андахгүй. Бид ч Ганаа эгчээс урьтаад Амгаа ахыг асуугаад явчихна.  За тэгээд хааяа уулзаад суухаар эгч маань л гол дүрд тоглоно. Биеийн хэлэмж, ярианы акцент, дуу хоолойны өнгөөрөө элэг хөштөл ярина шүү дээ. Бусдадаа барагтай бол ярих боломж олгохгүй. Соёлоо маань л тас дундуур нь дуугаа өндөрсгөж ороод хэдэн минут өөртөө ярих боломжийг олгоно. Бас л элэг хөшөөнө. Бидний ярианы сэдэв дуусашгүй. Ялангуяа Ганаа эгчийнх ундраад л байна.  

Өнөөдөр Ганаа эгчийн маань төрсөн өдөр. Баяр хүргэж мэндчилэхийн зэрэгцээ үүнийг тэрлэн бичлээ. Оюутан цагаас минь эхлэн өнөөг хүртэл биднийгээ, бас  амьдралыг минь тодоос тод өнгөөр хөглөж яваа  Б.Ганаа эгчдээ хайртай. Төрсөн өдрийн халуун мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргалыг ерөөе. 

                                                                                                                 Б.ТУУЛ


0
angry
9
care
1
haha
6
liked
13
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.21.107.15
2025/01/06
0
0
ene ch orgiloosoo buugaad beld n belcheer haij tamhia uuguulj kevtdeg bolov oo . harin B .Otgon hayach gesen goloor n yvdag ym bnlee .
Хариулах
103.140.10.204
2025/01/06
0
0
Улаанбаатараас ярьж байна...зүгээр зайл тэхүү
Хариулах
Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 0-2 ХЭМ ДУЛААН 14 цагийн өмнө
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… Өчигдөр
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… Өчигдөр
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 2026/11/06
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 2026/11/06
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 2026/11/06
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 2026/11/06
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? 2026/11/06
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 2026/11/06
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 2026/11/06
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 2026/11/05
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 2026/11/05
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 2026/11/05
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 2026/11/05
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/05
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2026/11/04
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/10/26
МИАТ БАНГКОК ЧИГЛЭЛД 11 ДҮГЭЭР САРЫН 14-НӨӨС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГТЭЙ 2026/10/26
БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ… 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 2026/10/28
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01