Малайз улсад амиа алдсан Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу Малайзын дээд шүүхэд давна гэдгээ өөрийн цахим хуудастаа бичжээ.
С.Шаарийбуу "14 хоногийн өмнө яваад ирсэн. Зүдрэл үгүй үйлдэл гэж үгүй.Тэмцэлгүй үр дүн гэж байхгүй.Малайзын дээд шүүхэд давах баримтаа бүрдүүлж өгөхөөр явах гэж байна, энэ намар, өвөл 5 дахиа явах боллоо.Сайхан шинэлээрэй." гэсэн байна.
Малайз улсын Холбооны шүүх С.Шаарийбуугийн нэхэмжлэлтэй Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийг 2026 оны нэгдүгээр сарын 20-нд танилцуулсан.
Тус шүүх Малайз Улсад амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн эцэг С.Шаарийбуугийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн анхан шатны шүүх хурлын шийдвэр хүчингүйд тооцож, Малайз Улсын Засгийн газрыг хариуцлагаас чөлөөлсөн.Харин Малайз Улсад амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн гэр бүлд учруулсан хохирлыг нөхөн төлөх үүргийг малайзын нэр бүхий иргэдэд даалгаж шийдвэрлээд байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна