ДЭЛХИЙН МИСС ЖОХЕЙРРИ МОЛА ДОМИНГЕС ГЭЖ ХЭН БЭ?


Доминиканы Бүгд Найрамдах Улсын мисс 24 настай Жохейрри Мола Домингес (Joheirry Mola Dominguez) 2026 оны есдүгээр сарын 5-нд Вьетнамд болсон 73 дахь удаагийн Дэлхийн миссийн тэмцээний ялагч, титмийн эзэн боллоо.

Дэлхийн 110 гаруй орны гоо бүсгүйчүүд өрсөлдсөн энэхүү тэмнээд Испанийн Элизабет Рейнес Алаберн (Elisabeth Reynes Alabern) нэгдүгээр дэд байр, Малайзын Таанусия Четти (Taanusiya Chetty) хоёрдугаар дэд байрт шалгарчээ.

Мола Домингес Дэлхийн миссийн титмийг хүртсэнээр тус байгууллагын “Зорилготой гоо үзэсгэлэн” үзэл санаа, хүмүүнлэгийн үйл хэргийг олон улсын түвшинд төлөөлөх үүргийг хүлээж байна.

Жохейрри Мола Домингес гэж хэн бэ. Доминиканы Бүгд Найрамдах Улсаас дэлхийн хэмжээний тайз хүртэлх түүний замнал нь боловсрол, сэтгүүл зүй, олон нийтийн ажил, загварын салбар зэрэг олон чиглэлийг нэгтгэсэн түүх юм.

Жохейрри Мола Домингес гэж хэн бэ?

Жохейрри Мола Домингес Доминиканы Бүгд Найрамдах Улсын нийслэл Санто-Доминго хотод төрж өсжээ. Өдгөө 24 настай тэрээр сурган хүмүүжүүлэгч, сэтгүүлч, загвар өмсөгч бөгөөд хүүхэд, залуучуудын боловсрол, хөгжлийг дэмжих чиглэлээр олон нийтийн ажил идэвхтэй өрнүүлдэг.

“Miss World” байгууллагын албан ёсны танилцуулгад дурдсанаар түүний амьдралын уриа нь: “Хүнд өгч болох хамгийн үнэ цэнтэй бэлэг бол өөрөө нэгэн цагт өсөж хөгжих, урагшлах, амьдралаа өөрчлөхийн тулд хэрэгтэй байсан тэр боломжийг бусдад олгох явдал юм.”

Уг үзэл санаа нь түүний боловсрол, нийгмийн сайн сайхны төлөө хэрэгжүүлж ирсэн ажлуудтай нягт уялддаг.

Сэтгүүл зүй ба олон нийтийн үйл ажиллагаа

Сэтгүүлчээр ажилласан туршлага нь Мола Домингест Доминиканы соёл, нийгмийн асуудал болон орон нутгийн иргэдийн амьдрал, түүхийг олон нийтэд хүргэн таниулах боломжийг олгожээ. Тэрээр мөн эмзэг бүлгийн хүүхэд, залуучуудын англи хэлний боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн “Voices of Tomorrow” (“Маргаашийн дуу хоолой”) санаачилгыг үүсгэн байгуулсан байна. Маргаашийн дуу хоолой санаачилгаараа дамжуулан тэрээр боловсролын нөөц, боломжид хүрэхэд хүндрэлтэй хүүхэд, залуучуудад суралцах, хөгжих илүү өргөн боломж бүрдүүлэхэд анхааран ажилладаг.

Боловсрол, мэргэжлийн замнал

Боловсролын асуудал нь Жохейрри Мола Домингесийн нийгмийн үйл ажиллагааны гол чиглэлүүдийн нэг байсаар иржээ.

“Miss World” байгууллагын албан ёсны танилцуулгад түүнийг  “Утга зохиол, нийгмийн ухааны багш, мэдээний сурвалжлагч, ‘Voices of Tomorrow’ байгууллагын үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч, загвар өмсөгч” хэмээн тодорхойлсон байна.

Мөн тэрээр Universidad Iberoamericana их сургуулийг бизнесийн удирдлага, захиргааны чиглэлээр төгссөн гэж албан ёсны танилцуулгад нь дурджээ. Багшаар ажилласан туршлага нь түүний үзэл санаа, нийгмийн зорилгыг тодорхойлоход чухал нөлөө үзүүлсэн бөгөөд Дэлхийн миссийн тэмцээний төгсгөлийн шатуудад өөрийгөө танилцуулах, тэмцээнд ялахад нь ч нөлөөлсөн байна. 

