ӨВӨӨ & ӨНӨӨДӨР


Хорвоод намайг хамгаас их хайрладаг байсан өвөө минь энэ амьдралд таарсан хамгийн чадалтай хүн гэж боддог юм. Өвөө минь Халх голын байлдаанд оролцсон партизан хүн. Сонс мундаг эргэдэг, дайчин байлдагч байсан гэж үеийн найз нөхөд нь ярина.

Эрдүү хоолойгоор сайхан дуулна, гайхалтай олон домог хууч өдөр бүр ярьж өгнө. Өвөөгийн үлгэр шиг утга төгс сайхан ярьсан үлгэр сонсоо нь үгүй санагддаг.

Өвөө ажилсаг, зун хамаатны дүүгийнх рүү явж арьс элдэнэ. Арьсыг зөөлөн цагаан болтол элддэг нь одоо ч нүдэнд харагдсаар... Намар өвөөгөө зөндөө санасан зээ охиндоо ирэхийг хоног тоолон хүлээдэг байлаа. Зүгээр ч биш, арьс элдсэний хөлс болгож өгсөн өвлийн идшээ аваад ганзага дүүрэн ирдэгсэн.

Өвөө янзын сайхан хоол хийнэ. Гурилыг маш хатуу зуурч, махаа нарийхан зороод хийсэн өвөөгийнх шиг амттай гурилтай шөл өөр хаана ч идэж явсангүй.

Өвөөгийн данх гялалзуулахыг харахад биширмээр. Нүүр харагдтал арчина.

Тап тап хийтэл алхдаг миний өвөө ер нь тэнхлүүн хүн байсан даа. Бас ажилсаг.

Өвөө минь нэлээд эрт хараа нь муудаж, сүүлдээ хоёр нүд нь юм харахаа больсон юм. Уснаас үүдэлтэй гэм нүдэнд нь орсон гэж эмээ ярьдаг байлаа.

Намайг ухаан суухад хэдийнэ хараагүй болсон байсан өвөө минь арьс ч элдэж, хоол ч хийж, сандал ч урлаж, ер нь бүх л зүйлийг чаддаг байсан учир өвөөг хараагүй гэж ердөө ч боддоггүй байсансан. Хүний хараа гартаа ордог гэж үнэн юм билээ. Өвөө бүх хүнийг дуугаар нь танина. Нэг л удаа ярилцсан хүнийхээ хоолойг андахгүй.

Өвөө минь хараагүй ч энэ хорвоогийн хамгийн чадалтай, тэнхлүүн, мундаг, жинхэнэ эр хүн шиг санагддаг байсан нь одоо ч хэвээрээ. Ажилсаг учраас бардам байдаг байсан биз ээ. Хүний амьдралд юу ч тохиолдож болох ч өөртөө итгэлтэй байх л хамгийн чухал гэж өвөөгөө санах бүрийд боддог юм.

Өнөөдөр буюу 10 дугаар сарын 15-н Дэлхийн цагаан таягтны өдөр буюу Хараагүй иргэдийн эрхийг хамгаалах өдөр юм байна.

Өвөө минь тэнхлүүн ажилсаг байсан ч бидэнд мэдэгдэхгүй, магадгүй мэдүүлэхийг ч хүсдэггүй бэрхшээл бас байсан л биз гэж бодогдоно. Хараагүй хүмүүст тулгардаг бэрхшээлийг даван туулахад тэдний өөрсдийнх нь чадал итгэлд найдах биш, эерэг таатай орчныг бүрдүүлэх нь төрийн үүрэг.  

Орчны болоод хандлагын саад тотгорыг арилгаж, нийгэмд бүрэн дүүрэн оролцох тэгш эрхийг хамтдаа бий болгохыг төр засаг зорьж байгаа юм байна. Энэ зорилтоо жинхэнэ утгаар нь биелүүлээсэй.

Монгол Улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй нийт 12053 иргэн байдгийн 17 орчим хувь буюу 2048 нь ажил хөдөлмөр эрхэлдэг аж. Харааны бэрхшээлтэй иргэдийн “Best massage” хэмээх уламжлалт барианы газраар хүмүүс үйлчлүүлэх дуртай байдаг. Үнэндээ үүнээс өөр харааны бэрхшээлтэй иргэдийг олноор хамруулсан ажлын байр санаанд орохгүй л байна.

Цаашдаа харааны бэрхшээлтэй бүх л иргэдийг ажлаар хангахад төр засгийн зүгээс авч болох бүх арга хэмжээг авах хэрэгтэй байна. Ажиллаж буй хүн өөрөө аз жаргалтай, амьдрал нь өөдөлж байдаг нь жам билээ.  Ямар ч халамжийн бодлогоос илүү үүнийг эн тэргүүнд тавимаар байна.

Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх эрх зүйн орчинг боловсронгуй болгох, барилга, байгууламж, зам талбайн хүртээмжийг сайжруулахад илүү анхаарч, хуулийн төсөл боловсруулж байгаа гэнэ. Болж л байна. 

Эрхэм та ч гэсэн харааны бэрхшээлтэй иргэдээ яг л өөртэйгээ адилтган үзэж хандаарай. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 0-2 ХЭМ ДУЛААН 14 цагийн өмнө
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… Өчигдөр
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… Өчигдөр
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 2026/11/06
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 2026/11/06
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 2026/11/06
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 2026/11/06
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? 2026/11/06
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 2026/11/06
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 2026/11/06
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 2026/11/05
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 2026/11/05
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 2026/11/05
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 2026/11/05
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/05
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2026/11/04
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/10/26
МИАТ БАНГКОК ЧИГЛЭЛД 11 ДҮГЭЭР САРЫН 14-НӨӨС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГТЭЙ 2026/10/26
БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ… 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 2026/10/28
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01