АНУ-Ираны дайнаас үүдэлтэй Ормузын хоолойд үүсээд буй хямрал нь зөвхөн эрчим хүчний салбарыг бус, дэлхийн хүмүүсийн хөдөлгөөнийг зохицуулдаг агаарын тээврийн авиа компаниудыг үүдээ барихад хүргэж байна.
Ираны иргэний агаарын тээврийн “Iran Air” компани дайн эхэлснээс хойш үйл ажиллагаа нь бүрэн зогссон. Онгоцны түлшний үнэ 150 ам.долларт хүрсний улмаас “Norse Atlantic” дампуурлаа зарлав. Мөн Унгарын иргэний агаарын тээврийн “Wizz Air”, Энэтхэгийн “SpiceJet” нислэгүүдээ цуцалсан. Түүнчлэн АНУ-ын иргэний агаарын тээврийн “Spirit Airlines” хямралыг даван туулж чадалгүй үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа юм. Тус компанийн Гүйцэтгэх захирал Дейв Дэвис “Дайнаас үүдэлтэй шатахууны үнийн өсөлт нь манай компанийн сүүлчийн боломжийг хаасан” хэмээн “The Wall Street Journal”-д өгсөн ярилцлагадаа дурджээ.
Үүний зэрэгцээ иргэний агаарын тээврийн “Lufthansa”, “Swiss”, “Austrian Airlines” Ойрхи-Дорнод руу хийх нислэгээ тодорхойгүй хугацаар цуцалжээ. Мөн “Emirates”, “Qatar Airways”, болон “Etihad” компаниуд бүс нутгийн агаарын орон зай хаагдсаны улмаас нислэгүүдээ олноор цуцалж, зарим тохиолдолд үйл ажиллагаа нь бараг бүрэн зогсох хэмжээнд хүрээд байна.
Эх сурвалж: Al Jazeera
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна