ОХУ-ЫН АВАРГЫН ТЭМЦЭЭНЭЭР ЭРГЭН ИРЖ БУЙ КАМИЛА ВАЛИЕВАГИЙН 4 ЭРГЭЛТТЭЙ ТУЛУП ҮСРЭЛТИЙН БИЧЛЭГ ЦАЦАГДЛАА


Уран гулгалтын од, ОХУ-ын тамирчин Камила Валиева их спортод эргэн ирж, маргааш /2026.01.31/мөсөн дээр гарна. Тэрбээр 2026 оны 1 дүгээр сарын 31-нээс 2 дугаар сарын 1-нд Москвад болох ОХУ-ын Уран гулгалтын үсрэлтийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм. 

Энэ нь түүний завсарлага авснаас хойших анхны албан ёсны тэмцээн болох бөгөөд уг хугацаанд Валиева бэлтгэлдээ эргэн орж, мөсөн дээр өндөр төвшний хүнд элементүүдийг гүйцэтгэж буйгаа Оросын Нэгдүгээр суваг телевиз болон цахим сүлжээн дэх бичлэгээр харуулжээ.

Нэгдүгээр суваг өчигдөр /2026.01.29/ түүний бэлтгэлийн үеийн бичлэгийг цацсан бөгөөд Валиева дөрөв эргэлттэй тулуп үсрэлтийг амжилттай гүйцэтгэсэн байна. Мөн цахим сүлжээнд ч түүний дөрөв эргэлттэй тулуп үсрэлтийн бичлэг тавигдсан юм. Ийнхүү Валиева өмнө нь амжилтад хүргэсэн техникээ сэргээхээр идэвхтэй ажиллаж байна.

Онцгой авьяастай Камилагийн энэхүү бичлэг түүний  шүтэн бишрэгчдэд том хүлээлт үүсгээд байна. Харин Камила Валиева Нэгдүгээр сувгийн сурвалжилгад удахгүй болох ОХУ-ын Уран гулгалтын үсрэлтийн аварга шалгаруулах тэмцээний талаарх бодлоо хуваалцахдаа "Топ формтой байна гэж хэлэхгүй" гэсэн байна. 

Камила «Эцэст нь олны өмнө гарч, өөрийн дуртай ажлаа хийх болсондоо маш их баяртай байна. Ер нь тэмцээний үзэгчдийг дахин харж, тэр адреналиныг мэдрэхийг хүсэж байна»  гэжээ. 

Валиева мэргэжлийн спортод зайлшгүй тохиолддог гэмтэл, өвдөлтийн талаар бодохгүй байгаагаа хэлсэн ч тэмцээний уур амьсгал, бусад уран гулгагчидтай харилцах тэр орчныг маш их үгүйлсэн гэжээ. Бэлтгэлийн явцад өөрийнхөө хүлээлтээс давснаа ч тэр мэдэгдсэн юм. 

"Шударгаар хэлэхэд, би өөрийнхөө хүлээлтээс давсан. 3–3-ыг удахгүй л бүрдүүлнэ гэж бодож байсан.  Зүгээр ээ, аажмаар ажиллаж, аажмаар хэлбэртээ орж байна» гээд ойрын үед дээд формоо харуулахыг зорихгүй байгаагаа онцолсон.

«Энэ миний топ форм байна гэж хэлэхгүй — зүгээр л олны өмнө гарч, үсэрч, мөсийг мэдрэхийг хүсэж байна. Бүх зүйл сайхан, бүх зүйл супер» хэмээн Нэгдүгээр суваг түүний үгийг эшилжээ.

Ийнхүү уран гулгалтын "домог" Камила Валиевагийн албан ёсны эргэн ирэлт ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнээр эхлэхэд цөөхөн цаг үлдээд байна. 

Маргааш эхлэх ОХУ-ын уран гулгалтын аварга шалгаруулах  тэмцээн нь оны хамгийн том үйл явдлуудын нэг болно гэж олон нийт үзэж байна. Учир нь Оросын уран гулгалтад дуулиан тарьсан гурван эргэн ирэлтийн хоёрыг энд харна. Камила Валиевагаас гадна Александра Трусова хүүхэд төрүүлснийхээ дараа анх удаа тэмцээний мөсөн дээр гарах юм. 

Од тамирчид “ультра-си” элементтэй, ялалтад тэмүүлж буй залуу уран гулгагчидтай өрсөлдөх энэ тэмцээн "гал гарсан" сонирхолтой болно гэж уран гулгалт сонирхогчид үзэж, хүлээж байна. 



0
angry
0
care
0
haha
3
liked
11
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 10 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 17 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 18 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 20 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 20 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23