ХҮҮХЭД НАСААР МИНЬ АЯЛУУЛСАН БИДНИЙ УРЛАГИЙН НААДАМ


Үе үеийн төгсөгчдийг нэгэн дээвэр дор нэгтгэх, хүүхэд насанд гагнагдсан нандин нөхөрлөлийг бэхжүүлэх, цаашлаад нэг санаа, нэгдмэл зорилготойгоор нийгэмд чиглэсэн олон үр бүтээлтэй, үлгэр жишээ болохуйц үйл ажиллагааг эхлүүлэх зорилготой нэгдэл , холбоо байгуулагдаад тодорхой үе шатандаа явж байгаа. Энэ жишгээр “Монгол 93” төрийн бус байгууллага өнгөрсөн намар анхны спортын тэмцээнээ зохион байгуулж, улмаар шинэ, жил, цагаан сар гээд тэмдэгдэлт баярууддаа 21 аймаг, 9 дүүргийнхээ төгсөгчдийг хамруулаад буй. Энэ хүрээнд аймаг, нийслэлийн 83-93 оны төгсөгчид өөрсдийн нэгдлийг төвхнүүлж , тодорхой үйл ажиллагааг зохион байгуулаад явж байгаа. 

Монголд анхдагч гэдгээрээ тамгалагдах томоохон хэмжээний арга хэмжээ буюу урлагийн анхдугаар наадмыг бүсүүдийн дунд “Завхан 83-93 нэгдэл”-ээс санаачлан өнгөрсөн бямба гараг буюу тавдугаар сарын 3-нд амжилттай зохион байгууллаа. Нэгдлийн гишүүдийнхээ оролцоог нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэхэд чиглэгдсэн тус арга хэмжээнд Завхан аймгийн Улиастай хотын таван сургууль, Тосонцэнгэл сумын дөрвөн сургууль болон 33 сумын төгсөгчдийг 9 бүс болгон оролцуулснаас МУСТА Х.Энхтайван тэргүүлэгчтэй Алдархаан, Яруу, Эрдэнэхайрханы буюу 9 дүгээр бүс тэргүүн байр эзлэж 5 сая төгрөг, хоёрдугаар байрыг Д.Мөнгөнтуул тэргүүлэгчтэй 2 дугаар бүс буюу Тосонцэнгэлийн баг эзэлж 3 сая төгрөгөөр гуравдугаар байрыг Г.Отгонжамц тэргүүлэгчтэй Идэр, Их-Уул, Тэлмэний баг буюу 7 дугаар бүс эзлэж 2 сая төгрөгөөр тус тус шагнууллаа. 

“Урлагийн үзлэг-2025” арга хэмжээний хамгийн олон авьяастантай нь Алдархаан, Яруу, Эрдэнэхайрханы 9 дүгээр баг байлаа. Учир нь тус бүс "Классик Жэм" хамтлагийн дуучин МУСТА Х.Энхтайванаас гадна Яруу сумын Монгол Улсын гавьяат жүжигчин, тэргүүн морин хуурч Р.Амарбаяр, уран сайханч Тунгалаг, хөгжимчин Эрдэнэхайрханы төгсөгч хөгжимчин С.Хишигтуяа зэрэг олон урлагийн авьяастантайгаараа онцлог юм. Хамгийн олон дэмжигчтэй бүсээр шалгарсан тус бүсийн мэндчилгээ Улаагчины Хар нуураа, домог түүхийн өлгий Алдархаанаа, Яруу төгөлдөр Яруугийнхаа хит болсон дуунуудаа холбож, "Заяаг минь даасан Отгонтэнгэр" дуугаар төгсгөж байгаа нь Завхан гэдэг их айл нэгдэн хоршиж, эв эеийг эрхэмлэхийн утга учрыг хүргэхийг зорьсон нь илт байлаа. Найрал дууны төрөлд дүрэмт хувцсаа өмссөн пионерууд бүрээ үлээж, бөмбөр цохиж, "Бүхий олон багачууд"-ыг дуулж , арын дэлгэцэнд нь"Хэзээд бэлхэн" гэсэн бичигтэй жаал хүүгийн зураг тодорч ,бага насыг минь тэр чигээр нь авчрах шиг болов. Урлагийн тогоонд чанагдсан хүнийх нь хувьд ерөнхий найруулагчаас яг л ийм часхийсэн бүтээлийг үзэгч, шүүгчид хүлээж байсан нь лавтай. "Завхан 83-93 нэгдэл"-ийн бүх үйл ажиллагааны түүчээ, нэрийн хуудас гэж болох хүмүүсийн нэг болох Х.Энхтайван маань өөрөө мэндчилгээний төрөлд гоцлон дуулсны зэрэгцээ хөтлөгчийн ажлыг давхар гүйцэтгэж, хамгийн завгүй байсан.

