МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ


“Монте-Кристо гүн” зохиолоо Александр Дюма бодит явдлаас сэдэвлэсэн тухай номны эхэнд хальт дурдсан байдаг. Мэдээж, зохиолч болсон явдлаас сэдэвлэсэн ч гэлээ үйл явдлуудыг өөрийнхөөрөө өөрчлөн зохиосон нь ойлгомжтой. Тэгвэл та бүхэнд Монте-Кристо гүний жинхэнэ түүхийг сонирхуулъя.

1807 онд Францын өмнөд хэсэгт орших Ним хотод Франсуа Пико хэмээх гуталчин залуу байжээ. Пико хайрт бүсгүй Маргаритатайгаа гэрлэхээр зэхэж, аз жаргалдаа умбана. Маргарита үзэсгэлэнтэйгээс гадна баян айлын охин. Тиймээс дэн буудлын эзэн Луппиан маш их атаархдаг гэнэ. Ингээд Луппиан Солари, Шобар хэмээх хоёр найзтайгаа нийлээд матаас бичжээ. Пиког язгууртан гаралтай, Английн тагнуул гэж матаас бичсэн тул удалгүй баривчлаад шоронд хорьчихож. Пико хэнээс, юунаас болж хоригдсон учраа ч эхэндээ ойлгосонгүй. Хайрт Маргарита нь хоёр жил гаруй сэтгэлээр унаж, шаналаад дараа нь Луппиантай гэрлэчихэв.
Шоронд хэдэн жилийг өнгөрүүлснийхээ дараагаар Пико тэнд Итали номлогч Торитой хамт хоригдох болжээ. Удаан хугацааг хамтдаа өнгөрүүлсэн тул Тори лам Милан хотын ойролцоо яг хаана алт эрдэнэсээ нууснаа зааж өгсний зэрэгцээ өөрийнхөө өв залгамжлагч болгож гэрээслэлдээ тэмдэглэсэн байна. Ингэж Пикод хөрөнгөө гэрээсэлснээсээ хойш удалгүй амгалан нойрсов.
1814 онд Наполеон Бонапарт Хаан ширээнээс буухад буюу шоронд 7 жил хоригдсоныхоо дараагаар Пико суллагджээ. Шоронгоос гармагцаа Нидерландын Амстердам руу яаран очиж, тэнд гэрээслэлийн дагуу Тори ламын албан ёсны өв залгамагч гэдгээ баталгаажуулсан байна. Үүнийхээ дараагаар Италид буцаж ирээд алт эрдэнэс нуусан газрыг хайж олжээ.
Ингээд Франсуа Пико юунаас, хэнээс болж хоригдсоноо олж мэдэхээр Анутан Аллотой уулзсан байна. Анутан матаас бичигт гарын үсэг зурж нүгэл үйлдээгүй ч гэлээ хэн хэн түүнийг хэрхэн бичсэнийг мэдэж байсан ганц гэрч юм. Түүнд 50 мянган франкийн үнэтэй бөгж бэлэгдэж болсон явдлыг бүхнийг яриулж авчээ. Ингээд Пико өшөө авалт руугаа шамдан орлоо.
Түүний өшөө авалт Дюмагийн бичсэн шиг тийм романтик шинжтэй байсангүй. Солариг хутгалж алаад, Шобарыг хордуулж хөнөөсөн байна. Дараа нь Луппианы эзэмшлийн ресторанд зөөгчөөр ажилд орлоо. Тэндээ Луппианы эхний гэрлэлтээс төрсөн охинтой танилцаж, өөртөө дурлуулжээ. Бүр хурим найр хийх дээрээ тулж зар гаргасны дараагаар өнөөх язгууртан гүн гээд байсан сүйт залуу нь үнэн хэрэгтээ шоронгийн хоригдол байсныг зарласан байна. Луппианы гэр бүл доромжлолын бай болж, охин нь тэр зовлонг даалгүй амиа хорложээ.
Луппианы эхний гэрлэлтээс төрсөн хүүг нь ч үнэт эдлэл хулгайлсан хэрэгт буруутган, баривчлуулж чадсан байна. Үүнийхээ дараагаар Пико рестораныг нь шатаагаад, харин Луппианыг өөрийн гараар хутгалж хөнөөжээ.
Гэвч Пикогийн ялалтаар энэ өшөө авалт дууссангүй. 50 мянган франкийн бөгжинд ам нээсэн Анутан Алло араас нь нэхэж явсаар гудамжинд гэтэж байгаад барьж авчээ. Пиког зүгээр ч нэг алчихсангүй. Подвалд аваачиж удтал тамлаж хөнөөсөн байна. Зорилго нь алт эрдэнэсээ хаана хадгалдгийг нь мэдэх байж.
Монте-Кристогийн энэ бодит өшөө авалтын түүх ердөө жил гаруйн хугацаанд л өрнөжээ. Харин өнөөх Анутан Алло Францаас оргон зайлж, Англи руу гарчээ. Хожим 1828 онд амьсгал хураахынхаа өмнө өөрийн хийсэн бүх гэм нүглээ наминчлахдаа бүхнийг ярьж, бүр бичгээр ч баталгажуулсан байдаг гэнэ.
