УЛСТӨРЖИЛТ ЯАХ ВЭ, ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ӨГӨӨЖӨӨ Л ХҮРТМЭЭР БАЙНА


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэн бүрт чухал хэрэгтэй нэгэн танилцуулга УИХ-д хийсэн нь Үндэсний баялгийн сангийн талаар баримталж буй бодлого, үйл ажиллагааны үндсэн зарчмын талаар байв.

Хуралдааны явцад УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн асуусан асуултад Ерөнхий сайдын хариулсан хариултаас болж, олны анхаарал илүү өөр зүйлд чиглээд яваад байгаа нь харамсалтай.

Мега төслөө Засгийн газар ямар ч байсан хөдөлгөөд эхэлчихсэн явж байгаа. Харин Үндэсний баялгийн сангийн асуудлыг дорвитой шийдэж, иргэдэд ач холбогдлыг нь мэдүүлнэ гэдэг Засгийн газрын энэ оны гол зорилго  болгож байгааг Л.Оюун-Эрдэнэ жил угтаж хэлсэн үгэндээ онцолсон.

Ухаа худаг, Төгрөг нуурын орд гэж баахан шуугисны цаана ямар ч байсан Засгийн газар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр стратегийн ордын үр өгөөжийг иргэн бүрд хүртээхийг зорьж байгаа юм байна гэсэн итгэл олон хүнд бага ч болов төрсөн.

Гэвч өнөөдөр лав хэлэлцээ эхэлсэн гэснээс цааш тодорхой мэдээлэл, үр дүн бүрхэг хэвээр л байна.

Байгалийн баялаг бүрэлдэн бий болоход олон зуун сая жилийн хугацаа ордог учраас уул уурхайн салбарыг хөгжүүлж буй бүхий л улсад нийгмийн зөвшилцөл зайлшгүй шаардлагатай болдог. Байгалийн баялгийг ашигладаг аль ч улс орны хувьд ойлголцол, зөвшилцлийн үндсэн шийдэл нь Баялгийн сан байсаар ирсэн. Дэлхийд тэргүүлэгч Норвегийн баялгийн сан 1990 онд байгуулагдсан бол өнөөдөр дэлхий дахинд 100 гаруй сан, нийтдээ 13 их наяд ам.долларын хөрөнгө удирдаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтоохоор заасан. Засгийн газар үүнийг ажил хэрэг болгох гээд УИХ-д танилцуулга хийлээ гэж ойлгосон, ер нь бол яаж үр өгөөжийг бодит болгох нь хамгийн чухал асуудал.

Улс төржих яах вэ, хэзээд л өрнөж байдаг хойно.. Үтэр түргэн энэ асуудлаа шийдмээр байна, бас л арагшилчих вий, ямар нэгэн шалтаг шалтгаанаар, тэгвэл иргэдэд л ашиггүй болно.

Стратегийн болон үүсмэл ордуудыг одоо эзэмшигчид нь дандаа л нөлөөтэй, хөрөнгөтэй, хэлхээ холбоо сүлбээтэй хүмүүс бий. Хэдийгээр за тэгье, хуулиа дагана гэж ил хэлж байгаа ч хөшгөн цаана ямар үйл явдал болж буйг энгийн иргэд мэдэхгүй.  

Үндэсний баялгийн сангийн тухай хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээс хойш нэг жил өнгөрч, иргэдийн дансанд анхны хуримтлал 130 гаруй мянган төгрөг орсон нь хэдий чамлалттай ч эхлэл төдий учир цааш бид жинхэнэ үр дүнг л нэхэх ёстой.

Эрх мэдэл бүхий хүмүүсийн гэрээ хэлэлцээрийг ч анхааралтай ажиглах нь зөв.

