Ц.САНДАГ-ОЧИР: COP17 ХУРАЛД “WCS”-ИЙНХЭН ТУРШЛАГА, ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛНА ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА

Admin
11 цагийн өмнө

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир АНУ-ын “Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг” (WCS)-ийн Монгол дахь хөтөлбөрийн захирал Жастин Шанти Александр тэргүүтэй эрдэмтэн, судлаачдыг өнөөдөр /2026.05.12/ хүлээн авч уулзан, зэрлэг ан амьтадыг хамгаалах, холбоос нутаг буюу коридорыг тодорхойлж, судлах, хамгаалах, энэ чиглэлээр холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах эсэх, СОР17 хурлын талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд хатагтай Жастин Шанти Александр говь, хээр, хангайн бүс болон баруун чиглэлд тархан нутагшсан бүхий л төрлийн зэрлэг амьтны тархалт, шилжилт хөдөлгөөн, байгаль орчны чиглэлээр судалгаа, шинжилгээ явуулж байгаа бөгөөд тусгай хамгаалалттай газар нутаг, малчдын нөхөрлөлд түшиглэсэн байгаль хамгааллыг орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллагатай хамтран дэмжин ажиллаж байгааг танилцуулжээ.

Сайд Ц.Сандаг-Очир зэрлэг амьтан хамгааллыг олон улсын хамгаалалтын зэрэглэлд хүргэхэд “Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг”-ийн оруулсан үнэтэй хувь хувь нэмэрт талархал илэрхийлээд энэхүү үйлс нь зөвхөн биологийн олон янз байдлыг хадгалахад бус, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх үнэт баялаг болж байгааг тодотгов.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нь “Даян Дэлхийн Байгаль Орчны Сан” (GEF)-гийн санхүүжилттэй НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), “Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг” (WCS)-тэй хамтран “Хангайн бүсийн уулын ландшафтыг нөхөн сэргээж, хамгаалах замаар экосистемийн үйлчилгээ болон орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Энэхүү төслийг 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны хооронд болох СОР17 хурлын үеэр экосистемийн нөхөн сэргээлтийн хамгийн шинэлэг, “жишиг төсөл” болгон дэлхий нийтэд танилцуулахыг зорьж байна гэдгийг тэрбээр онцолж, тус хуралд “Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг” нь туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Хурлын үеэр Улаанбаатар хотын ойр байх тусгай хамгаалалттай газар нутгийн зэрлэг амьтадын шилжилт хөдөлгөөн, холбоос нутгийг нарийвчлан тодорхойлох, хамгаалах, төмөр зам, авто замын гарц гаргах, зэрлэг амьтад ээлтэй байхаар шийддэг байх, нэгэнт баригдсан автозам, төмөр замын байгууламжаар зэрлэг амьтад чөлөөтэй шилжилт хөдөлгөөн хийх боломжийг бүрдүүлэх, энэ дагуу холбоос нутгийг бий болгох, нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллын ажлыг эрчимжүүлэх, холбогдох хууль, тогтоомжид тусгах чиглэлд хамтран ажиллах нь зүйтэй гэдэгт талууд байр сууриа нэгтгэлээ.