Гоо үзэсгэлэнгээс илүү өргөн зорилго

Тэмцээний үеэр Мола гадаад гоо үзэсгэлэнгээр хязгаарлагдахгүй байх, Дэлхийн мисийн индрийг илүү өргөн хүрээний нийгмийн зорилгын төлөө ашиглах тухай байр сууриа илэрхийлсэн.  Түүний хувьд гоо бүсгүйн тэмцээн нь зөвхөн гадаад төрх, тайзны үзүүлбэрийн тухай бус, харин өөрийн дуу хоолой, туршлага, нөлөөллийг ашиглан бусдын амьдралд бодит боломж бий болгох талбар юм.  Энэ нь “Зорилготой гоо үзэсгэлэн" үзэл санаатай уялдаж, багш, сэтгүүлч болон олон нийтийн идэвхтний хувьд хуримтлуулсан туршлага нь түүний Дэлхийн миссийн тайзан дээрх гол онцлогийн нэг болжээ.

Мола Домингес Дэлхийн миссийн титэм хүртсэн Доминакийн хоёр дахь бүсгүй 

Жохейрри Мола Домингес “Miss World” титмийг хүртсэн Доминиканы Бүгд Найрамдах Улсын хоёр дахь эмэгтэй болсон юм. Өмнө нь 1982 онд Дэлхийн миссийн титмийг Доминиканы Мариасела Альварес (Mariasela Álvarez) хүртэж байжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 4 цагийн өмнө
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 6 цагийн өмнө
ХОВД, УВС, ЗАВХАН, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ, ГОВЬ-АЛТАЙН ХОЙД СУМДЫН НУТГААР З… 8 цагийн өмнө
АРИАНА ГРАНДЕ БОГИНО ЧАМИН ҮСТЭЙ БОЛЖЭЭ 22 цагийн өмнө
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… Өчигдөр
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО Өчигдөр
Н.УЧРАЛ: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШИГ ХУРИМТЛАЛЫН САНД ШИЛЖИНЭ Өчигдөр
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… Өчигдөр
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… Өчигдөр
Б.ОЮУН-ЭРДЭНЭ, Д, СЭЛЭНГЭЭ НАР АЗИЙН ПАРА НААДМЫН БАЙТ ХАРВААНЫ БАГИЙН… Өчигдөр
ХОВД, ӨМНӨГОВЬ, ДОРНОГОВИЙН ӨМНӨД, ХӨВСГӨЛ, ТӨВ, ХЭНТИЙН ХОЙД СУМДААР … Өчигдөр
БОХХААБХ: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ, ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР САЛБАРЫН САЙД … Өчигдөр
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… Өчигдөр
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… Өчигдөр
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Э.СОДНОМПИЛЖЭЭ АЗИЙН НААДМЫН ХОШОЙ АВАРГА БОЛОВ 2026/10/22
МУАЖ С.ЖАВХЛАН, ДУУЧИН Т.БАЯРХИШИГ: ГЭРЛЭЖ АМЖААГҮЙ ЯВНА 2026/10/22
МИАТ-ИЙН ЗОРЧИГЧИД ТАЙЛАНДЫН БАНГКОК ХОТЫН ЗАРИМ ДЭЛГҮҮРТ ХӨНГӨЛӨЛТ ЭД… 2026/10/22
ТӨРИЙН 211 МЯНГА ГАРУЙ АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНГ НЭМЭХЭД 881.7 ТЭРБУМ ТӨГР… 2026/10/22
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
Их Уншсан
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2026/10/14
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.19-10.25/ 2026/10/19
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 4 цагийн өмнө
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.12-10.18/ 2026/10/12
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/18
ТРАМП ОРОСЫН ЭДИЙН ЗАСАГТ ЧИГЛЭСЭН ШИНЭ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭГ ТҮР ЗОГСООВ 2026/10/17
ТРАМП ОРОСООС ДИЗЕЛЬ ТҮЛШ ХУДАЛДАН АВАХ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛСАНД ЗЕЛЕНСКИ… 2026/10/10
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ГЭР ХОРООЛЛЫН ӨРХҮҮДЭД ЗОРИУЛСАН ДУЛААНБААТАР… 2026/10/10
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/10/10
​И.ГҮРРИНЧИН: ДАРХАН МИНЬ АМАРХАН САЙН БАЙНА УУ? 2026/10/17
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
УЛАМБАЯРЫН СҮРЭНЖАВ АЗИЙН ПАРА НААДМЫН АВАРГА БОЛОВ 2026/10/19
КАЙЛИ ЖЕННЕР 50 САЯ ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ FANTASY BRA-ТАЙ ТАЙЗНАА АЛХАВ 2026/10/19
МОНГОЛЫГ ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦСОН ХЯТАД БҮСГҮЙН АСУУДЛЫГ ШИЙДЭЛГҮЙ БАЙСААР ТЭ… 2026/10/10
СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЭВ 2026/10/16