УХАА ХУДАГ, ТӨГРӨГ НУУР & ЗАСГИЙН ГАЗРЫН ГАЛТАЙ ШИЙДВЭР


Эрдэнэс Тавантолгойн ногдол ашгийн  үлдэгдэл 100 хүрэхгүй мянган төгрөг өчигдөр иргэдийн дансанд орлоо. Эрдэс баялгаар арвин манай орны хувьд бидний  халаасанд ирж байгаа ногдол ашиг жилд 350 орчим мянга, Хуримтлалын санд орсон эхний орлого 130 гаруйхан мянга байгаа нь дэндүү чамлалттай.

“Яндаж болшгүй далай шигээ

Яасан баян нутаг вэ” гэж зүйрлэгддэг эх оронтой шүү дээ, бид.

Харамсалтай нь эрдэс баялгийн ихэнх нь цөөхөн хүний гарт очсон, тэд хагартлаа баяжсан.

Гурван сая гаруйхан хүний ихэнх нь дунджаас доош амьдралтай байгаа нь иргэдийн буруу юу, эсвэл шударга бус хуваарилалт уу.

Газрын доорх баялаг ард түмний мэдэлд байх ёстой гээд л тунхаглаад байдаг ч тэр нь биелсэн үү. Хүний хөрөнгө рүү илүү харах нь эвгүй гэх ч бидний баялгийг хууль бусаар авсан бол яах вэ. Нэгэнт авсан юм чинь гээд орхих уу.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шинэ оны босгон дээр хэлсэн үг, сүүлийн үеийн үйл явдлуудыг дүгнэвэл энэ “шог” хуваарилалт өөрчлөгдөх болов уу гэсэн итгэл өөрийн эрхгүй төрнө.  

Засгийн газрын үйл ажиллагаанд алдаа дутагдал байгаа ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үг ажил хэрэг болоод байдаг онцлогтой. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, 126 гишүүнтэй парламент, Үндэсний баялгийн сан, 14 мега төсөл гээд л бүгд түүний амнаас анх гарч, ажил хэрэг болсон, болж яваа. Өөрөөр хэлбэл тэр хэлснээ ямар ч байсан хөдөлгөөд байдаг.  

Л.Оюун-Эрдэнэ 2025 оныг угтаж хэлсэн үгэндээ стратегийн ордын талаар юу юу дурдсаныг эргэн саная. Үндэсний баялгийн санд стратегийн ордуудын 34 хувь Иргэдийн хадгаламжийн дансанд төвлөрч, эхний хуримтлал үүссэнийг онцолсон. Мөн 14 мега төсөл хэрэгжсэнээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сан 2030 он гэхэд 20 их наяд төгрөгт хүрэх бөгөөд бусад стратегийн ордуудыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх хэлэлцээ эхэлнэ гэсэн юм.

Галтай олон шийдвэр гарна, гэхдээ 2025 оны төгсгөл гэхэд Үндэсний баялгийн сангийн ач холбогдлыг иргэн бүхэн ойлгож, нүдний цөцгий мэт хайрлан хамгаалдаг болсон байна гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ бол сүүлийн гурван жилийн Та бидний хамтын тэмцлийн үр дүн бөгөөд баялгийн ерөөл тогтолцооны хувьд эхлэх цэг юм гэж онцолсон.

Л.Оюун-Эрдэнийн үгэндээ дурдсан галтай шийдвэрүүд юу болох нь сүүлийн хэдэн сард Засгийн газрын хийж буй зүйлээс тодорхой харагдаж байна.

Стратегийн ордуудыг хууль бусаар авсан тохиолдолд Засгийн газар хатуухан хандахыг сүүлийн хоёр сарын үйл явдал илтгэнэ. Ухаа худагийн асуудал эхлээд сөхөгдсөн. Тавантолгойн бүлэг ордын нэг болох Ухаа худагийг Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр “Энержи ресурс”-т 2008 онд өгөхдөө хууль зөрчсөн талаарх асуудлыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гаргаж тавьсан юм.

