СОЁЛТОЙ ХАКЕР


Саяхан даа нэгэн танил минь facebook хаягаа алдчихав. Болсон явдал их энгийн. Өглөө таньдаг ахынх нь цахим хаягаас мэнд мэдсэн байж.

Сайхан өвөлжиж байна уу гэсэн эелдэг үгээр эхэлсэн зурвасаар найрсаг харилцаж овоо ч хэдэн үг сольж. Харилцан яриан дунд би чамаас нэг юм асууя гэж бодсон юм гэж л дээ.   

Юу асуух гэсэн юм бол гээд ахтай утсаар ярьж, ойр зуурын зүйл ярилцаад дуусаж. Гэхдээ та над руу чатаар бичиж байсан гэж хэлсэнгүй. Бичсэн л юм байх гэж бодоод асуусан ч үгүй.

Хэсэг хугацааны дараа чатаар би чамаас юм асууна гэснээ мартчиж, цөөн хүний хүрээнд нэг юм зохион байгуулах гэж байгаа. Нэг чат үүсгэж байгаа, утсанд чинь код очно хэлээрэй гэсэн юм байх. Ажил ихтэй байсан учир ирсэн кодыг зүгээр л чатаар явуулчихаж. Удалгүй хажууд нь байсан ажлын бүсгүй нь та над руу бичээд байна гэжээ. 

Сайхан өвөлжиж байна уу, тухлаг уу гэх мэт эерүү үгс... Тэгснээ л яаралтай хэрэг боллоо, маргааш өгье гээд саяас дээш төгрөг хүсэж эхэлсэн байна.

Гайхаж, faceboок-ээсээ гараад буцаад орох гэтэл болсонгүй. Аль эрт өөр хүний эзэмшилд орсон нь тэр. Ердөө удалгүй хэдэн минутын дараа нэг найз нь хэдэн зуун мянган төгрөг шилжүүлчихлээ гэсэн юм байх.

Хүмүүс яагаад чатаар мөнгө гуйхад зөвшөөрдөг вэ. Та мөнгө асуусан уу гэж асуудаггүй вэ. Эвгүй байдаг юм болов уу гэж бодогдоно.

Саяхан надаас ч бас чатаар нэг хүн сайн уу, утас чинь хэд билээ гэснээ мөнгө зээлэхийг хүссэн юм. Зүс л мэдэх төдий ч гэлээ хүндлэх ёстой ах хүн тул уучлаарай, надад мөнгө алга аа гээд өнгөрсөн. Сүүлийн үед пост оруулаагүйг нь хараад хаягаа алдсан юм биш байгаа гэж бодсон ч тийм сайн танихгүй учир хэлсэнгүй, хэлье гэвч утсыг нь ч мэдэхгүй учир тэгсгээд орхисон юм. Нөгөө талаас үнэхээр мөнгө зээлье ч гэсэн юм бил үү, тэгвэл хэрхэх билээ гэж бодоод асууж төвдөөгүй хэрэг.

Энэ явдлын дараа саяхан нөгөө над руу бичсэн чатыг хартал дахиад өөр нэг танихгүй ахын зурагтай болсон тууж явна лээ.

Ер нь тийм найдвартай ч санагдаж мэдэх хүний зургийг тавиад л чатаар мөнгө гуйдаг арга ч гарсан бололтой.

Миний танилын хаягаас маш олон хүн рүү чат бичиж мөнгө гуйсан байсан гэсээн. Гол нь хакерууд таны алдсан хаягийг дараа нь ч ашиглаж болдог байна. 

Цахимжилт мэдээж хэрэгтэй ч техникт бүх талаас итгэх хэцүү. Нүүр ном бидний амьдралын нэг хэсэг болсон ч нүүр тулж ярихаас өөр. Мөнгө шилжүүлэх болоод данс асуухаар эхлээд тухайн хүний нэртэй гэж данс өгөөд энэ болохгүй байна, яах уу гэнгүүт хүнээр дамжуулаад авчихъя гэдэг аж. Үнэхээр л данс нь болохгүй байгаа юм болов уу, эсвэл ах андуураад байгаа юм байх даа гэж бодоод л шилжүүлсэн гэж танилын минь хуурай дүү хэлсэн байна. Яагаад бид утсаар ч ярихгүйгээр цахимын цаанаас тэр энэ байгаа, яаралтай хэрэг гарж дээ гэж итгээд өөр хүний нэртэй данс руу мөнгө шилжүүлээд байна вэ. Соёлтой хакерын содон мэндчилгээ бүр танилын минь охины ангийн хүүхдийн ээж рүү хүртэл хандсан гэж байгаа.

Залуу бүсгүйд бол тэр “Сайхан өвөлжиж байна уу, тухлаг уу?” гэсэн мэндчилгээ, дээр нь төдий л өдөр бүр таардаггүй хүнээс мөнгө гуйсан зэрэг нь сэжигтэй санагдаад дор нь асуусан юм билээ.

