МЕГА ТӨСӨЛ УЛАМ УРАГШИЛСААР...


Монгол Улсын хүн бүрт ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10.000 ам.долларт хүргэх мөрөөдлийн мэт зорилтыг бодит ажил хэрэг болгох нэг алхам тавигдлаа. Арван дөрвөн мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн  Ганцмод-Гашуунсухайт хил дамнасан төмөр замыг холбох Засгийн газар хоорондын хэлэлцээрийг өнгөрсөн баасан гарагт үзэглэв.

Байгалийн баялгийн асар их нөөцтэй, харьцангуй цөөхөн хүн амтай манай улсыг удирдаж байгаа хүмүүс нь хөгжүүлж чадахгүй байна гэдэг яриа хаа сайгүй л байсныг бүгд мэднэ. Хэл ам, хэрүүл шуугиан, жагсаал цуглаан дунд ажиллаж байгаа хамтарсан Засгийн газраас хүмүүсийн хүлээж буй гол зүйл нь ирээдүйд чиглэсэн хөгжил, эдийн засгаа тэлэх, эх орноо үйлдвэрлэгч, экспортлогч болгох л юм.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ямар  ч байсан мега төслүүдээ хөдөлгөж чадлаа.   Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй хил холболтын хоёр дахь төмөр зам болж байна. Энэ агуулгаараа түүхэн үйл явдал бөгөөд манай экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлэхэд гойд ач холбогдолтой юм.

Мега төслүүдийг элдэв ашиг сонирхлоор гацаасаар ирснийг бүгд мэднэ. Тэртээ 2004 онд төсөл яригдаж эхэлж, дунд нь зөндөө төөрч будилж, 2008 оноос хойш нийт 60 гаруй удаагийн яриа хэлэлцээ хийгдэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван зөвлөмж, Улсын Их Хурлын 6, Засгийн газрын 45 тогтоол гарсан.   

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хоёр улсын Засгийн газар аливаа гуравдагч талыг оролцуулахгүйгээр гэрээ хийх боломж 2004 онд ч байсан. Энэ гэрээ 21 жилийн өмнө хийгдсэн бол Тавантолгойг тойрсон маргаан, царигийн мэтгэлцээн өрнөхгүйгээр Монгол Улс өнөөгийн үнэ цэнээр багадаа 31.5 тэрбум ам.долларын орлого олж, өнөөдрийн тулгамдсан дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой байх байлаа.” гэж зүгээр ч нэг хэлээгүй. Ийм том боломжийг эрх ашгийнхаа хөлд үрж, гацаасаар ирсэн түүхийг давтахгүйг, одоо ч эсэргүүцэгчид олон байгааг  үгээрээ сануулсан биз ээ.

Хамтарсан Засгийн газрыг тойрсон хардлага сэрдлэг байгаа нь ч нууц биш. Том зүйлийг хийхэд зориг хэрэгтэй. Алдаа гаргачих вий гэж болгоомжлоод байвал энэ их нөлөөлөл, жагсаал цуглаан, эсэргүүцэл, хардлага сэрдлэгийн дунд гараа хумхиад суухаас өөр аргагүй. Хэрвээ тэгвэл бид дахиад л цаг хугацаа, боломжийг алдана.

Л.Оюун-Эрдэнэ зоригтой байна. Монгол эх орныхоо ирээдүйн төлөө хамтарсан Засгийн газрын сайд нар ч бас хийж бүтээхийг зорьж буй нь хийж буй ажил, хэлж буй үгнээс нь тодорхой харагдаж байна.

2024 онд нийт 83.7 сая тонн нүүрс экспортолж, түүхэн дээд түвшнийг тогтоосон. Гэвч өнөөгийн байгаа хүч чадлаараа бид үүнийг нэг ч тонноор нэмэгдүүлэх боломжгүй. Төмөр замын тээврийг оруулж ирж байж л 160 сая тонны экспортод хүрэхийн тулд хилийн боомтуудыг маш яаралтай төмөр замаар холбох асуудлын эхний том алхам боллоо гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдэгдсэн.

Энэхүү төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын боомтын  хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт багадаа 165 сая тоннд хүрч, нүүрс борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм.

Өмнө нь Гашуунсухайт-Ганцмод дээр эдийн засгийн алдагдал байснаас энэ асуудлыг шийдээгүй байхад бусад боомтыг холбохгүй гэсэн байр суурьтай явж ирсэн. Харин энэ хэлэлцээр байгуулагдсанаар Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтууд төмөр замаар үе шаттай холбогдох нөхцөл бүрдэж байна.

Ерөнхий сайд чихэнд таатай бас нэгэн мэдээ сонсгосон нь энэхүү гэрээ зурагдсанаар Монгол Улс цэвэр эрчим хүч экспортлох томоохон мега төслийн судалгааны ажил эхэлж байгаа аж. Эрчим хүч экспортлогч улс болох том зорилт бас удахгүй биелэх нөхцөл бүрдэж мэдэх нь ээ.  

Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажил энэ хавраас эхэлнэ. Хятадын талаас хил дээр орж ирэх цэг нь манай төмөр замын түвшнээс 32 метр өндөр. Тиймээс ч  урьд өмнө манайд огт хийгдэж байгаагүй томоохон мега төсөл, инженерийн бүтээн байгуулалтыг хийх шаардлага тулгарч байна.

УИХ-аар энэ асуудал яригдах үед зарим гишүүд хатуухан шүүмжилж, бүтээн байгуулалтын гэрээнүүдийг сайжруулах хэрэгтэй гэж байсан юм. Тэгвэл гэрээнд засвар оруулжээ. Нүүрс худалдан авах гэрээ, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудал, төмөр замын бүтээн байгуулалт гэсэн онцлох ажлууд гэрээнд туссан, гарын үзэг зурсны дараа бусад төслүүд шууд зэрэг хэрэгжих юм байна.

Эдийн засгийн их үсрэлт, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10.000 ам.долларт хүргэх талаар Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар УИХ-ын чуулганд 2023 оны тавдугаар сард үг хэлэхдээ анх дурдсан.

Сонгуулиас сонгууль дамжсан амлалтад тамирдсан тойрогт шүтсэн тогтолцоог халж, улс орны хөгжлийг тодорхойлох стратегийн ач холбогдолтой эдийн засгийн томоохон төслүүдээ тогтвортой хэрэгжүүлэх нь ирээдүйн Монголын хувь заяаг шийдэхэд нэн чухал юм. Энэ бол Л.Оюун-Эрдэнийн тэр үеэр хэлсэн нэгэн гол “мессеж” байв.  

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийж, томсгосон парламентыг бий болгож, хамтарсан Засгийн газар байгуулснаар бид хөгжлийн тухай ярьж, улс эх орон минь түүнд хүрэхээр зорин урагшилж байна.

Төсөл хэрэгжих явцад алдаа дутагдал гарах уу гэж харж буй хүн олон байгаа нь нууц биш. Ерөнхийлөгч нь дэмжиж, УИХ нь хэлэлцэж, намууд нь дэмжиж, ард олон нь ч итгэл хүлээлгэж байгаа төсөл. Алдаа гаргахгүй байхад анхаарах нь Засгийн газрын нэгэн үүрэг биз ээ.

Арагш алхах зам үгүй учир урагшлуулаад л байж дээ, Ерөнхий сайд аа. Мега төслүүд мөрөөдөл биш, ард түмний амьдралын чанар бодитоор сайжрах боломжтой гэдгийг бодитоор харуулж, зорьсондоо хүрнэ гэж найдна. 

                                                                                                  Г.БАРХАСБАДЬ


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
КОП17 БАГА ХУРЛЫН ТАЛБАЙН ҮНДСЭН ДЭД БҮТЭЖ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ… 29 минутын өмнө
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО БОЛЛОО 7 цагийн өмнө
ДЭЛХИЙН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН 82 ДАХЬ УДААГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛ Б… Өчигдөр
“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР–ХӨГЖЛИЙН ТҮНШҮҮДИЙН УУЛЗАЛТ” БОЛЛОО Өчигдөр
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С.НАРАНЦОГТ ОУВС-ГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ АЛБАН УУЛЗА… Өчигдөр
МИАТ ТӨХК ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТАА ДАХИН БАТАЛГААЖУУЛАВ Өчигдөр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР ХӨВСГӨЛ НУУРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЯН ЗОХИОН… Өчигдөр
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 8-10 ХЭМ ДУЛААН Өчигдөр
МОНГОЛД АНХНЫ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН 512 ЗҮСЛЭГТ КОМПЬЮТЕР ТОМОГ… 2026/06/18
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БНСУ-ЫН КАКАО БАНКНЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ… 2026/06/18
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/06/18
ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ 2026/06/18
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
ИРГЭД МИАТ-ЫН АЖЛЫН БАЙР, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, МАРШРУТ, ҮНЭ ТАРИФЫН МЭ… 2026/06/18
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 2026/06/18
МИАТ ТӨХК “ТОП-10” АЖ АХУЙН НЭГЖИЙН 8-РТ ШАЛГАРЧЭЭ 2026/06/17
ДЭЛХИЙН ДОПИНГИЙН ЭСРЭГ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2026/06/17
ЭРДЭНЭС МОНГОЛЫН НЭРИЙГ ӨӨРЧИЛЖ, ТӨРИЙН ӨМЧИТ 14 КОМПАНИЙГ ТАТАН БУУЛГ… 2026/06/17
УЛААНБААТАРТ ҮДЭЭС ХОЙШ БАГА ЗЭРГИЙН ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО… 2026/06/17
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ӨМНӨХӨӨС 2 ДАХИН ИХ БОХИР УС ЦЭВЭРЛЭХ ХҮЧИН Ч… 2026/06/16
Их Уншсан
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2026/06/12
ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ЦЭНДИЙН ЦОГТ ГЭЖ ХЭН БЭ? 2026/06/15
МАТЕМАТИКИЙН AI-KHWARIZMI ОЛИМПИАДААС 1 АЛТ, 2 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ Х… 2026/06/07
Т.ӨСӨХБАЯР, Д.ГАНЗОРИГ НАР ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМД АЖИЛЛ… 2026/06/13
УЛААНБААТАРТ 15-17 ХЭМ ДУЛААН 2026/06/06
FACEBOOK, INTAGRAM, MESSENGER ТАСАЛДСАН НЬ ТЕХНИКИЙН СААТАЛ УУ? 2026/06/12
АРВАН НАЙМ ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕР, СУРРОН УНАВАЛ ЭЦЭГ ЭХЭД НЬ … 2026/06/13
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ 2026/06/12
МОНГОЛ ЛАМ НАРЫН ЧУУЛГАНД 622 ХУВРАГ ОРОЛЦОЖ, ЁС ЗҮЙН ДҮРЭМ БОЛОН БУСА… 2026/06/13
Ж.МЯДАГБАДАМ: ИХ ГОВИЙН МАНААЧ БАРИМТАТ КИНО МААНЬ БОЛГАРААС АЛТАН ЦОМ… 2026/06/07
ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ ГАР УТАСНААС ХЯНАДАГ, УДИРДДАГ БОЛЛОО 2026/06/08
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 2026/06/15
ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС О… 2026/06/07
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОР… 2026/06/13
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙ… 2026/06/13