УРАНЫ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР МОНГОЛ УЛС ТОМООХОН ТОГЛОГЧ БОЛНО

Admin
22 цагийн өмнө

   -Мөрөөдлийн мэт санагддаг байсан мега төслүүд нэг нэгээрээ урагшилсаар байна-

Засгийн газрын 14 мега төслийн гурав дахь нь бодит болон хэрэгжих нөхцөл өчигдөр бүрдлээ. Бүгд Найрамдах Франц Улсын “Орано Майнинг” компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурснаар олон жилийн турш гацсан Ураны төсөл хөдөлж байна.

Өмнөх хоёртой харьцуулвал Ураны төсөл хамгийн их хэл ам дагуулж, эсэргүүцэгчид ч харьцангүй олон байх шиг. Байгаль орчинтой холбоотой том асуудал яригдаж байгаа учир арга ч үгүй биз. Гэхдээ төсөл эхлээгүй байхад л хор уршиг нь түрүүлээд гараад эхэлсэн мэт худал мэдээлэл ч сошиалд “тууж явах” нь эргэлзээ төрүүлэм. Хоёр толгойтой тугал, ургийн гажиг гээд л олон жилийн турш явсан үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээлэл хүмүүст  айдас төрүүлж ирсэн. Тухайн үеийн Ерөнхий сайд нь ч очиж үзээд, эрдэмтэн мэргэд нь ч шалгаад “Энэ бол худлаа” гэж мэдэгдсэн хэдий ч муу мэдээлэл дарагддаггүйн жишээ энэ билээ.

Гэхдээ ураны төслийг дэлхийн өндөр хөгжилтэй улсууд хэрэгжүүлсээр ирсэн нь үнэн. Өнөөдөр зогслоо гэхэд маргааш эхлэх нь тодорхой. Хүн амынхаа аюулгүй байдлыг хангах нь төр засгийн үүрэг. Тиймээс ажлыг эхлүүлж байгаа Засгийн газар бүх түвшиндээ байгаль орчны аюулгүй байдлын үнэлгээ, олон улсын туршлага, сайн, муу талыг бүгдийг нь тооцож үзсэн байх гэж найдна. 

Манай төр засаг сошиалын хандлагаар ажлаа  явуулдаг жишиг зарим талаар тогтсон. Энэ сэтгэхүй дээр тоглох гэсэн гадна,  дотны нөлөөлөл байхыг ч үгүйсгэхгүй.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Энэ гэрээ Монгол Улс гурав дахь хөрш оронтойгоо хийж буй хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ,  түүхэн ач холбогдолтой” гэж тэмдэглэсэн.

Бид цөөхүүлээ, байгалийн баялаг ихтэй. Зөв бодлого, төлөвлөгөө гаргаж, зоригтой ажиллаж чадвал гурван сая гаруйхан хүн амаа хангалттай сайхан амьдруулах боломж бий ч өнөөг хүртэл хийж чадаагүй. Харин одоо хийж эхэлж буй нь сайн хэрэг. Хоёр хөршөөсөө давж, гуравдагч оронтой хамтрах нь манайд чухал гэдгийг хэн ч үгүйсгэхгүй.

Эрчим хүчний асуудал өнөөдөр ямар байна вэ. Цахилгаан өдөр бүр тасарсаар, хэтрүүлэн хэлбэл “өөхөн дэнгийн гэрэлд” гэдэг шиг л амьдарч байна.

Дэлхий даяар ногоон хөгжил, ногоон эрчим хүчний тухай ярьж байна. Төслийн хүрээнд ногоон эрчим хүч болох цөмийн эрчим хүчний үндсэн түүхий эд 68.9 мянган тонн уран үйлдвэрлэж, уламжлалт нүүрсэнд суурилсан цахилгаан станцуудтай харьцуулахад улс орнуудын хүлэмжийн хийн ялгарлыг 3.9 тэрбум тонноор бууруулна. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх 2015 оны Парисын хэлэлцээрээр НҮБ, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэх чухал алхам болно.  Монгол Улс байгалийн баялгаа цэвэр эрчим хүч үйлдвэрлэхэд зориулан эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа гэж Ерөнхий сайд онцолсон.   

Төслөөс манай улс олох орлого 5 орчим тэрбум ам.доллар байна. Орон нутаг ч дагаж хөгжинө гэдэг нь ойлгомжтой. Орон нутгийн хөгжлийн санд 44 сая ам.долларыг шууд шилжүүлж,  иргэдэд дэмжлэг үзүүлэх, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хөгжилд зориулагдах боломж бүрдэнэ гэсэн тооцоолол ярьж байна.

Зөвхөн орон нутгаар зогсохгүй  төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас “Үндэсний баялгийн сан”-гийн Хуримтлалын сангийн иргэдийн хадгаламжийн дансанд мөнгө орж эхэлнэ.

Манай улсад хамгийн хүнд зүйлийн нэг бол стандарт алдагдсан байдал. Бусад улсад болоод байгаа зүйл манайд нурдгийн шалтгаан ердөө л энэ. “Орано Майнинг”-ийг манайхан муулаад байгаа ч дэлхийд данстай тэргүүлэгч компанийн нэг нь яалт ч үгүй үнэн.  

