​ТӨРСНӨӨС ӨӨРЦГҮЙ СЭТГЭЛТ БАГШ МИНЬ


Бурханы шашны томоохон төлөөлөл, Монгол Улсын Соёлын Гавъяат Зүтгэлтэн, Бурханч лам Г.Пүрэвбат багш маань жанч халсан тухай мэдээг гэнэт л сонссон. Юутай харуусалтай, юутай гашуудалтай.

Төрснөөс өөрцгүй сэтгэлт багш минь эгэлгүй аугаа, энгийн сайхан, бодь сэтгэлт, гэгээрлийн хутгийг олсон сайхан хүмүүн байлаа. Хүн бүхэнтэй багш нь гэж хээгүй сайхнаар харьцана. “Өнөөдөр” сонинд ажиллаж байхдаа ярилцлага авах завшаан тохиож тэр цагаас хойш багшийнхаа авшгийг мөн ч их хүртсэн дээ.

Солонгост ирэхэд нь ойр тойрныхноо дагуулаад их л олуулаа очиход минь олон улсын өндөр зэрэглэлийн зочид буудалд тухалсан багш маань хээгүй сайхнаар маш хүндэтгэлтэй хүлээж аваад, дор бүр нь адис хүртээж билээ. Тэгэхэд “Богдсын ном цагаан лянхуа” номоо хэвлүүлэх ажлаар ирсэн байсан юм.

Эхнэр Ким эгч бас дэндүү сайхан энгийн зантай. Монгол хоолыг тэр дундаа цуйванг маш амттай хийж сурсан байсан. Солонгост ирэх тэр үед нь бага охин нь зургаан настай байсан санагдаж байна. Ким эгч, багш хоёртой Сөүл хотын төв дэлгүүрүүдээр хамт явах болов. Тэгэхэд багш маань “Багш нь ямар нарийн ширийн юм мэдэх биш. Ким эгчид нь дэм болоод явж байя” гэж хэлээд нуруугаа үүрэн, дагаж явахдаа Ким эгчийг нэг хувцас сонгоод саналыг нь асуухаар “Өөрөө мэд ээ ханиа. Боломжийн л юм байна” гэж хариулна. Тэгээд эмэгтэй хүүхдийн зуны сандаал харуулаад, бага охиндоо таарах болов уу гэж асуухад нь багш хуруугаараа төөлж үзээд размерийг нь сонгож билээ.

Солонгосоос ирээд, Аглагийн хийд гэж их сайхан хийд байгуулсан тухайг нь сонсоод, бас л найз нөхөд, хамаатан саднаа дагуулаад яваад очсон. Хүний оюун санаа гэдэг хэмжээлшгүй аугаа, зорилгодоо хүрэх юм бол гайхамшгийг бодитойгоор бий болгож чаддагийг багшийнхаа санаачлан бүтээн байгуулсан Аглагийн хийдээс харж, бахдан биширсэн. Нэг хүн энэ насандаа хийж барамгүй ихийг бүтээсэн дээ багш маань.

Сэтгэлийн зул бичих болоход олон зүйлийг бичмээр байвч яг цагаа тулахаар тулгамдаад орж ирдэггүй юм байна. Хийж бүтээх ид насандаа та минь тэнгэрийн орноо зорилоо. Жинхэнэ бурханы оронд бурхан бүтээх их үйлсээ үргэлжлүүлэхээр явсан юм байлгүй дээ. Сайхан Монгол орондоо эргэж заавал төрөөрэй.

                                                                                              Баасанцэрэнгийн Туул 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 0-2 ХЭМ ДУЛААН 14 цагийн өмнө
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… Өчигдөр
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… Өчигдөр
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 2026/11/06
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 2026/11/06
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 2026/11/06
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 2026/11/06
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? 2026/11/06
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 2026/11/06
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 2026/11/06
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 2026/11/05
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 2026/11/05
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 2026/11/05
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 2026/11/05
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/05
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2026/11/04
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/10/26
МИАТ БАНГКОК ЧИГЛЭЛД 11 ДҮГЭЭР САРЫН 14-НӨӨС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГТЭЙ 2026/10/26
БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ… 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 2026/10/28
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01