Үндэсний компаниудаа нухчин дарж байна, МCS-тэй дайн зарлалаа гээд л шуугиж эхэлсэн нь одоо харьцангуй намжиж байх шиг. Ямар ч байлаа гэсэн стратегийн орд болох Ухаа худагаас ард түмэн хуульд заасны дагуу зохих хувиа хүртэх боломж гарч ирж байна.

Харин өнөөдөр ид дуулиан тарьж буй нь Төгрөг нуур орд. Энэ удаад Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулгын нэр холбогдлоо.

Х.Баттулгыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй тун ойр гэж яригддаг. Тиймээс Засгийн газрын зүгээс ордын асуудлыг хөндөж гаргасан нь зарим хүнд гайхалтай санагдаад байгаа нь ч нууц биш.

Хүний өөрийн нам гэж ялгалгүй, ер нь хэнээс ч шударга ёсыг шаардана гэсэн үгэндээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зогсож буйд эргэлзэх хэрэггүйг энэ үйл явдал харуулж байна гэж дүгнэж болох юм.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал нь Х.Баттулгыг хууль хяналтын байгууллагад өгөөд 507 нүүр нотлох баримт байна гэж мэдэгдэв. Харин Х.Баттулга нь стратегийн ордуудын тал дээр Засгийн газартай адил байр суурьтай байгаа, хөдөө орон нутгаар явахдаа ч энэ талаар ярьсан. Төгрөг нуур орд үнэхээр минийх юм бол  100 хувь төрд өгье гэчихэв. Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар Н.Учралыг хүн гүтгэсэн хэргээр цагдаагийн байгууллагад өгчихлөө. Аль нь үнэн бэ гэдгийг тогтоох үүрэгтэй хууль, хяналтын байгууллага нь байгаа хойно учрыг нь эцэслэх үүрэг нь тэднийх биз ээ. Иймэрхүү яриа хөөрөөний ард нөлөө бүхий хүмүүс ял авсан тохиолдол гарын таван хуруунд ч багтахгүй шахам цөөн учир хүмүүс ер нь ”дөжирсөн”. Юу болохыг ажиглан суух л үлдэх шив.

Гэхдээ хамгийн гол нь Төгрөг нуурын ордыг стратегийн ордод авах ажлыг Засгийн газрын хуралдаанаас Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанд даалгасан нь ийнхүү нэг ордын асуудал иргэдэд ашигтай шийдэгдэх нь гэж харж болох юм.  

Одоогийн байдлаар стратегийн ордод бүртгэлтэй 16 дээрээ нэмж, 39 ордын асуудал яригдаж байна. Энэ асуудал мөдхөн шийдэгдэх бололтой.

Засгийн газрын нэгдүгээрт эрэмбэлсэн асуудал нь мега төсөл байсан, тэдгээрийн дөрөв нь гараанаасаа гарчихаад байгаа. Харин энэ онд анхаарал тавих асуудал, гаргах галтай шийдвэр нь стратегийн ордуудтай холбоотой байх нь тодорхой боллоо.

Цагаан суварга, Нарийн сухайт гэх мэтээр цаашаа асуудал хөврөх биз ээ. Хувийн хэвшилтэй хэлэлцээ хийх замаар стратегийн ордын тодорхой хувийг төрийн мэдэлд авч, иргэдийн дансанд хуримтлуулахаар Засгийн газар ажиллаж байна. Галтай шийдвэр гаргаж байна, тэд...

Гэхдээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ордуудын асуудлыг цэгцэлж чадвал түүнээс ард түмэн л хожно. Үндэсний баялгийн сангийн үр өгөөж нь амьдралд илт мэдрэгдэх цаг удахгүй гэж найдна. Хэлсэндээ хүрээрэй, Ерөнхий сайд аа.

                                                                                               Г.БАРХАСБАДЬ 


0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 1 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 1 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 16 цагийн өмнө
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 16 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 19 цагийн өмнө
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 19 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК Өчигдөр
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… Өчигдөр
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… Өчигдөр
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… Өчигдөр
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… Өчигдөр
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… Өчигдөр
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 2026/11/02
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 2026/11/02
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25