COP17 Mongolia


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 7.4 ХУВИАР, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 10 ХУВИАР ӨСЖЭЭ 8 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: COP17 ХУРАЛД “WCS”-ИЙНХЭН ТУРШЛАГА, ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛНА… 11 цагийн өмнө
ОНГОЦНЫ ТҮЛШНИЙ ҮНЭ 150 АМ.ДОЛЛАРТ ХҮРЧ, АГААРЫН ТЭЭВРИЙН КОМПАНИУД ХА… 13 цагийн өмнө
УИХ-ЫН 40 ГИШҮҮН ТУС БҮР 390 САЯ ТӨГРӨГИЙН ОРОН СУУЦНЫ ДЭМЖЛЭГ АВСАН Г… 15 цагийн өмнө
ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ЗОЧИД БУУДЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН БНХАУ-ЫН ИРГЭНИЙГ АЛ… 15 цагийн өмнө
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГИЙН БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА ЗУРГАДУГААР САРЫН 2-Н… 16 цагийн өмнө
МСНЭ: ЦЭЦИЙН ДҮГНЭЛТЭД ЭРҮҮГИЙН ХУУЛИЙГ НИЙЦҮҮЛЭН ӨӨРЧЛӨХ ЗОРИЛГООС ХЭ… 17 цагийн өмнө
УЛСЫН ХЭМЖЭЭНД НЭГ СУВИЛАГЧИД НОГДОХ ХҮНИЙ ТОО 228 БАЙНА 18 цагийн өмнө
ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ ХАМГААЛАХАД ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ДЭМЖЛЭГ, САЙ… 19 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 28-30 ХЭМ ДУЛААН БАЙНА 20 цагийн өмнө
МИАТ ТӨХК 70 ЖИЛ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНО Өчигдөр
МӨНГӨН ХАЗААРЫН ЧИМЭЭ ЯРУУ НАЙРГИЙН НААДАМД ТЭРГҮҮЛСЭН НАЙРАГЧ МӨНГӨН … Өчигдөр
ОЮУТОЛГОЙ ХХК-Д НОГДУУЛСАН ТӨЛБӨР ТӨЛӨХ АСУУДЛЫГ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ Өчигдөр
УЛААНБААТАРТ 25-27 ХЭМ ДУЛААН Өчигдөр
БАРЫС ИХ ДУУЛГЫН ЭХНИЙ ӨДӨР ИЖ БҮРДЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/05/09
МИАТ-ЫН УЛААНГОМ ЧИГЛЭЛИЙН ШУУД НИСЛЭГЭЭР ЗОРЧИЖ ҮҮРЭГ НУУРЫН ҮЗЭСГЭЛЭ… 2026/05/09
БАРУУН, ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БАГА ЗЭРГИЙН БОРОО О… 2026/05/09
МӨНХИЙН ДУЛАМЖАВ ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН БОЛОВ 2026/05/08
МАН ТАЛЦЛЫНХАА ХӨЛД ГАДААД ХАРИЛЦААГААРАА ТОГЛОХ УУ? 2026/05/08
С.АМАРСАЙХАН САЙД УХААРАХУЙ, УРЛАХУЙ-2 УРАН ЗУРАГ, ГАР УРЛАЛЫН БҮТЭЭЛИ… 2026/05/08
Их Уншсан
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХНИЙ ХУВЬД БОДЛУУД ЖИГҮҮРТЭЙ БО… 2026/05/01
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХНЫ ХУВЬД ТӨЛӨВШСӨН ХҮЧ БА УХА… 2026/05/01
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ ХУВЬД ТЭВЧЭЭР ЭЛБЭГ ДЭЛБЭ… 2026/05/01
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД АЛТ МЭТ ЦЭЦЭГЛЭХ… 2026/05/01
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХНЫ ХУВЬД НАМ ГҮМ ГҮНЗГИЙ ЦЭЦЭГЛ… 2026/05/01
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ - МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД ЧИМЭЭГҮЙ ЦЭЦЭГЛЭЛТ… 2026/05/01
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД НУУЦ ЗҮЙЛС ХҮЧ Б… 2026/05/02
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙН САЛХИ ЖИГҮҮ… 2026/05/02
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫХНЫ ХУВЬД НАМ ГҮМ БАЙДАЛ ХУВЬ … 2026/05/02
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ- ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД ТЭНЦВЭРИЙН НАРИЙ… 2026/05/02
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ- МАТРЫНХНЫ ХУВЬД НАМ ГҮМ БАЙДАЛ ХҮЧ БО… 2026/05/02
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХНЫ ХУВЬД ШИНЭ УТГА УЧРЫГ ОЛОХ … 2026/05/02
МАН ТАЛЦЛЫНХАА ХӨЛД ГАДААД ХАРИЛЦААГААРАА ТОГЛОХ УУ? 2026/05/08
ТРАМП ИРАН ДАЙН ЗОГСООХ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ БОЛ ИЛҮҮ ХҮЧТ… 2026/05/07
С.АМАРСАЙХАН САЙД УХААРАХУЙ, УРЛАХУЙ-2 УРАН ЗУРАГ, ГАР УРЛАЛЫН БҮТЭЭЛИ… 2026/05/08