МАРИА ДОЛОРЕС: РОНАЛДО ААВДАА ЯМАР ХҮН БОЛСНОО ХАРУУЛАХЫГ МАШ ИХ ХҮСДЭГ БАЙСАН

Admin
Өчигдөр

Роналдогийн ээжийг Мариа Долорес гэдэг. “Хүү минь архи, тамхи хүнийг ямар байдалд хүргэдгийг өөрийн нүдээр үзэж, зүрхээр мэдэрсэн. Тэр энэ зовлон, шаналлаас үргэлж зөв шийдвэр гаргаж, зоригтой алхам хийж чаддаг байсан тулдаа өнөөдөр өдий зэрэгт хүрсэн юм шүү. Манай гэр бүлд тохиолдсон явдал яагаад Роналдо ямар ч муу зуршилд автдаггүйг танд ойлгуулах байх. Тэр тамхи татдаггүй, архи уудаггүй. Түүний амьдралын ганц хүсэл тэмүүлэл нь хөлбөмбөг. Хүүгийн минь эцэг Динис архинд хэтэрхий донтсоноосоо болоод нас барсан. Роналдо тэр үед хичнээн шаналж байсан гээч. Уг нь аавыгаа архинаас гаргахын тулд тэр эмчилгээний зардлыг байнга өгдөг байсан юм. Гэвч Динис дахиад уучихна. Тэгээд дөнгөж 52 насандаа өөд болсон. Кристиано маань эцэгтэйгээ их дотно өссөн юм. Тэр аавдаа ямар хүн болсноо харуулахыг маш их хүсдэг байсан. Ингэж бодохоор үнэхээр харамсалтай шүү. Хүү нь өнөөдөр дэлхийн шилдэг хөлбөмбөгчин боллоо шүү дээ. Аав нь хичнээн баярлах байсан бол доо, хөөрхий” гэж Мария Долорес ярьсан байдаг.

... Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Кристиана Роналдо Сан-Антониу дүүрэг дэх жижигхэн байшинд амьдарч асан бяцхан хүү хоёрын амьдралд асар их зөрүү бий. Түүний ээж Долорес дөрвөн хүүхдээ /хоёр охин, хоёр хүү/ тэжээхийн тулд тогооч, цэвэрлэгчээр ажиллаж байжээ.

Хуучин байшингийнхаа тухай Долорес “Одоо байгаа энэ байшингаас тэр байшин маань тэс өөр л дөө. Гэхдээ л тэнд бид 24 жил амьдарсан. Манчестерт байж байтал манай хуучин хөрш ярьж, өнөөх байшинд маань хулгайч ороод цонх, хаалгыг нь аваад явчихсан тухай хэлсэн. Тэр байшин миний сэтгэлд маш үнэтэй. Тийм болохоор одоо тийм байдалтай байгаад нь сэтгэл өвдөөд байх юм” гэж ярьсан байдаг.

Энгийн нэгэн амьдралд нухлуулсан авгай Долоресийг одоо танихад хэцүү.

Өнөөдөр Долорес тансаг байрныхаа аль нэгэнд хүссэн цагтаа очиж жаргалтай амьдардаг.

   Р.МӨНХДАВАА “КРИСТИАНА РОНАЛДО БӨМБӨГТЭЙ ХҮН” НОМООС  /2009 он/


1
angry
22
care
1
haha
11
liked
6
love
3
sad
1
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.217.68
2025/01/07
0
0
Роналдо бол агуу хүн сэтгэлээсээ хүндэлдэг, ээжд нь баяр хүргэе сайн хүү төрүүлжээ
Хариулах
139.5.219.22
2025/01/07
0
0
Роналдогийн ээжийг сэтгэлээсээ хайрлан хүндэлдэг, хүүгээр нь бахархадаг.
Хариулах
202.126.89.247
Өчигдөр
2
0
Роналдо бол маш их хүнд амьдралыг туулж өдий хүртэл явсан мундаг залуу.
Хариулах
Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 13 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 19 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 21 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 23 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 23 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23