Төсөл хэрэгжих олон улсын стандартыг Казахстан улсын сайн туршлагад үндэслэн хэрэгжүүлэхээр талууд тохиролцсон. Гэрээний үүргээ биелүүлж, байгаль орчин, нөхөн сэргээлт, чанарын стандартыг нарийвчлан хангаж ажиллахыг Монголын ард түмэн, иргэний нийгмийн байгууллагууд шаардаж байгааг хөрөнгө оруулагч талд Ерөнхий сайд сануулсан. Мэдээж хэрэг ард иргэд, иргэний нийгмийн байгууллагууд энэ төсөлд онцгойлон ач холбогдол өгч, цаашид ч анхаарсан хэвээр байх нь тодорхой.

Төсөл хэрэгжсэнээр манай улс дэлхийн ураны зах зээлийн томоохон тоглогчийн нэг болно. Зөөвч-Овоо бол дэлхийн 10 томоохон ордын нэг. Бид энэ том ордыг хэзээ ч ашиглахгүй үлдэж чадах уу гэвэл мэдээж үгүй. Төслийн бүх үе шатанд хамгийн сайн мэддэг, чаддаг зүйлсээ санал болгож, Францын туршлага, ноу-хау нь эрчим хүчний шилжилт, нүүрстөрөгчийг бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр байх бөгөөд  Монголын талтай нягт хамтран ажиллана гэдгээ Францын тал мэдэгдээд байна.

Энэ бол зөвхөн Монгол-Францын хамтарсан төсөл биш. Хөрөнгө оруулалтын гэрээ нь хоёр оронд харилцан ашигтай байгаад зогсохгүй Монгол-Европын Холбооны төсөл, цаашилбал дэлхийн төсөл юм. Тийм ч учраас ач холбогдлын хувьд, анхаарах хүрээний хувьд ч илүү өргөн гэдэг нь тодорхой.

Ураны төслийг урагшлуулахад хоёр улсын Ерөнхийлөгчийн 2023 онд хийсэн харилцан айлчлал томоохон хөшүүрэг болсон. Томсгосон буюу 126 гишүүнтэй парламентын гишүүд дэмжсэн. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон, Ерөнхий сайдын “санаачилсан” зүйл ч гэлээ шийдвэр гаргах бүхий л түвшинд дэмжигдсэнээр энэ төсөл хөдөлж байна.  

Засгийн газар зориг гаргаж, Ураны төслийг эхлүүлж, гараанаас гаргав. Ураны олборлолтын үйл ажиллагаа  2028 онд эхэлнэ гэж үзэж байна. Францын Засгийн газар “Орано” группийн хөрөнгө оруулж буй Зөөвч Овоо төсөл нь ирээдүйд дэлхийн ураны үйлдвэрлэлийн 4 хувийг бүрдүүлж чадна гэсэн тооцоолол бий.

Эдийн засаг, эрчим хүч, геополитикийн гээд олон талын ач холбогдолтой Ураны төсөл ийнхүү хөдөллөө. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хөдөлгөж чадсан энэ төсөл хүссэн үр дүндээ хүрнэ гэж найдна. 

                                                                                                   Г.БАРХАСБАДЬ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДАМ НЭЭЛТИЙН ФОТО АГШИН 39 минутын өмнө
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… 5 цагийн өмнө
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ 5 цагийн өмнө
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… 7 цагийн өмнө
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 9 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 9 цагийн өмнө
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН Өчигдөр
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… Өчигдөр
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… Өчигдөр
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… Өчигдөр
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ Өчигдөр
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО Өчигдөр
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН Өчигдөр
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА Өчигдөр
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… 2026/09/17
ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО 2026/09/17
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГ 12.5 ХУВЬД ХЭВЭЭР ХАДГАЛАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА 2026/09/17
ОРОСЫН ШҮҮХ ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ НЭВТРҮҮЛСНЭЭР ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН ШИЙДВЭ… 2026/09/17
ЕРӨНХИЙЛӨГЧ АРД ТҮМНИЙХЭЭ АМГАЛАН ТАЙВАН БАЙДЛЫН БАТАЛГАА БОЛЖ, ХИЛ ХА… 2026/09/17
С.БЯМБАЦОГТ: НАМРЫН ЧУУЛГАНААР ХӨРӨНГӨ ХУРААХ ХУУЛЬ ЗЭРЭГ ОЛОН ЧУХАЛ Х… 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ДЭЛХИЙН МИСС ЖОХЕЙРРИ МОЛА ДОМИНГЕС ГЭЖ ХЭН БЭ? 2026/09/06
УЛААНБААТАРТ ОРОЙДОО БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/05
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
НЯТЖАВЫН ДАВААЖАВД МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛ ХҮРТЭЭВ 2026/09/05
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ХАЧИРТАЙ БАНТАН ПОДКАСТЫН НЭРЭМЖИТ “ҮНЭН ЗОРИГТ” ШАГНАЛ ОЛГОДОГ БОЛНО 2026/09/06
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07