Эелдэг үгсээр эхэлсэн мэндчилгээнд хууртсан хэд хэдэн хүн мөнгө шилжүүлж, одоо танил минь хэдэн саяын “өрөнд” орчихоод байгаа. Хаягаа алдсанаа зарлахгүй бол таны өмнөөс өөр хүнээс мөнгө авчихаар гэмтэй мэт санагдах ч хүнд. Хэдийгээр цагдаад хандан бүртгүүлж, гэмт этгээд баригдсан ч одоог хүртэл тэр мөнгөө буцааж авч чадаагүй. Хакер гэх залуу хэд хэдэн хүнээс нэлээд их мөнгө авчихсан нь тогтоогдож, түүнийг цагдан хорьсон ч шүүх яагаад ч юм сулласан. Магадгүй тэр дахиад л гэмт үйлдлээ үргэлжлүүлсээр яваа ч байж мэднэ.

Сайхан хандлага бол хүний сэтгэлийг хөдөлгөдөг нэгэн зүйл. Эрхэм хэрэглэгч та гэж ирсэн утасны мессежид “уярсан” долоо, наймтай хүүхэд мөнгө хожих гэж баахан асуултад хариулаад нэгжээ өдөртөө л дуусгаад байсан тохиолдол ч байдаг.

Эелдэг хандлагын цаана залилан байх вий. Эргэлзэхэд илүүдэхгүй.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАНЗОРИГИЙН ТЭМҮҮЛЭНГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЛОО 13 цагийн өмнө
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА 14 цагийн өмнө
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ АРА… 15 цагийн өмнө
ТӨРИЙН БОЛОН ХУВИЙН 341 СУРГУУЛЬ БАГШТАЙГАА АНГИАРАА УНШЪЯ ХӨТӨЛБӨРТ Б… 15 цагийн өмнө
Л.БОЛДБААТАР: МОНГОЛ ТҮМЭНТЭЙГЭЭ ТӨВ ЦЭНГЭЛДЭХЭД ХАМТДАА НАЙРЛАЛАА 16 цагийн өмнө
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ МОНГОЛБАНКНЫ УДИРДЛАГУУДТАЙ САНАЛ СОЛИЛЦОВ 18 цагийн өмнө
ФОТО АГШИН: CОФТ ТEННИСНИЙ ТӨРӨЛД Э.НАМУУНХҮСЛЭН НEПАЛЫН ТАМИРЧИНГ ХОЖ… 20 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА: ЭРГЭН ИРЭХИЙН ТӨЛӨӨ ХИЙЖ БУЙ БҮХ ОРОЛДЛОГО МИНЬ ЭЦЭСТЭ… 21 цагийн өмнө
БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСТАЙ ХИЛ ХАМГААЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХААР ТО… 22 цагийн өмнө
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БОРОО ОРЖ, СЭРҮҮСНЭ 23 цагийн өмнө
​ЯЛАЛТЫН ФОТО АГШИН: Э.ЭНХТҮВШИН У-ШУ САНДА-ГИЙН 56 КГ-ЫН ЖИНД ШӨВГИЙН… Өчигдөр
ЕСДҮГЭЭР САРЫН 21-22-НД ШИЛЖИХ ШӨНӨӨС ЭХЛЭН ЗАРИМ НУТГААР СЭРҮҮСЧ, НОЙ… Өчигдөр
ФОТО АГШИН: 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГ КАЗАХСТАНЫ ШИГШЭЭГ ХОЖЛОО Өчигдөр
АВСТРАЛИЙН ПАРЛАМЕНТЫН ДАРГА МАНАЙ УЛСАД АЙЛЧИЛНА Өчигдөр
​АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМЫН 3X3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО… Өчигдөр
УИХ: ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙГ ОГЦРУУЛАХ, ТОМИЛОХ ТУХАЙ АСУУДЛЫГ ТАНИЛЦ… Өчигдөр
УЛААНБААТАРТ 21-23 ХЭМ ДУЛААН 2026/09/21
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 2026/09/20
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 2026/09/20
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 2026/09/20
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10
МОНГОЛБАНК ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 5 ОРЧИМ ХУВЬД ТОГТВОРЖУУЛАХ БОДЛОГЫ… 2026/09/11
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
ВАЛИЕВА, КОНДРАТЮК, СТЕПАНОВА, БУКИН НАР СПОРТЫН АРБИТРЫН ШҮҮХЭД НЭХЭМ… 2026/09/11
УЛААНБААТАРТ 15-17 ХЭМ ДУЛААН 2026/09/09
С.АМАРСАЙХАН САЙД ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ … 2026/09/10
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 5.1 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 8.1 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/09/11