СИАМЫН ИХРҮҮДИЙН НЭГ НЬ ГЭРЛЭЖЭЭ


АНУ-ын Миннесотад амьдардаг сиамын ихрүүд Эбби, Бриттани нар одоо 34 настай. Тэгвэл гурван жилийн өмнө Эбби нууцаар хуримаа хийсэн талаараа саяхан зарлажээ. Нөхөр нь АНУ-ын армид алба хааж явсан эдүгээ сувилагчаар ажиллаж буй Жош Боулинг хэмээх залуу аж.

TikTok-д өөрсдөө нийтэлсэн гэрэл зургууд дээр хуримын бүжгээ хийж байгаа болон бусад аз жаргалтай агшнууд харагдана. Одоо Эбби амьдралынхаа гол мөрөөдөл зорилго болох хүүхэд гаргахаар зэхэж байгаагаа нуусангүй.


1990 онд Эбби, Бриттани нарыг хорвоод мэндэлсний дараагаар сиамын ихрүүдийг салгаж болох ч амьдрах магадлал нь маш бага болно гэсэн тул аав ээж нь салгах мэс засал хийлгэхээс татгалзсан байна. Эбби биеийн зүүн талыг, харин Бриттани баруун талыг мэдэрч удирддаг. Тэдний өндөр нам зөрүүтэй, мөн өлсөж буйг мэдрэх нь өөр. Хоёулаа тусдаа зүрхтэй. Мөн гурван бөөртэйгээс бусдаар бүх зүйл нь нэг. Үе мөч ижил зэрэг мэдэрдэг болохоор машин барих гээд амьдралын энгийн зүйлс дээр реакц нь ижил.

“Бид хоёрыг яаж ээж болох гэж буй талаар Дэлхийн бүх хүн санаа тавьж, анхаарах хэрэггүй дээ. Хэзээ гэдэгт ч анхаарах шаардлагагүй. Бид хоёрын зан ааш их өөр” хэмээн Бриттани ярьсан бол Эбби “Тийм ээ, хэзээ нэгэн цагт бид ээж болно. Гэхдээ одоогоор энэ талаар яримааргүй байна” гэжээ.

Сиамын ихрүүд бүр багаасаа л олны өмнө гарч, жирийн амьдраад сурчихсан. 6 настайдаа Опра Уинфригийн шоу нэвтрүүлэгт уригдан оролцохдоо хэн хэндээ нууцаа ярьдаг, мөн нэгийнхээ мэдэрснийг зэрэг мэдэрдэг тухайгаа яриад харин нэг нэгнийхээ бодлыг “уншиж” чаддаггүйгээ ярин инээлгэж байсан юм. Дараа нь реалити-шоу, баримтат кино гээд олонтаа олны өмнө гарахдаа машин хэрхэн барьж сурсан, Европоор аялсан, мопедтой давхисан гээд олон адал явдлаасаа хуваалцаж байлаа.

Зарим хүмүүс тэдэнд дургүй. Ялангуяа нэг нь нөхөртэй болсон гэхээр бүр эгдүүцсэн гэнэ. Тэдгээр хүмүүст зориулан Эбби, Бриттани нар хэлэхдээ “Биднийг үзэн ядагчдад хандан хэлэхэд, бид хоёр танд таалагдахгүй байлаа ч гэсэн байнга биднийг хараад, үзээд байна гэдэг чинь бидний дэмжигч болчихсон байна гэсэн үг байхгүй юу” гэжээ.

Эбби, Бриттани хоёр хэрвээ ээж болбол сиамын ихрүүдээс хүүхэд төрүүлсэн анхны тохиолдол болох юм байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 4 цагийн өмнө
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 6 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 9 цагийн өмнө
ДОРНОДЫН ХОЙД БОЛОН ЗҮҮН СУМДЫН НУТГААР БОРОО ОРНО 12 цагийн өмнө
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМын НЭЭЛТИЙН ФОТО АГШИН Өчигдөр
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… Өчигдөр
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ Өчигдөр
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН Өчигдөр
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/18
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… 2026/09/18
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… 2026/09/18
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… 2026/09/18
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ 2026/09/18
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО 2026/09/18
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… 2026/09/17
ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ДЭЛХИЙН МИСС ЖОХЕЙРРИ МОЛА ДОМИНГЕС ГЭЖ ХЭН БЭ? 2026/09/06
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ХАЧИРТАЙ БАНТАН ПОДКАСТЫН НЭРЭМЖИТ “ҮНЭН ЗОРИГТ” ШАГНАЛ ОЛГОДОГ БОЛНО 2026/09/06
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/07
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09