ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА ЭЛСЭН ОРЛОО


Ханхүү Жорж 31 жилийн дараа аав Ханхүү Уильямынхаа сурч байсан Этон коллежид суралцаж эхэлжээ. 

13 настай Жорж есдүгээр сарын 8-нд Этон коллежид анхны өдрөө өнгөрүүлэхээр хүрэлцэн ирсэн нь 1995 онд яг ижил насандаа энэхүү нэр хүндтэй, хөвгүүдийн дотуур байртай сургуульд элсэн орж байсан аавынхаа түүхийг давтсан үйл явдал болов.

Ханхүү Уильям, Кейт Миддлтон нар Жоржийг сургуулийнх нь анхны өдөр дагалдан ирсэн бол 31 жилийн өмнө Диана гүнж болон Ханхүү Чарльз нар Уильямын дэргэд байжээ.

Диана, Чарльз нар тухайн үед гурван жилийн өмнөөс тусдаа амьдарч эхэлсэн байсан хэдий ч ууган хүүгийнхээ амьдралын чухал мөчид хамтдаа хүрэлцэн ирсэн байдаг.  Тэр үед 10 настай байсан Ханхүү Харри мөн гэр бүлийнхний хамт Уильямын сургуулийн анхны өдөр ирсэн бөгөөд хожим ахынхаа араас Этонд суралцсан юм. 

Харин Жоржийн дүү нар болох 11 настай Гүнж Шарлотт, 8 настай Ханхүү Луи нар энэ удаад ахаа дагалдан ирсэнгүй. 

Зургийн тайлбар: Диана гүнж, Этон дахь Manor House-ийн эрхлэгч доктор Эндрю Гэйли, Ханхүү Харри, Ханхүү Уильям болон Ханхүү Чарльз нар /1995.09.06/ 

Уильям ч, Жорж ч Этонд анх ирэхдээ костюм, зангиатай байв. 1995 онд 13 настай Уильям сууж, бүртгэлийн номонд нэрээ бичих үед Диана, Чарльз хоёр ард нь зогсож байсан бөгөөд энэ агшин Уильямын Этонд элсэн орсныг илэрхийлсэн хамгийн дурсамжтай гэрэл зургуудын нэг болж үлдсэн байдаг. 

Зургийн тайлбар: Уэльсийн гүнж Кэтрин, Ханхүү Уильям нар 13 настай хүү Ханхүү Жоржийн хамт /2026.09.08/ 


Диана гүнж Этон коллежийг сонгоход голлон нөлөөлжээ

Уильямаас өмнө Британийн хааны гэр бүлийн эрчүүд, тэр дундаа түүний эцэг Хаан Чарльк, өвөө Ханхүү Филипп нар нар Шотландын өндөрлөг бүс нутагт байрлах Гордонстоун сургуульд уралцдаг уламжлалтай байв. Гордонтстоун нь хатуу сахилга бат, сурагчдаас өндөр тэсвэр хатуужил шаарддагаараа алдартай сургууль юм.

Харин Уильям Этон коллежид суралцахаар болсон нь хааны гэр бүлийн өмнөх уламжлалаас өөр сонголт байлаа. Хожим Ханхүү Харри ч ахынхаа мөрөөр Этонд суралцсан.

The Four Wives of Windsor номын зохиогч Саймон Вигар саяхан PEOPLE сэтгүүлд ярилцлага өгөхдөө Уильямыг Этонд оруулах шийдвэрийг үндсэндээ Диана гүнжийн гаргасан шийдвэр байсан хэмээн тайлбарласан байдаг.

Тэрээр “Дианагийн ах болон аав нь Этонд сурч байсан. Мэдээж Этон гэртэй нь Гордонтстоунаас хавьгүй ойр байлаа. Түүнээс гадна Чарльз өөрөө Гордонтстоунд суралцахдаа аз жаргалтай байгаагүй шүү дээ” хэмээн ярьсан байна.

