КРИШТИАНО РОНАЛДО ДЭЛХИЙД ТҮҮНЭЭС АЛДАРТАЙ ХҮН БАЙХГҮЙ ГЭЖЭЭ


Инстаграмд хамгийн олон дагагчтай, Португалийн хөлбөмбөгийн од Криштиано Роналдо сэтгүүлч, телевизийн хөтлөгч Пирс Морганд ярилцлага өгөх үеэрээ "Дэлхий даяар, тэр ч байтугай жижиг арлуудад ч гэсэн намайг Трампаас илүү мэддэг гэж боддог" гэж хэлжээ.

Криштиано Роналдо Пирс Морганд арван нэгдүгээр сарын 6-нд өгсөн ярилцлагын үеэр түүний алдар нэрийн талаар яриа өрнөсөн байна.

Хөлбөмбөгийн бэлгэ тэмдэг Криштиано Роналдо Дональд Трамп нарын хэн нь алдартай тухай яриа өрнөхөд "Надаас илүү алдартай хэн ч байхгүй" гэж мэдэгдэж, яагаад ингэж зоригтой хариулах болсон шалтгаанаа тайлбарлажээ.

Канадад зургадугаар сард болсон Их долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр Европын зөвлөлийн ерөнхийлөгч Антонио Коста Дональд Трампад Роналдогийн гарын үсэгтэй Португалийн өмсгөл бэлэглэсэн бөгөөд Роналдо ток шоуны хөтлөгчтэй Трампын талаар ярилцах үеэр энэ сэдэв өрнөжээ.

Морган Роналдод хандан "Та бол манай гарагийн хамгийн алдартай хоёр хүний нэг" гэж хэлээд алдарт хөлбөмбөгчин инстаграмд хамгийн олон буюу 650 сая гаруй дагагчтай бол Трампынх 38 сая болохыг дурдсан.

Харин Роналдо "Дональд Трамп бид хоёрын хэн нь илүү алдартай вэ. Дэлхий даяар, жижиг арлуудад ч гэсэн хүмүүс намайг түүнээс илүү мэддэг гэж би боддог. Дэлхий дээр надаас илүү алдартай хэн ч байхгүй гэж бодож байна." гэжээ.

Морган Роналдо, Трамп хоёрын хэн нь илүү алдартай талаарх асуултад "маш сонирхолтой мэтгэлцээн" гэж хэлээд хэрвээ өдгөө амьд байсан бол илүү алдартай байх байсан 3 хүнийг нэрлэжээ. Диана гүнж, хатан хаан Элизабет, Нельсон Мандела нарыг нэрлээд харин одоо бол Дональд Трамп та хоёр байна гэж бодож байна гэсэн байна.

Хөлбөмбөгийн од дараа нь өөрийнхөө алдар нэр, хаа ч явсан түүнийг таньдаг тухай ярьжээ.

Роналдо үргэлжлүүлэн "Би хэзээ ч алдартай болохыг хүсээгүй. Би амжилтад хүрэхийг хүсдэг байсан, багаасаа л од болохоо мэддэг байсан. Гэхдээ ийм алдартай болохыг  хэзээ ч хүсээгүй. Энэ уйтгартай, надад итгээрэй, гэхдээ үнэндээ ийм л байна." гэсэн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 4 цагийн өмнө
С.АМАРСАЙХАН САЙД ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ … 5 цагийн өмнө
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 5 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 20-22 ХЭМ ДУЛААН 5 цагийн өмнө
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 23 цагийн өмнө
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … Өчигдөр
УЛААНБААТАРТ 15-17 ХЭМ ДУЛААН Өчигдөр
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ Өчигдөр
СЕЛЕНА ГОМЕЗ НЭГ Л ӨДӨР ЭЭЖ БОЛНО ГЭДЭГТЭЭ ИТГЭЛТЭЙ БАЙНА 2026/09/08
АНУ-Д ЗОРЧИХ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД 2026/09/08
ҮАГ: ЦАЛИН НЭМЭГДҮҮЛЭХ НЬ ИНФЛЯЦЫН ДАРАМТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЭРСДЭЛТЭЙ 2026/09/08
УЛААНБААТАРТ 17-19 ХЭМ ДУЛААН 2026/09/08
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
СҮХБААТАРЫН ТАЛБАЙГААР ДАЙРАН ӨНГӨРДӨГ АВТОБУСНЫ ЗАРИМ ЧИГЛЭЛД ТҮР ХУГ… 2026/09/07
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/07
ХАЧИРТАЙ БАНТАН ПОДКАСТЫН НЭРЭМЖИТ “ҮНЭН ЗОРИГТ” ШАГНАЛ ОЛГОДОГ БОЛНО 2026/09/06
Их Уншсан
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 2026/08/29
БАГА АНГИЙНХНЫГ ТООНД ДУРЛУУЛАХ ДҮРС ХУВААХ, ЭВЛҮҮЛЭХ НОМ 2026/08/30
МЭДРЭМЖ СЭРГЭЭСЭН УРИЛГА 2026/09/03
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ХОНИНЫХНЫ ХУВЬД ОНОВЧТОЙ БҮТЦЭЭР ДАМЖИ… 2026/09/01
А.БАДАМ: БҮХ НИЙТИЙН ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛ ЗАЙЛШГҮЙ ЧУХАЛ БАЙНА 2026/08/27
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ ХУВЬД САНХҮҮГИЙН ТОГТВОРТО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХНЫ ХУВЬД ХАРИЛЦААГАА ХӨГЖҮҮЛЭ… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД АМЖИЛТАД ХҮРЭХ Ү… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД ЗОРИЛГОО ТОДОРХОЙ БО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД УРТ ХУГАЦААНЫ ТӨЛӨВЛӨ… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ЦАР ХҮРЭЭГЭЭ ӨРГӨЖҮҮЛ… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД БОДИТООР АШИГ ОЛО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙНХНИЙ ХУВЬД ИРЭЭДҮЙН ТОМ АЛХМЫН … 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД АЖИЛ ХЭРЭГТ ТААТАЙ… 2026/09/01
МОНГОЛБАНКНЫ ДЭРГЭДЭХ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН ИХ СУРГУУЛИУДТАЙ ХА… 2026/09/03