Энтертайнмент үзүүлбэр, бүх үзүүлбэрүүдээ дэглэсэн байдлаараа, идэвх оролцоогоороо Тосонцэнгэлийн баг бут авсаан. Тосонцэнгэлийнхний жаатайхан мэндчилгээнд "Завхан нэгдэл"-ийн тэргүүн Э. Мөнхбаатар маань өөрөө биечлэн оролцсон төдийгүй тухайн үеийн охидын "краш" байсан "жентелмэн" хөвгүүдийн нэгний дүрд хувирч, хип хоп стилээр дуулж, бүжиглэн жинхэнэ бут авсан даа. Найруулга дэглэлтийг Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин И.Бүгдмэдэх маань дэглэж ямар ирээдүйтэй найруулагч болохооо илтгээд авсан. Энэ тал дээр гайхалтай зохион байгуулагч, дээр нь тал талын мэдлэг, мэдрэмж, авьяасын туйл Д.Мөнгөнтуулын оролцоо ч тодорхой хувийг эзэлж байгаа нь мэдээж. Ямартай ч дэвжээн дээрээ Тосонцэнгэлчүүд бүх талын авьяас чадвартайгаа үзүүлэх шиг болсон.

Зохиомжийн санаа, жүжиглэлт, багийн идэвх оролцоогоороо 3 дугаар байрт шалгарсан Их-Уул , Тэлмэн, Идэрийн 7 дугаар бүс үнэхээр өвөрмөц байж чадсан. Багаа амжилт гаргахад бүсийн тэргүүлэгч Г.Отгонжамцын үүрэг нөлөө их байсан төдийгүй өөрөө дуулж жүжиглэх авьяасаа нууж явснаа урлагийн үзлэгийн үеэр задалж олон хүнийг гайхашруулсан. Багийн зохион байгуулалтыг амжилттай удирдсан Их-Уулын тэргүүлэгч Ц.Батсүхээс болон С. Хандмаа нартаа алба ажлаа хойш тавин гол дүрийг сайн бүтээж ирээдүйтэй жүжигчин болохоо харуулсан Идэр сумын төгсөгч волейболын спортын мастер Ж.Атарсүрэн нартаа бүсээ гуравдугаар байрт шалгарах том ар тал болж өгсөн улсын начин Б.Бадамдорждоо энэ дашрамд талархал илэрхийлье ээ. 

Уул ус нь тэгш бүрдсэн үзэсгэлэнт байгальтай, оюуны өлгий Завханчуудын бас нэгэн тодотгол нь авьяаслаг ард түмэн гэдгийн жишээг тус урлагийн наадам тодорхойлсон. Хүүхэд нас тэр дундаа сурагч ахуй үеэ мэндчилгээ, найрал дуу, хамтлаг дуу гэсэн гурван номинациар шалгаруулсан урлагийн наадам маань үзэж сонирхууштай, олон сюрпризээр дүүрэн байлаа. Тухайлбал Улиастайн бүсийн “Бага насны он жилүүд” найрал дуу мэргэжлийн хэмжээний даацтай гэдгээрээ ялгарч байснаасаа гадна хувцаслалтаасаа эхлээд тайзны соёл, уран чадвар зэргээрээ илт давуутай байгааг үзэгчид шивэр авир хийлцсэн. Энэ бүхэнд найруулагчаар ажилласан Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрт Хөгжим бүжгийн дунд сургуульд концертмейстр, хөгжмийн зохиолч Ц.Нэргүй болон гол зохион байгуулалтыг базсан аливаад хариуцлагатай, чамбай Ч.Оргилцэцэг нар гол үүрэгтэй байсныг дурдах хэрэгтэй болов уу. 

1-р бүсийн хувьд “Хар сарнай” хамтлагийн "Аз жаргал хүсье", "MC collection" хамтлагийн “Амар байна уу” болон Улиастайн магтуу дууны аян дээр бүхэл бүтэн багаараа дуулж, бүжиглэн мэндчилсэн нь үнэхээр супер байсан. Мөн тус бүсийн "Жавхлант" хамтлагийн "Залуусын угталтын дуу" "чика" байсаан. Спортын тэмцээн уралдаанд манлайлан оролцдог волейболын спортын мастер Нармандах маань хамтлагийн дуучин болчихсон харагдана. Я.Энхамгалангийн орчин үеийн ковбой стилийн хувцаслалтаас гадна гитар тоглож байгаа нь янзтай янзтай. Гоцлол дуу дуулж байгаа урт үстэй залууг хажууд сууж байсан ангийнх нь охин "манай Төгсөө дуулна гэж уйлуулна шүү дээ" гэх нь чих дэлсээд авсан. Түүнчлэн "Жавхлант" хамтлагийн М.Энхтүвшин, Д.Тэгшжаргал нар дуулах уран чадвараараа онцгойрч байсныг дурдах хэрэгтэй. 5 дугаар бүс буюу Баянхайрхан, Түдэвтэй, Нөмрөгийнхөн хамтач, нийтэч байж, атгасан гар шиг хамтарч чаддаг гэдгээ бүх талаараа харуулсан даа. 