Зургийн тайлбар: Ханхүү Уильям Этон коллеж дахь сургуулийн бүртгэлд гарын үсгээ зурж буй нь.


Ханхүү Уильям Этонд өнгөрүүлсэн жилүүддээ дуртай байсан бөгөөд тэнд насан туршийн дотно нөхөрлөлүүдийг бий болгожээ. Түүний Этонд танилцсан зарим найз одоо ч амьдралынх нь нэг хэсэг хэвээр байна. Мөн 1997 онд Диана гүнж нас барахад Уильям дөнгөж 15 настай байсан бөгөөд тэр хүнд үед Этон коллеж түүнд гаднын анхаарал, дарамтаас түр холдох аюулгүй, тайван орчин болж өгсөн байна. 

Хааны гэр бүлийн намтар судлаач Салли Беделл Смит “Этон бол Уильямд үнэхээр хэрэгтэй байсан тайван хоргодох газар байлаа” хэмээн ярьсан байдаг. 

Зургийн тайлбар: Кейт Миддлтон, Ханхүү Жорж, Ханхүү Уильям нар Жоржийн Этон коллеж дахь анхны өдөр /2026.09.08/


1440 онд байгуулагдсан нэр хүндтэй сургууль

Этон коллежийг 1440 онд Английн хаан VI Хенри байгуулжээ. Тус сургуульд суралцах зардал жилд ойролцоогоор 80,000 ам.доллар бөгөөд үе үеийн Их Британийн улс төр, нийгмийн тэргүүлэх хүмүүсийг бэлтгэн гаргаж ирсэн алдартай сургууль юм. Этон коллежийг нийт 20 Ерөнхий сайд, мөн Британийн хааны гэр бүлийн олон гишүүн төгссөн байдаг.

Хатан хаан II Элизабетын үеэлүүд болох Кентийн герцог, Глостерийн герцог, Кентийн Ханхүү Майкл нар бүгд Этонд суралцаж байжээ.

Ханхүү Майклын хүү Лорд Фредерик Виндзор мөн Ханхүү Уильямтай нэг үед Этон коллежид суралцаж байсан байна.

Этон коллежтой холбоотой хааны гэр бүлийн уламжлал Гүнж Маргаретын гэр бүлд ч үргэлжилжээ. Түүний ач хөвгүүд болох Самуэл Чатто, Артур Чатто нар мөн тус сургуулийг төгссөн байна.

