ЭЭЖ ЭЭ, ТА ЯАГААД ИНЭЭДЭГГҮЙ ЮМ БЭ?


Өглөөнөөс оройн хооронд, ажлаас гэрийн хооронд, цэцэрлэг, сургууль, их сургууль, ажил, амьдрал, хүүхэд, зовлон жаргал гэсээр бидний амьдралын он жилүүд урсан одсон байдаг.

Гэнэн инээмсэглэл ч бас он цагийн аясаар бүдгэрдэг.

Танил бүсгүй маань байнга инээмсэглэж явдаг байлаа. Инээд хөөр гэрэлтсэн түүнийг би аз жаргалтай, сэтгэл дүүрэн, амьдрал ахуй нь ч яг өөрийнх нь өө сэвгүй хувцаслалт, цэмцгэр байдал шиг эмх цэгцтэй, сэтгэл тэнүүн гэж санадаг байв.

Нэг удаа энгийн яриан дундуур дандаа инээж явдаг талаар нь дурстал “Өмнө нь би инээдэггүй байсан юм. Охиныхоо “шүүмжлэлээс” болоод л инээж эхэлсэн.” гээд нөгөө л сайхан инээмсэглэлээ цацруулав.

“ Охин маань дөнгөж сургуульд ороод зургаахан настай байсан үе. Залуу хүмүүсийн бардам зангаас болж нөхрөөсөө тусдаа амьдрах болоод гэр бүлээ авч явахын тулд олон ажил зэрэг хийдэг байлаа. Зав муутай, ээж маань л ар талыг минь авч явж байсан даа.

Гэтэл ээж  нэг их том биш / тэр ямар ч асуудлыг эерүүлэн “нэг их том биш гэж ярьдаг юм/ өвчин тусаад би охиндоо илүү их анхаарал тавих хэрэгтэй боллоо. Найзуудынхаа зөвлөснөөр охиндоо аятай байлгахыг хичээж, гадуур зугаалж, хоол идэж, кино үзэх гээд төлөвлөгөө гаргалаа. Харин тэр өдрүүдэд охин маань надаас “Ээж ээ, та яагаад инээдэггүй юм бэ?” гэж асуусан юм. Би бүр гайхширч хоцорсон. Инээхээ байчихсанаа өөрөө ч мэдэхгүй явсан даа гээд бүсгүй санаа алдлаа.   

"Охин маань сэтгэлдээ ээжийнхээ инээмсэглэлийг хүсдэг байх нь ээ гэдгийг тэгэхэд л би ойлгосон юм. Яг тэр орой би толинд харан зогсохдоо  охиндоо дандаа инээмсэглэлээ харуулж явна, тэр минь баярлах болно гэж өөртөө амласан юм. Үнэндээ тийм амар биш байсан ч би өдөр бүр хичээсэн. Гэрийн хаалгаар орох бүрдээ охин руугаа харж инээдэг байлаа. Дандаа инээнэ гэж хүний амьдралд байхгүй шүү дээ. Мэдээж загнах зэмлэх үе байлгүй яахав, гэлээ ч хичээсэн. Тэгээд нэг л мэдэхэд бусад хүн рүү инээмсэглэж сурсан байсан. Инээдээр эхэлсэн ажил бүтэмжтэй байдаг юм шүү.” гэж билээ.

Энэ яриаг сонсон суухдаа би яадаг билээ гэсэн бодол толгойд шууд орж ирсэн. Хүүхдүүд маань намайг бас инээдэггүй гэж боддог болов уу, тэднийг баярлуулахын тулд танил бүсгүйнхээ тактикийг хэрэглээд үздэг юм билүү гэж өөрийн эрхгүй санагдсан.

Инээмсэглэхэд “эндорфин” буюу аз жаргалын гормон, “серотонин” хэмээх стресснээс ангижруулах бодисууд ялгардаг тул сэтгэл санааг тайвшруулж, эрч хүч өгч, дархлааг сэргээдэг. Өдөрт нэг минут инээмсэглэснээр цусны даралт буурдаг  гэдэг.

Инээдний ач тус их ээ. Эргэн тойрондоо гэрэл гэгээ, эерэг байдлыг бий болгон инээмсэглэж яваарай. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 0-2 ХЭМ ДУЛААН 14 цагийн өмнө
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… Өчигдөр
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… Өчигдөр
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 2026/11/06
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 2026/11/06
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 2026/11/06
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 2026/11/06
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? 2026/11/06
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 2026/11/06
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 2026/11/06
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 2026/11/05
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 2026/11/05
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 2026/11/05
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 2026/11/05
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/05
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2026/11/04
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/10/26
МИАТ БАНГКОК ЧИГЛЭЛД 11 ДҮГЭЭР САРЫН 14-НӨӨС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГТЭЙ 2026/10/26
БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ… 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 2026/10/28
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01