Сурагч насныхаа дурсамжийг харуулсан зохиомжийн хамгийн сонирхолтой хэсэг нь хүүхэд наснаасаа үерхэж, амьдралаа холбосон дөрвөн хосоо гол дүр болгосон байснаас гадна биечлэн оролцож чадаагүй найз нар нь дүрст мэндчилгээ явуулж, бүсийнхнээ дэмжиж байгаа нь шүүгчдийн анхаарлыг татсан байх аа. 5 дугаар бүсийн урлагийн үзүүлбэрүүдийн ерөнхий найруулагчаар Нөмрөг сумын төгсөгч Монгол лимбэчдийн уртын дуу лимбэдэх арга- битүү амьсгаа" -г ЮНЕСКО-д бүртгүүлсэн, СУИС-ийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Ц.Цэвэгсүрэн ажилласан гэж байгаа. Өөрөө лимбээ тоглож үзэгчдэд спрприз барьсны зэрэгцээ тайзны өмнө зогсож удирдаач хийж байгаа нь өөрийн эрхгүй хараа булааж байлаа. Баг хамт олноо бүрдүүлэх, зохион байгуулалтын гол ажлыг "Завхан нэгдэл"-ийн Удирдах зөвлөлийн дарга Д.Батдорж өөрөө нугалж байгаа нь анзаарагдсан.

Баянтэс, Асгат, Тэс сумын 4-р бүс хэдийгээр урлагийн үзлэгт баг бүрэлдхүүн нь цөөхүүлээ байсан ч хамт олноо төлөөлж ирсэн найзууд маань тэр дундаа бүсийн тэргүүлэгч Баянтэсийн Д.Батмөнх ёстой л сэтгэл, зүтгэлээ зориулж оролцсон доо. Хамтлаг дууны номинацид Д.Батмөнх маань "Монгол бүсгүйн үзэсгэлэн" дууг понаграммтай дуулж, зеритилийг доргиох шиг болсон. Бусад бүсийн найз нар нь дагаж дуулж , бүжиглэн танхимыг доргиох шигл болсон. Ганц дайчин ганцаардахгүй гэгчээр шаггүй дуучин болохоо үе тэнгийн найзууддаа баталсан даа баталсан. Дараа жил даруй 30-40-үүлээ оролцож цахиур хагалах нь лавтай. Арван жилийн дурсамжаа жүжигчилсэн хэлбэрээр үзүүлэхийг зорьсон нь үзэгчдэд бас л сонирхууштай байсан.

Сонгино, Сантмаргац, Цэцэн-Уул сумын 6-р бүс ямар ч үед "Завхан" нэгдлээсээ зохион байгуулсан аливаа арга хэмжээнд хамгийн олон бүрэлдэхүүнтэйгээр хамгийн идэвхтэй оролцдог гэдэг тодотголоо энэ удаа ч харууллаа. Сонгиныхон гэхэд спортын тэмцээнээ дуусгаад урлагийн үзлэгт оролцох бэлтгэлдээ ханцуй шамлан оролцсон. Ямар ч үед нэгдмэл санаа, урам зоригтойгоор оролцдог, шижигнэсэн хамт олон байж чаддаг нь үнэхээр бахадмаар. Ерөнхий найруулагчаараа ганцхан өдөр багш авч бэлтгэл хийсэн гэхэд чамбайхан үзүүлбэр үзүүлж чадсан шүү. Даан ялангуяа гоцлол дуучид нь тэр дундаа бүх талын эрдэм чадвар, авьяасын хүүдий, манай нэгдлийн спортын од Нямхүү маань бусдаасаа үнэхээр цойлсоон.