Ингэснээр Ханхүү Жоржийн Этонд суралцаж эхэлсэн нь зөвхөн аав Уильямынхаа мөрөөр орсон үйл явдал бус, Британийн хааны гэр бүлтэй олон үе дамжин холбогдсон нэр хүндтэй сургуулийн түүхийн нэгэн шинэ бүлэг болж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 0-2 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА 16 минутын өмнө
АХМАД АЛЬ-ФЕРГАНИЙН НЭРЭМЖИТ ОЛОН УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, … 13 цагийн өмнө
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧЭЭР Б.АМАРТҮВШИ… 17 цагийн өмнө
С.БЯМБАЦОГТ: ИРЭХ САРЫН 1-НЭЭС 435 МЯНГА ГАРУЙ АХМАДЫН ТЭТГЭВЭР 100-30… 21 цагийн өмнө
ХОРИН ДОЛООН БААВГАЙГ АЮУЛГҮЙ БОЛГОЖЭЭ Өчигдөр
СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЭВ Өчигдөр
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ХУР ТУНАДАС ОРНО, 3-5 ХЭМ ДУЛААН Өчигдөр
МИАТ ПУКЕТ РҮҮ 12 ДУГААР САРЫН 3-НААС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ Өчигдөр
Ө.ШИЖИР: ИРГЭД НОГДОЛ АШГАА ХУВЬДАА ДАНСАНДАА АВНА ГЭВЭЛ ТЭРИЙГ НЬ ХАН… Өчигдөр
БАГШЛАХ БОЛОВСОН ХҮЧНИЙ ХОМСДОЛЫГ ТОГТОЛЦООНЫ ТҮВШНИЙ ШИНЭЧЛЭЛЭЭР ШИЙД… Өчигдөр
ШҮҮХ АНАГААХ УХААНЫ ШИНЖИЛГЭЭ ЛАБОРАТОРИЙН ИЖ БҮРЭН ЦОГЦОЛБОР БАРИЛГЫН… Өчигдөр
МОНГОЛБАНКНЫ САНХҮҮГИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЖ, ИНФЛЯЦТАЙ ТЭМЦЭХ … Өчигдөр
ЗОГСООЛ КИНО УРАН БҮТЭЭЛ ПУСАНЫ КИНО НААДМЫН НЭР ХҮНДТЭЙ ШАГНАЛУУДЫН Э… Өчигдөр
ЕВРОПЫН ЗӨВЛӨЛИЙН ВЕНЕЦИЙН КОМИССЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МАРТА КАРТАБИАГ ХҮЛЭЭН… 2026/10/15
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛЫГ З… 2026/10/15
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР НОЙТОН ЦАС, ЦАС ОРЖ, ШУУРЧ, ЭРС ХҮЙТЭРНЭ 2026/10/15
Ш.БАТБАЯР: ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ДӨРВӨН ХУУЛЬД НЭМЭЛТ, … 2026/10/14
МОНГОЛ ТЭМЭЭНИЙ БОЛОН МОРИН ХУУРЫН ӨДӨРТЭЙ БОЛОХ ЗОХИЦУУЛАЛТ ХУУЛЬД ОР… 2026/10/14
ГАДААДЫН БАНК МОНГОЛД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГ… 2026/10/14
ОРОН СУУЦНЫ МЭДЭЭЛЛИЙГ QR КОДООР БҮРТГЭЛЖҮҮЛЖ, ИРГЭДИЙГ ЗАЛИЛАНГААС УР… 2026/10/14
Их Уншсан
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2026/10/14
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.12-10.18/ 2026/10/12
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТ ГАРГАСАН СУРАГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАВ 2026/10/07
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.05-10.11/ 2026/10/05
НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗӨРЧСӨН АСУУДЛААР ГАРГАСАН ӨРГӨДЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ 2026/10/07
БАЯН-ӨЛГИЙ, ДОРНОГОВЬ, СҮХБААТАРЫН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, НОЙТОН ЦАС, ЦА… 2026/10/03
С.БЯМБАЦОГТ: УТААГ БУУРУУЛАХ БИШ, УТААНААС БҮРЭН САЛАХ ЗОРИЛГОТОЙ АЖЛЫ… 2026/10/08
ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛ… 2026/10/03
ТАРХИЙГ ГЭРЛЭЭР УДИРДАХ НЭЭЛТ АНАГААХ УХААН, ФИЗИОЛОГИЙН САЛБАРЫН НОБЕ… 2026/10/06
ТРАМП ОРОСООС ДИЗЕЛЬ ТҮЛШ ХУДАЛДАН АВАХ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛСАНД ЗЕЛЕНСКИ… 2026/10/10
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ГЭР ХОРООЛЛЫН ӨРХҮҮДЭД ЗОРИУЛСАН ДУЛААНБААТАР… 2026/10/10
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН, Х.БАТСҮРЭН, А.ДОРЖГОТОВ НАР ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛ ХҮРТЛ… 2026/10/09
ХӨВСГӨЛ, ТӨВ, ХЭНТИЙ, ДОРНОДЫН ХОЙД, СЭЛЭНГИЙН ЗАРИМ НУТГААР ХУР ТУНАД… 2026/10/08
ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВАГЧИЙГ ХАМГААЛАХ НЭГДСЭН СИСТЕМИЙГ ТУРШИН НЭВТРҮҮ… 2026/10/03
СУУРЬШЛЫН БҮСЭД БААВГАЙ ОРЖ ИРСЭН МЭДЭЭЛЭЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 754 БҮРТГЭГД… 2026/10/08