Үндэсний баялгийн санд стратегийн болон үүсмэл ордуудын тодорхой хувийг оруулах хэлцлээ амжилттай хийвэл үр өгөөж нь иргэдэд илт мэдрэгдэнэ. Нэгэнт ийнхүү үр өгөөжийг мэдэрвэл иргэд ил тод байхыг шаардана, хариуцлага нэхнэ, байгалийн баялгийнхаа эзэн шиг хандлага тогтож эхэлнэ. Амьдралын чанараа дээшлүүлэхэд тэр өгөөжөө зориулахыг шаардана. Улс эх орон, ард иргэдийн сонирхол нэг зүгт нийлэхээр бид өөдөлж дэвших боломж аяндаа үүснэ.

Өнөөдрийн байдлаар Үндэсний баялгийн сан гэх нэрийг мэдэж, итгэж харахаас цаашгүй энэ талаарх ойлголт маш хомс, иргэд итгэл муутай хэвээр байна. Баялгийн өгөөж тэгш хүртээмжтэй биш, хүмүүсийн амьдралд мэдэгдэхгүй байгааг хэрхэн өөрчлөх вэ гэдэг зорилгоор Ерөнхий сайд УИХ-ын танхимд мэдээлэл хийсэн.

Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн төлбөрийг тодорхойлж, Ирээдүйн өв санд 50 хувийг хуримтлуулан хадгалж,     Хуримтлалын санд таван хувь ба стратегийн ордын 34 хувьд ногдох ногдол ашиг болон ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хамт, Хөгжлийн санд таван хувийг нь гэх мэтээр хуваарилах саналуудаа УИХ-д танилцуулсан.

Улс төр нь хэцүү учир нэг зүгт харах хэрэгтэй байгаа талаар ч Ерөнхий сайд учирласан. Харамсалтай нь асуулт хариултаас үүдсэн улс төр өрнөж, Үндэсний баялгийн сангийн талаарх саналууд ард нь яригдах ч үгүй үлдээд байх шиг… Олох үр өгөөжөө биш, сайд дарга нарын хоорондын хэрүүл шүүсээр суутал ард нь иргэд бидний авах зүйлс хойшлоод л байх вий дээ. Гэхдээ ямар ч байсан Засгийн газар энэ жил Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийн талаар хэд хэдэн зүйл хийж эхлээд байна. Стратегийн болон үүсмэл ордуудын тодорхой хувиас ашиг авч түүнээ иргэддээ шударга хүртээх ажил энэ ондоо багтаад шийдэгдэх байх гэж найдна.

ЗГХЭГ-ын дарга Учрал өчигдөр /2025.04.30/ мэдээлэл хийж,  Эрдэнэт үйлдвэрийн үүсмэл ордод үйл ажиллагаа явуулж буй “Ачит Ихт”, “Зэс Эрдэнийн Хувь”, “Эрдмин” компанитай уулзаж санал солилцсон, тэд хэлэлцээрт орж, иргэн бүрд үр өгөөж нь очих механизмын хэрэгжилтэд хамтран ажиллахаа илэрхийлсэн гэв.

Стратегийн болон үүсмэл ордын ашиг хүртэгч нь цөөнх бус, нийт ард түмэн байх ёстой, тодорхой хувийг хуульд тусгасан тул түүнээ л авна гэж тэр мөн мэдэгдсэн юм.

Хэлэлцээрээ шалавхан хийж, ордуудаас иргэдэд хүрэх үр өгөөжийг дээшлүүлэхийг тасралтгүй шаардъя.

Ухаа худагтай холбоотой асуудал УИХ-д хүрч ирээд хууль эрх зүйн асуудал гарсан гээд “гацчихсан” байгаа. Уг асуудлаа шийдэхийг УИХ-аас ч бас шаардъя. Ийм маягаар Үндэсний баялгийн сангийн асуудлаа яаралтай шийдээд хэлэлцээд нэг талдаа гараад нэгэнт батлагдсан хуулийн дагуу иргэд үр өгөөжөө хүртмээр байна, Ерөнхий сайд аа, эрхэм гишүүд ээ.

Бүгдээрээ л ил дэмжээд байгаа гэх ч дуулиан шуугиан улс төр нь тасрахгүй юм. Ингээд байхаар иргэд итгэж ядан харах нь аргагүй шүү дээ.

