ГАШУУНСУХАЙТ-ГАНЦ МОД ХОЛБОГДСОНООР БООМТУУДЫН ТҮГЖЭЭ ТАЙЛАГДАНА


Л.Оюун-Эрдэнийн амнаас анх гарч, өнөөдөр хүн бүрийн чихэнд хоногшсон, ард иргэдийн олонх нь ажил хэрэг болчихоосой гэж хүлээж байгаа зүйл бол мега төслүүд. Хөгжөөсэй, өөрчлөгдөөсэй, илүү алсыг хараасай, экспортлогч болохсон, үйлдвэрлэгч болохсон, эх орондоо сайхан амьдрахсан гэсэн хүсэлтэй мега төсөл гэх үг л хамгийн их холбогдоод байна.

Засгийн газрын нэрлэсэн 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг УИХ-ын гишүүдийн 79.1 хувийн саналаар дэмжин батлав.

Ингэснээр дахиад л арав, хорин жилийн турш гацах вий дээ гэсэн айдсыг ардаа орхих боломжтой боллоо.

Өмнө нь чуулганы 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай асуудлаар 58 дугаар тогтоолыг баталсан юм.

УИХ-ын энэ “виз”-ийн дагуу уг тогтоолыг баримтлан хоёр улсын Засгийн газар  хоорондын хэлэлцээрт өнгөрсөн  сарын 14-ний өдөр БНХАУ-ын Харбин хотноо гарын үсэг зурсан.

УИХ-ын чуулганы хуралдаанд хуулийн төслийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцууллаа. Чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, асуултад хариулсан юм.

Ерөнхий сайд энэ үеэр хоёр улсын хооронд 1955 онд Замын-Үүд-Эрээний боомтыг холбох гэрээг анх хийж байснаас хойш 70 жилийн дараа хоёр дахь нь Гашуунсухайт-Ганцмод боомт болж байгаа талаар дурдсан. 

Монгол Улсын Засгийн газрын яам, БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хороотой Засгийн газар хоорондын гэрээнд гарын үсэг зурсан анхны тохиолдол энэ болохыг ч онцолсон юм. Мөн Гашуунсухайт-Ганцмод боомтын хэлэлцээр батлагдсан нь гурав дахь буюу буюу Шивээхүрэн боомттой хамтын ажиллагааг эхлүүлэх эрх зүйн орчин нээгдэж байгаа гэсэн үг хэмээв. Шивээхүрэн боомт экспортын хүчин чадлыг 10 сая тонноор нэмэгдүүлнэ. Дараа нь Бичигт, Ханги гэх мэтээр ээлж дараалан ярих боломжтой болж байгаа аж.

Ямар ч байсан Гашуунсухайт-Ганцмод холбогдсоноор боомтуудын асуудал ар араасаа шийдэгдэнэ. Төмөр замын гацаа ингээд нэг юм дууслаа гэж ойлгож болох нь ээ.

Төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын боомтын  хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгаагаас 165 саяд хүрнэ. Ингэснээр бид бүхний чихэнд мөн дасал болоод буй нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 10.000 ам.долларт хүрэх зорилт биелнэ гэж мэдэгдээд байна. 

Монгол Улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 4000 ам.доллар дээр арван жилийн турш гацаад байсан бол сүүлийн гурван жил дараалан 1000 ам.доллараар нэмэгдүүлж чадсан учир Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 10000 ам.долларт хүргэж чадна гэж иргэд ерөнхийдөө найдаж, бас хүлээж байгаа.  

Манай гадагш гаргадаг гол бүтээгдэхүүн болсон нүүрсний экспорт өссөнөөр энэ итгэл улам нэмэгдэж, бодит ажил хэрэг болоход ойрхон гэж харж байна.  

Нүүрсний үнэ унасан нь ийнхүү савлаад байвал хүрч чадах уу даа, зорилтдоо гэж зарим хүнд эргэлзээ төрүүлж байгаа нь нууц биш. Засгийн газар энэ тал дээр тодорхой зүйлс хийж эхэлснээ мэдэгдээд байна. Ямар ч байсан нөхцөл байдал сайжирна гэдэгт найдаж л байна, олон нийт. Харж л сууя даа.

Ер нь цаашид нүүрсний үнийн энэ мэт өөрчлөлтийн талаар анхаарах нэгэн сургамж болж, түүнийг ч хаа хаанаа анзаараад эрх зүйн зарим зохицуулалтыг өөрчлөх талаар ч яригдаж байна.