Үүнээс хойш 15 жилийн дараа энэ аймшигт хэргийн материал Александр Дюмагийн гарт орж, эрүүгийн тун ноцтой хэргийн хавтсыг Дэлхий даяар алдартай өшөө авалтын жинхэнэ триллер зохиол болгожээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АХМАД АЛЬ-ФЕРГАНИЙН НЭРЭМЖИТ ОЛОН УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, … 13 цагийн өмнө
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧЭЭР Б.АМАРТҮВШИ… 17 цагийн өмнө
С.БЯМБАЦОГТ: ИРЭХ САРЫН 1-НЭЭС 435 МЯНГА ГАРУЙ АХМАДЫН ТЭТГЭВЭР 100-30… 21 цагийн өмнө
ХОРИН ДОЛООН БААВГАЙГ АЮУЛГҮЙ БОЛГОЖЭЭ Өчигдөр
СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЭВ Өчигдөр
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ХУР ТУНАДАС ОРНО, 3-5 ХЭМ ДУЛААН Өчигдөр
МИАТ ПУКЕТ РҮҮ 12 ДУГААР САРЫН 3-НААС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ Өчигдөр
Ө.ШИЖИР: ИРГЭД НОГДОЛ АШГАА ХУВЬДАА ДАНСАНДАА АВНА ГЭВЭЛ ТЭРИЙГ НЬ ХАН… Өчигдөр
БАГШЛАХ БОЛОВСОН ХҮЧНИЙ ХОМСДОЛЫГ ТОГТОЛЦООНЫ ТҮВШНИЙ ШИНЭЧЛЭЛЭЭР ШИЙД… Өчигдөр
ШҮҮХ АНАГААХ УХААНЫ ШИНЖИЛГЭЭ ЛАБОРАТОРИЙН ИЖ БҮРЭН ЦОГЦОЛБОР БАРИЛГЫН… Өчигдөр
МОНГОЛБАНКНЫ САНХҮҮГИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЖ, ИНФЛЯЦТАЙ ТЭМЦЭХ … Өчигдөр
ЗОГСООЛ КИНО УРАН БҮТЭЭЛ ПУСАНЫ КИНО НААДМЫН НЭР ХҮНДТЭЙ ШАГНАЛУУДЫН Э… Өчигдөр
ЕВРОПЫН ЗӨВЛӨЛИЙН ВЕНЕЦИЙН КОМИССЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МАРТА КАРТАБИАГ ХҮЛЭЭН… 2026/10/15
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛЫГ З… 2026/10/15
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР НОЙТОН ЦАС, ЦАС ОРЖ, ШУУРЧ, ЭРС ХҮЙТЭРНЭ 2026/10/15
Ш.БАТБАЯР: ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ДӨРВӨН ХУУЛЬД НЭМЭЛТ, … 2026/10/14
МОНГОЛ ТЭМЭЭНИЙ БОЛОН МОРИН ХУУРЫН ӨДӨРТЭЙ БОЛОХ ЗОХИЦУУЛАЛТ ХУУЛЬД ОР… 2026/10/14
ГАДААДЫН БАНК МОНГОЛД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГ… 2026/10/14
ОРОН СУУЦНЫ МЭДЭЭЛЛИЙГ QR КОДООР БҮРТГЭЛЖҮҮЛЖ, ИРГЭДИЙГ ЗАЛИЛАНГААС УР… 2026/10/14
ОЮУ ТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙН ОРЛОГООР САНХҮҮЖҮҮЛЭХ ЗАРДАЛД ИРГЭДИЙГ САНАЛ… 2026/10/14
Их Уншсан
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2026/10/14
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.12-10.18/ 2026/10/12
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТ ГАРГАСАН СУРАГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАВ 2026/10/07
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.05-10.11/ 2026/10/05
НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗӨРЧСӨН АСУУДЛААР ГАРГАСАН ӨРГӨДЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ 2026/10/07
БАЯН-ӨЛГИЙ, ДОРНОГОВЬ, СҮХБААТАРЫН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, НОЙТОН ЦАС, ЦА… 2026/10/03
С.БЯМБАЦОГТ: УТААГ БУУРУУЛАХ БИШ, УТААНААС БҮРЭН САЛАХ ЗОРИЛГОТОЙ АЖЛЫ… 2026/10/08
ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛ… 2026/10/03
ТАРХИЙГ ГЭРЛЭЭР УДИРДАХ НЭЭЛТ АНАГААХ УХААН, ФИЗИОЛОГИЙН САЛБАРЫН НОБЕ… 2026/10/06
ТРАМП ОРОСООС ДИЗЕЛЬ ТҮЛШ ХУДАЛДАН АВАХ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛСАНД ЗЕЛЕНСКИ… 2026/10/10
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ГЭР ХОРООЛЛЫН ӨРХҮҮДЭД ЗОРИУЛСАН ДУЛААНБААТАР… 2026/10/10
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН, Х.БАТСҮРЭН, А.ДОРЖГОТОВ НАР ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛ ХҮРТЛ… 2026/10/09
ХӨВСГӨЛ, ТӨВ, ХЭНТИЙ, ДОРНОДЫН ХОЙД, СЭЛЭНГИЙН ЗАРИМ НУТГААР ХУР ТУНАД… 2026/10/08
ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВАГЧИЙГ ХАМГААЛАХ НЭГДСЭН СИСТЕМИЙГ ТУРШИН НЭВТРҮҮ… 2026/10/03
СУУРЬШЛЫН БҮСЭД БААВГАЙ ОРЖ ИРСЭН МЭДЭЭЛЭЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 754 БҮРТГЭГД… 2026/10/08