ХААН ЧАРЛЬЗИЙН КЕЙТ МИДДЛТОНД ХАНДСАН ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ ОЛОН САЯ ХҮНИЙГ УЙЛУУЛЖЭЭ


Их Британийн хаан Чарльз тус улсад айлчлал хийсэн Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерт зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр Уэльсийн гүнж Кейт Миддлтонд хандаж хэлсэн үг олон сая хүнийг “уйлуулжээ”.

Хаан Чарльз тус хүлээн авалт дээр Кейтэд зориулж “Би охиноороо үнэхээр бахархаж байна” хэмээн хэлж, гүн хүндэтгэл үзүүлсэн сэтгэл хөдөлгөм мөчид тэнд байсан бүх хүмүүс амьсгаа даран чимээгүй болсон бол дэлхий даяар үзсэн олон сая хүнийг уйлуулсан байна. Хүлээн авалтад оролцсон хүмүүсийн хэлснээр хаан түүний ач ивээл, тэсвэр хатуужил, хаант засаглалын төлөө тууштай үнэнч байдлыг магтсан энэ мөчид Кейтийн нүд гялалзаж байжээ. Энэ бол зүгээр нэг ёслолын шинж чанартай үг биш, харин чин сэтгэлээс урсан гарсан гэж хүн бүр ярьж байгаа бөгөөд хааны гэр бүл дэх Кэтриний үүрэг нэмэгдэж байгааг харуулсан гэж үзэж байна.

Германы Ерөнхийлөгчид зориулан Виндзор шилтгээнд болсон хүлээн авалтын үеэр Кейт Миддлтон хатан хаан Викториягийн “дорнын” гэгддэг алдарт титмээр гоёсон нь мөн шуугиан дэгдээж байна.

Энэ үзэсгэлэнтэй эрдэнийн титмийг 1853 онд ханхүү Альберт хатан хаан Викторияд зориулан хийлгэсэн бөгөөд Энэтхэгийн үнэт эдлэлээс санаа авсан гэдэг. Титэм нь бадамлянхуа цэцэг, 2600 үнэт чулуугаар чимэглэгдсэн, 17 нумтай байжээ. Эхэндээ уг титэмд хунтайж Альбертийн дуртай эрдэнийн чулуу болох опал буюу гэрэлт чимэд чулуу шигтгэсэн байсан бөгөөд хатан хаан Виктория ижил шигтгээтэй зүүлт, ээмэг, энгэрийн зүүлт захиалан хийлгэсэн байна.  

Титмийг өвлөж авсан Александра хатан хожим нь опалыг муу зүйл авчирдаг гэж үзэж, бадмаарагаар сольж, нумыг 11 болгож багасгасан гэдэг.  

Уг титмээр ээж нь гоёх дуртай байсан хэдий ч хатан хаан II Элизабет зөвхөн нэг удаа буюу 2006 онд зүүжээ.

Кейт Миддлтон ийнхүү 20 жилийн дараа энэ титмээр гоёсон нь олны анхаарлыг зүй ёсоор татсан юм.

Энэхүү хүлээн авалт нь Германы удирдагчийн сүүлийн 27 жилийн хугацаанд хийсэн анхны төрийн айлчлалд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ байсан. ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер болон түүний гэргий Элке Бюденбендер нарыг хаан Чарльз III, хатан хаан Камилла, хунтайж Уильям, Кейт Миддлтон болон хааны гэр бүлийн бусад гишүүд хүлээн авсан юм. Зочдын дунд алдарт модель Клаудиа Шиффер болон түүний нөхөр Мэттью Вон, зураач Аксел Шеффлер, шүүгч Моци Мабусе, хөлбөмбөгчин Томас Хитцлспергер нар багтжээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 7 цагийн өмнө
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 8 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 11 цагийн өмнө
ДОРНОДЫН ХОЙД БОЛОН ЗҮҮН СУМДЫН НУТГААР БОРОО ОРНО 14 цагийн өмнө
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМын НЭЭЛТИЙН ФОТО АГШИН Өчигдөр
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… Өчигдөр
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ Өчигдөр
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН Өчигдөр
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/18
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… 2026/09/18
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… 2026/09/18
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… 2026/09/18
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ 2026/09/18
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО 2026/09/18
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… 2026/09/17
ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ДЭЛХИЙН МИСС ЖОХЕЙРРИ МОЛА ДОМИНГЕС ГЭЖ ХЭН БЭ? 2026/09/06
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ХАЧИРТАЙ БАНТАН ПОДКАСТЫН НЭРЭМЖИТ “ҮНЭН ЗОРИГТ” ШАГНАЛ ОЛГОДОГ БОЛНО 2026/09/06
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/07
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09