УИХ-ын гишүүд чуулганы хуралдааны үеэр Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын ажлыг олон жилийн турш гацаасан хүмүүсийг яах вэ гэсэн асуултыг удаа дараа асууж байсан юм. Хэнийг ч зөвтгөх, буруутгах гэхээс илүү асуудлаа шийдэх нь Монгол Улсын эрх ашиг  гэсэн үг Ерөнхий сайдын амнаас гарна билээ.

Ер нь төслөө урагшлуулах нь л өнөөдөр хамгийн чухал. Гацаасан тухай асуудал цаашид ч яригдсаар байх нь мэдээж бөгөөд хэзээ нэгэн цагт асуудал босож ирэхийг үгүйсгэх аргагүй л харагдана.

Том мэтгэлцээний ард Монгол Улсын парламент, улстөрчид гурав дахь хөрштэйгээ, хөрш оронтойгоо нэгдсэн ойлголцолд хүрч чадсан сайн жишээ болж байна гэж тэр онцолсон.

Хамтарсан Засгийн газар хурдтай хөгжлийн төлөө зориг гарган ажиллаж, нэгдүгээрт эрэмбэлэгдсэн төслөө дахин нэг алхам урагшлуулж, гараанаас гаргалаа.

Төмөр замын зураг төслийн ажил бэлэн байгаа, бүтээн байгуулалтын ажил 1.9 жилийн хугацаанд үргэлжилж, 2027 оны дөрөвдүгээр сард хил холболтын төмөр замын ажил дуусна гэж тооцож байна.

Хүний амьдралын чанар шиг мега төсөл гэж хаана ч байхгүй гэж Л.Оюун-Эрдэнэ хэлсэн. Тийм ээ, мега төслийн үр шим нь монгол хүн бүрийн амьдралд чанарын өөрчлөлт ирэх цаг удахгүй гэж бултаараа найдаж байна. 

                                                                                               Г.БАРХАСБАДЬ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.119
2025/04/01
0
0
Царигийн тухай яагаад бичдэггүй юм бэ. Өргөн юмуу,хятадын нарийн цариг орж ирэх юмуу. Өндөржилт зөрсөн гэх юм,зөрөөд зөрөөд Өмнөговийн тал газар нээх их зөрмөөргүй л юм. Хятад шиг хүчирхэг улс,ийм богино замын холболт хийхэд,яагаад 1.9 жил зориулдаг юм. Цаг хожоод байгаа юм уу. Хуйсагнуур зантай улс ш тээ,нэг л өдөр толгой сэгсэрээд төлөвлөсөн ажил нурааж мэднэ. Болгоомжтой л байгаарай...
Хариулах
Шинэ мэдээ
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДАМ НЭЭЛТИЙН ФОТО АГШИН 38 минутын өмнө
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… 5 цагийн өмнө
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ 5 цагийн өмнө
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… 7 цагийн өмнө
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 9 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 9 цагийн өмнө
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН Өчигдөр
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… Өчигдөр
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… Өчигдөр
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… Өчигдөр
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ Өчигдөр
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО Өчигдөр
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН Өчигдөр
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА Өчигдөр
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… 2026/09/17
ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО 2026/09/17
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГ 12.5 ХУВЬД ХЭВЭЭР ХАДГАЛАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА 2026/09/17
ОРОСЫН ШҮҮХ ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ НЭВТРҮҮЛСНЭЭР ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН ШИЙДВЭ… 2026/09/17
ЕРӨНХИЙЛӨГЧ АРД ТҮМНИЙХЭЭ АМГАЛАН ТАЙВАН БАЙДЛЫН БАТАЛГАА БОЛЖ, ХИЛ ХА… 2026/09/17
С.БЯМБАЦОГТ: НАМРЫН ЧУУЛГАНААР ХӨРӨНГӨ ХУРААХ ХУУЛЬ ЗЭРЭГ ОЛОН ЧУХАЛ Х… 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ДЭЛХИЙН МИСС ЖОХЕЙРРИ МОЛА ДОМИНГЕС ГЭЖ ХЭН БЭ? 2026/09/06
УЛААНБААТАРТ ОРОЙДОО БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/05
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
НЯТЖАВЫН ДАВААЖАВД МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛ ХҮРТЭЭВ 2026/09/05
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ХАЧИРТАЙ БАНТАН ПОДКАСТЫН НЭРЭМЖИТ “ҮНЭН ЗОРИГТ” ШАГНАЛ ОЛГОДОГ БОЛНО 2026/09/06
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07