Албан тушаалтнуудын хоорондох улс төр яах вэ. Амласныг нь хийлгэмээр байна, Засгийн газраар. Ард түмэн баялгийн өгөөжийн тэгш хуваарилалтыг хүртмээр байна. 

                                                                                                    Г.БАРХАСБАДЬ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
КОП17 БАГА ХУРЛЫН ТАЛБАЙН ҮНДСЭН ДЭД БҮТЭЖ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ… 32 минутын өмнө
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО БОЛЛОО 7 цагийн өмнө
ДЭЛХИЙН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН 82 ДАХЬ УДААГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛ Б… Өчигдөр
“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР–ХӨГЖЛИЙН ТҮНШҮҮДИЙН УУЛЗАЛТ” БОЛЛОО Өчигдөр
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С.НАРАНЦОГТ ОУВС-ГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ АЛБАН УУЛЗА… Өчигдөр
МИАТ ТӨХК ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТАА ДАХИН БАТАЛГААЖУУЛАВ Өчигдөр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР ХӨВСГӨЛ НУУРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЯН ЗОХИОН… Өчигдөр
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 8-10 ХЭМ ДУЛААН Өчигдөр
МОНГОЛД АНХНЫ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН 512 ЗҮСЛЭГТ КОМПЬЮТЕР ТОМОГ… 2026/06/18
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БНСУ-ЫН КАКАО БАНКНЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ… 2026/06/18
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/06/18
ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ 2026/06/18
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
ИРГЭД МИАТ-ЫН АЖЛЫН БАЙР, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, МАРШРУТ, ҮНЭ ТАРИФЫН МЭ… 2026/06/18
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 2026/06/18
МИАТ ТӨХК “ТОП-10” АЖ АХУЙН НЭГЖИЙН 8-РТ ШАЛГАРЧЭЭ 2026/06/17
ДЭЛХИЙН ДОПИНГИЙН ЭСРЭГ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2026/06/17
ЭРДЭНЭС МОНГОЛЫН НЭРИЙГ ӨӨРЧИЛЖ, ТӨРИЙН ӨМЧИТ 14 КОМПАНИЙГ ТАТАН БУУЛГ… 2026/06/17
УЛААНБААТАРТ ҮДЭЭС ХОЙШ БАГА ЗЭРГИЙН ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО… 2026/06/17
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ӨМНӨХӨӨС 2 ДАХИН ИХ БОХИР УС ЦЭВЭРЛЭХ ХҮЧИН Ч… 2026/06/16
Их Уншсан
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2026/06/12
ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ЦЭНДИЙН ЦОГТ ГЭЖ ХЭН БЭ? 2026/06/15
МАТЕМАТИКИЙН AI-KHWARIZMI ОЛИМПИАДААС 1 АЛТ, 2 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ Х… 2026/06/07
Т.ӨСӨХБАЯР, Д.ГАНЗОРИГ НАР ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМД АЖИЛЛ… 2026/06/13
УЛААНБААТАРТ 15-17 ХЭМ ДУЛААН 2026/06/06
FACEBOOK, INTAGRAM, MESSENGER ТАСАЛДСАН НЬ ТЕХНИКИЙН СААТАЛ УУ? 2026/06/12
АРВАН НАЙМ ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕР, СУРРОН УНАВАЛ ЭЦЭГ ЭХЭД НЬ … 2026/06/13
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ 2026/06/12
МОНГОЛ ЛАМ НАРЫН ЧУУЛГАНД 622 ХУВРАГ ОРОЛЦОЖ, ЁС ЗҮЙН ДҮРЭМ БОЛОН БУСА… 2026/06/13
Ж.МЯДАГБАДАМ: ИХ ГОВИЙН МАНААЧ БАРИМТАТ КИНО МААНЬ БОЛГАРААС АЛТАН ЦОМ… 2026/06/07
ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ ГАР УТАСНААС ХЯНАДАГ, УДИРДДАГ БОЛЛОО 2026/06/08
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 2026/06/15
ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС О… 2026/06/07
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОР… 2026/06/13
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙ… 2026/06/13