Бага байхад манай урд хашаанд Мандал гуай гээд нэг хараагүй эр байдаг байв.
Мандал гуай олон жилийн өмнө Төмрийн үйлдвэрт ажиллаж байхад цуг ажилладаг хүн нь санамсаргүй химийн хор нүүр рүү нь цацаад нүүр нь бүрэн түлэгдээд хараагүй болсон гэдэг.
Сонин нь тэр хараагүй болгосон химийн хор цацсан Жигмэд гэгч урд хашаанд нь амьдардаг.
Би нэг удаа Мандал гуайгаас
-Ах аа, та энэ Жигмэд гуайтай тааралдахаар уур чинь хүрдэг үү? гэтэл
-За яахав дээ, дүү минь, гайгүй дээ. Ах нь сохор болчхоод Хараагүйчүүдийн үйлдвэрт ханьтайгаа тааралдсан гэснээ "Тэгээд миний муу хоёр охин төрсөн ш дээ... Ах нь амьдралаа хэсэгчлэхгүй бүхлээр нь хардаг даа. Муухай болоод муу амьдраагүй ээ" гээд инээхэд эхнэр Ханд нь инээмсэглэн зогсоно.
Р.ЛХАГВА-ОЧИР
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна