НУТГИЙНХАА ЦАГААН САРЫГ ХАЧИН ИХ ҮГҮЙЛДЭГ ДЭЭ


Цагаан сараар хамгийн завгүй хүн ээж байсан. Аавд маань гурван дүүд надад ,өөртөө гээд цагаан сар бүрээр бүгдэд нь шинэ дээл оёно. Хажуугаар нь аавдаа мөн бас бус хүний гуйлтаар дээл оёж өгнө. Гэхдээ одоогийнх шиг үнэ өртгөөр оёхгүй. Хэвийн боов, тостой боорцог(одоогийнхоор Өгөөжийн зүсмэл юм даа) монгол еэвэн, за тэгээд хайлмагийг мэхээртэй, ээзгийтэй, үзэмтэй, гурилан гээд хэдэн ч төрлөөр хийдэг байсан юм бэ. Хажуугаар нь цагаан дээлт буюу сармай дээлт хийнэ.

 Ер нь идээ цагаанд ордог бүхий л зүйл маань өрхийн үйлдвэрлэл байж. Ээжийн маань ялангуяа боорцог нь трэнд болохоор амт, чанарын дээд дээ. Тэгээд ч тэр үү одоог хүртэл ямар ч нарийн боов, амттан ээжийн минь боорцгоос илүү санагддаггүй юм. 

Манай нутгийнхан шингүүртэйг нь бодолцдог уу банш хийдэг байсан. Одоо ч хэвээрээ. Хорийн хоёр ч түмпэнгээр мах татаад, бүлүүдтэйгээ нийлээд хүүхэд томчуудгүй хориод хүн банш "ажиллагаанд" үзэж тарна даа. Айл бүхэн ийм л зүр зурагтайгаар хийдэг. 

Бага шиг байхдаа банш өрөх ажилд томилогддог байж. Эгнээг нь жигд өр гэж хэлүүлээд л. Хэвийн боов хийх ажлыг бас л олны хүчээр амжуулна. Хүүхэд багачуудыг улаа бутартал, гарынх нь алгыг хөндүүр болтол бээмбээний гурил нухуулна даа. Чаддаг ч байсан юм уу даа одоо бодоход. Хэрэндээ л нухаж зөөлрүүлсэн бээмбээг томчууд шалгаж, элдүүр нь ханатал нухаад хэвэнд орлуудаг байсан санагдана. Манай нутагт монгол еэвэнг бас сайхан хийнэ. Амархан хатахгүй, амт чанарын хувьд ярих юмгүй. Бас цагаан дээлт буюу сармай дээлт хийнэ. Орцыг нь тааруулах чухал. Лав л элсэн чихрийг усанд уусгадаг шиг байсан санагдаж байна. Тэгээд зөөлөн галаар хайлуулаад нарийхан хэлбэртэй хийх, цаасыг нь нэгэн жигд зүсэж,чихрээ үзэмжтэй боох гээд ур ухаан шаардсан ажил байжээ. Гэхдээ би өөрөө гардаж хийж үзээгүй. Бүгд л аав , ээжийн бүтээлүүд байдаг байлаа. 

Манай ээжийн аав бурмыг хачин сайхан хийнэ. Зөөлөн бас салахын аргагүй амттай тэр бурам нь хүн бүхний амтархдаг орос ирисийг дагуулахааргүй санагддаг. За ингээд бичээд байвал зөндөө байна даа. Битүүний өдөр бүхий л зүйлээ амжуулаад, орой нь хөгшин аавынх болон авгуудтайгаа өнөр өтгөн битүүлнэ. Тэгээд л шинийн нэгний өглөө эртлэн босож хөгшин аавындаа золгоно доо. 

Олуулаа золголт хийдэг болохоор их л нүсэр юм болдог байж дээ одоо бодоход. Золголт хийсний дараа цай цүй идээ будаа болж, бууз жигнэх хооронд томчууд канастр буюу хөзөр, хүүхдүүд хоорондоо аль нэг гэртээ тоглоно. 

Манайх хөгшин аавынхтай хамар хашаа болохоор тэр хооронд гэр рүүгээ бас гүйнэ ээ. Надад нэг муу зуршил байсан юм. Тэр нь дүү нараа уруу татан хамгийн түрүүнд тавгаа хуурайлна. Ээж хэн тэгснийг ч андахгүй. “Айлын том байж тавгаа хуурайлдаг энэнээс өөр хүн байдаг болов уу. Амьтан цай уулгахаас өмнө тавгийн чихрээ сорчлоод “ гэнэ. 

Миний хувьд хөдөө хамаатнуудындаа очиж золгох хачин дуртай байж. Тэгээд тэр үү аав ээж дүү нартайгаа жил бүр золгуут хийх бүрт хамгийн сайхан халуун дулаан мэдрэмжийг өгдөг малчны хотхоны цагаан сарыг дахин мэдэрмээр санагддаг юм. Хүүхэд бид л болсон хойно тоглохоо урдаа барин , хаалга үүд онголзуулан хөөцөлдөж гүйлдэхэд халуун гэрийн утаа савсан байдагсан. 

Сүүлтэй жигнэсэн банш, өрөм хөвүүлсэн таташ/ будаатахй аарц/ гээд нутгийн маань ажилсаг ээжүүдийн идээ будаа бүхэн амт чанарын дээд байдаг даа. Хоймортоо налайн суудаг хөх өвгөдийнхөө нөмрийг, монгол ёс заншил, дэг жаягийнхаа мөн чанарыг алдагдуулалгүй авч яваа нутгийнхаа цагаан сарыг хачин ихээр үгүйлдэг дээ.

                                                                                                                        Б.ТУУЛ


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.145
2025/02/28
1
0
Сэтгэлд буутал сайхан бичжээ.
Хариулах
Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 0-2 ХЭМ ДУЛААН 14 цагийн өмнө
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… Өчигдөр
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… Өчигдөр
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 2026/11/06
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 2026/11/06
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 2026/11/06
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 2026/11/06
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? 2026/11/06
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 2026/11/06
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 2026/11/06
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 2026/11/05
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 2026/11/05
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 2026/11/05
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 2026/11/05
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/05
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2026/11/04
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/10/26
МИАТ БАНГКОК ЧИГЛЭЛД 11 ДҮГЭЭР САРЫН 14-НӨӨС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГТЭЙ 2026/10/26
БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ… 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 2026/10/28
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01