 Мэндчилгээ нь өв уламжлалаа дээдлэхийн , онгон сайхан байгалиа унаган төрхөөр нь авч үлдэхийн төлөө хайрлаж хамгаалахын чухлыг харуулахад чиглэгдсэн байсан. Тоодон бага насны томоогүй, дүрсгүй, инээд баяр цалгисан сурагч насныхаа амьдралыг мөн л тэд тайзнаа бүтээсэн. Хамтлаг дууны төрөлд атар газар ангиараа ажиллан, хайрлан дурлаж, хөгжилдөж явсан тэр л үеийн дурсамжаа амилуулж,дуулж бас бүжиглэцгээсэн. Сэтгэлтэй, зүтгэлтэй 6-р бүсийнхнээрээ бахархаж, үлгэрлэн дуурайхыг хичээдэг шүү. Хамтын хүчээр амжилт гаргахын, аливааг бүтээхийн, сумдаараа, бүсээрээ нэгэн бүл шиг эвлэлдэн нэгдэхийн чухлыг мэдрүүлсэн тус арга хэмжээ найз нарын маань сэтгэлийн эрч хүч, хүүхэд насны цагаан энерги, цовоо цолгин явсан дурсамжуудыг нь сэргээж, нэгэн өдрийг турш жаргалтай, хөөртэй өнгөрүүлсэн. Цаст хайрхны үрс бид, авьяас онгодын хийморио цалгиаж, цагийн уртад үнэнч нөхөрлөлийн гагнаасаар, олон олон үйл хэргийг хамтдаа хэрэгжүүлж, олон олон дурсамжуудыг бүтээх болно оо.

                                                                                             Б.ТУУЛ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
НЭГДСЭН ХҮЧЭЭР ИЛҮҮ САЙХАН, ЭНХ АМГАЛАН ДЭЛХИЙ ЕРТӨНЦ БҮТЭЭХИЙГ УРИАЛА… 2 цагийн өмнө
АВСТРАЛИ РУУ ЗОРЧИХ ВИЗИЙН НӨХЦӨЛИЙГ ХӨНГӨВЧЛӨХӨД АНХААРАЛ ХАНДУУЛАХЫГ… 2 цагийн өмнө
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Г.ТЭМҮҮЛЭН АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА 2 цагийн өмнө
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ИХЭНХ СУМДЫН НУТГААР БОРОО, УУЛАРХАГ НУТГААР … 3 цагийн өмнө
ГАНЗОРИГИЙН ТЭМҮҮЛЭНГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЛОО 17 цагийн өмнө
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА 18 цагийн өмнө
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ АРА… 18 цагийн өмнө
ТӨРИЙН БОЛОН ХУВИЙН 341 СУРГУУЛЬ БАГШТАЙГАА АНГИАРАА УНШЪЯ ХӨТӨЛБӨРТ Б… 19 цагийн өмнө
Л.БОЛДБААТАР: МОНГОЛ ТҮМЭНТЭЙГЭЭ ТӨВ ЦЭНГЭЛДЭХЭД ХАМТДАА НАЙРЛАЛАА 19 цагийн өмнө
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ МОНГОЛБАНКНЫ УДИРДЛАГУУДТАЙ САНАЛ СОЛИЛЦОВ 22 цагийн өмнө
ФОТО АГШИН: CОФТ ТEННИСНИЙ ТӨРӨЛД Э.НАМУУНХҮСЛЭН НEПАЛЫН ТАМИРЧИНГ ХОЖ… Өчигдөр
КАМИЛА ВАЛИЕВА: ЭРГЭН ИРЭХИЙН ТӨЛӨӨ ХИЙЖ БУЙ БҮХ ОРОЛДЛОГО МИНЬ ЭЦЭСТЭ… Өчигдөр
БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСТАЙ ХИЛ ХАМГААЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХААР ТО… Өчигдөр
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БОРОО ОРЖ, СЭРҮҮСНЭ Өчигдөр
​ЯЛАЛТЫН ФОТО АГШИН: Э.ЭНХТҮВШИН У-ШУ САНДА-ГИЙН 56 КГ-ЫН ЖИНД ШӨВГИЙН… Өчигдөр
ЕСДҮГЭЭР САРЫН 21-22-НД ШИЛЖИХ ШӨНӨӨС ЭХЛЭН ЗАРИМ НУТГААР СЭРҮҮСЧ, НОЙ… Өчигдөр
ФОТО АГШИН: 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГ КАЗАХСТАНЫ ШИГШЭЭГ ХОЖЛОО Өчигдөр
АВСТРАЛИЙН ПАРЛАМЕНТЫН ДАРГА МАНАЙ УЛСАД АЙЛЧИЛНА Өчигдөр
​АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМЫН 3X3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО… Өчигдөр
УИХ: ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙГ ОГЦРУУЛАХ, ТОМИЛОХ ТУХАЙ АСУУДЛЫГ ТАНИЛЦ… 2026/09/21
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10
МОНГОЛБАНК ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 5 ОРЧИМ ХУВЬД ТОГТВОРЖУУЛАХ БОДЛОГЫ… 2026/09/11
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
ВАЛИЕВА, КОНДРАТЮК, СТЕПАНОВА, БУКИН НАР СПОРТЫН АРБИТРЫН ШҮҮХЭД НЭХЭМ… 2026/09/11
УЛААНБААТАРТ 15-17 ХЭМ ДУЛААН 2026/09/09
С.АМАРСАЙХАН САЙД ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ … 2026/09/10
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 5.1 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 8.1 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/09/11